Голын хамгаалалтын бүсэд олгосон газруудын эрхийг цуцална

2021-06-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг  онлайнаар зохион байгууллаа.

Зургадугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох цаг агаарын урьдчилсан төлөв гарсан. Мөн үер болох, хэт халах өндөр магадлалтайгаас гадна Туул, Ерөө, Онон голуудын усны түвшин олон жилийн дунджаас 10-40 см их байх төлөвтэй байгаа аж. Иймд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах, бэлтгэл бэлэн байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням танилцуулсан. Зургадугаар сарын 7, 8-ны өдрүүдэд орсон борооны улмаас усны түвшин нэмэгдэж, Нийслэлийн Онцгой байдлын газарт зургадугаар сарын 8-11-ний өдрүүдэд 34 удаагийн дуудлага ирж, давхардсан тоогоор 145 албан хаагч, 38 ус соруулах насос, 39 тээврийн хэрэгсэлтэй ажиллажээ. Дуудлага, мэдээллийн дийлэнх хувийг Сэлх, Туул, Дунд гол дагуу орон сууцны зоорийн давхарт хөрсний ус гарсан, айл өрхийн хашаанд ус орсон зэрэг дуудлага эзэлж байна. Мөн давхардсан тоогоор 57 алба хаагч зургаан удаа завьт эргүүлээр гарч,  Туул голын эрэг дагуу амарч, зугаалж буй ард иргэдэд  гол, тогтоол усанд живж осолдохоос урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэжээ. Голын эрэг дагуу байрласан нийт 221 автомашиныг ногоон бүсээс 50-100 метрийн зайд гаргаж, хоёр иргэний амь насыг аварсан байна. Хотын дарга үер усны судалгаан дээр суурилж, үйл ажиллагаагаа явуулах чиглэл өглөө.

Мөн аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдүүлж, ариутгал, халдваргүйжилтийг сайтар хийлгэж, хэрэгжилтэд хяналт тавьж байгаа ажлын талаар тодруулсан юм. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “2075 аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж ажиллаж байгаа талаар шалгалт хийхэд 182 зөрчил илэрч, 99 хувийг нь арилгуулсан” хэмээв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, даалгавар өглөө. Нийслэл хотод сүүлийн үед халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдүүлж, ариутгал, халдваргүйжилтийг сайтар хийлгэж, дархлаажуулалтыг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгосон юм. Мөн газар эзэмших гэрээний болзлыг биелүүлээгүй, зориулалтын дагуу ашиглаагүйгээс тухайн орчны аюулгүй байдлыг алдагдуулсан байршлуудад газрын зөрчлийг арилгуулах, гэрчилгээг хүчингүй болгох, тухайн байршлуудыг нийтийн эзэмшлийн зориулалтаар төлөвлөх ажлуудыг эрчимжүүлэх чиглэл өглөө. Түүнчлэн Сэлбэ голын ай сав дагуу газар олгохгүй байх, голын хамгаалалтын бүсэд олгосон газруудын эрхийг цуцлах, үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлуудыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болов. Байгаль орчны унаган төрхийг  хадгалах, түүний тэнцлийг алдагдуулсан газруудад байгаль орчны үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргах, голын голдирол өөрчилж, дээр нь барилга, байгууламж барьсан газруудыг хууль хяналтын байгууллагад өгч, нөхөн олговрыг  нэхэмжлэх ажлуудыг шуурхай зохион байгуулахыг даалгалаа. Үерийн аюулаас урьдчилан сэргийлж гэр хорооллын айл өрхүүдийн нүхэн жорлон, бохирын цооногт ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажиллахыг үүрэг болголоо.

Эх сурвалж: www.polit.mn

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

3 цаг 43 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

10 цаг 1 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

10 цаг 1 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин