Их дэлгүүр болон цэцэрлэгт хүрээлэнгийн явган хүний гарцад дуут дохио суурилуулна

2021-06-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл”-ийн энэ оны төлөвлөгөөнд тусгасны дагуу Хан-Уул дүүрэг дэх АПУ-гийн уулзварт дуут дохио байршуулж ирэх сард хүлээлгэн өгөхөөр болжээ. Мөн энэ ондоо багтааж Сүхбаатар дүүрэг дэх Улсын их дэлгүүр, Цэцэрлэгт хүрээлэн болон Хан-Уул дүүрэг дэх Хараагүйчүүдийн үйлдвэрийн орчим явган хүний гарцад дуут дохио суурилуулахаар ажиллаж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байлгах, нийтийн тээврийн буудал, зогсоолд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, агаарын тээврээр үйлчлүүлэхэд хөнгөлөлт үзүүлэх, жилд нэг удаа хот хооронд үнэгүй зорчих зэрэг бодлогын асуудлыг тусган үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлжээ. 

Тус дэд зөвлөлөөс өнгөрсөн онд тэргэнцэртэй иргэдэд зориулсан тусгайлан тоноглосон бага оврын автобусыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хүлээлгэн өгч байсан. Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан “Дөрвөн бэрх хөгжил” сантай хамтран Нийслэлийн ерөнхий боловсролын 29, 116 дугаар тусгай дунд сургууль болон 186 дугаар тусгай цэцэрлэгийн гаднах орчинд үнэлгээ хийж, хүүхдүүдийн ая тухтай сурч боловсрох орчныг бүрдүүлээд байгаа юм.

Мөн төмөр замын үйлчилгээний чиглэлээр зорчигчийн 482-р вагоныг МNS 5876:2012 стандартыг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан дотоод нөөц бололцоогоо ашиглан өөрчлөн тоноглосноор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэргэнцэртэйгээ төмөр замаар хүндрэл чирэгдэлгүй, ая тухтай аялуулах боломжийг бүрдүүлснээр 2160 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ая тухтай тээвэрлэдэг болоод байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

3 цаг 43 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

10 цаг 1 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

10 цаг 1 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин