Хөшигийн хөндий рүү хотын дөрвөн цэгээс автобус явуулахаар төлөвлөжээ

2021-06-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсэг өргөтгөсөн хуралдаан хийж энэ сарын 11-ний өдрийн байдлаарх бэлтгэл ажлын явцыг хэлэлцжээ.

Өргөтгөсөн хурлын өмнө хил дээр хамтын ажиллагаатай гааль, мэргэжлийн хяналт, хилийн цэргийн байгууллагууд болон авиа компанийн зарим удирдлага, холбогдох мэргэжилтнүүд шинэ нисэх буудлын зарим тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, бэлтгэл ажлын явцтай танилцсан байна. Иргэний нисэхийн үндэсний төвийн Дэд дарга Н.Мягмарсүрэнгийн танилцуулснаар ИНЕГ-аас хэрэгжүүлэх 72 ажил 89.2 , шинэ нисэх буудлыг концессын гэрээгээр удирдаж буй “НУБИЭ” ХХК-аас хэрэгжүүлэх 69 ажил 81, нийт гүйцэтгэл 85.1 хувьтай явж байна.

Шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах бэлтгэл ажлыг хангах хүрээнд 34 хүний бүрэлдэхүүнтэй “Нүүлгэн шилжүүлэх удирдлагын төв”-ийг байгуулаад байна. Тус төв “Чингис хаан” ОУНБ-д байрлан нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөний нарийвчлан төслийг боловсруулж, “НУБИЭ” ХХК-тай тогтмол уулзалт хийж, санал солилцон хамтарч ажилласаар байгаа юм.

“Чингис хаан" ОУНБ-ын үйл ажиллагааг 2021.07.04-ний өдөр нээхээр төлөвлөж, Монгол Улсын Улаанбаатар хот руу нисэн ирэх болон нисэн хөөрөх бүх арилжааны нислэгүүдийг Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" ОУНБ-д үйлдэх талаар холбогдох /NOTAM/ мэдээллийг олон улсад зарлах ажил зохион байгуулагдаад буй аж. Ингэснээр шинэ нисэх буудал бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх хугацаа тодорхой болж Буянт-Ухаа ОУНБ-аас зарим ажилтныг үе шаттай шилжүүлэх ажил эхэлсэн байна.

Мөн “Буянт-Ухаа” ОУНБ-аас “Чингис хаан” ОУНБ-д ирэх авто замын маршрутыг үндсэн болон нөөц хувилбараар гаргаж, батлуулах, нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Скай катеринг ХХК, “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК болон бусад байгууллагуудтай холбогдох уулзалтуудыг зохион байгуулан шаардлагатай асуудлуудыг хэлэлцэж зохих шийдвэрүүдийг гаргаж ажиллаад байна. Түүнчлэн агаарын хөлөгт шатахуун хангамжийн болон газрын тусгай үйлчилгээ үзүүлэх тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг нарийвчлан шалган баталгаажуулах ажлууд хийгдээд байгаа талаар ИНЕГ-ын Агаарын навигаци, нисэх буудлын бодлого зохицуулалтын газрын Нисэх буудал хариуцсан менежер Б.Ганхуяг хуралд оролцогчдод мэдээлэл өглөө.

Мөн хурлын үеэр нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Ю.Бямбадорж Улаанбаатар хотоос шинэ нисэх буудал хүрэх нийтийн тээврийн төлөвлөлтийг танилцуулсан. Төлөвлөлтөөр хотын дөрвөн цэгээс шинэ нисэх буудал руу автобус явуулах төсөл боловсруулжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

3 цаг 43 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

10 цаг 1 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

10 цаг 1 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин