Хэлэлцүүлэг: “Төсөв хэмнэсэн ухаалаг сонгуулийг богино хугацаанд хийлээ”

2021-06-14
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Монголчуудын нийтлэг эрх ашиг, улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, Үндсэн хуультай холбоотой сэдвүүдээр TV-9 телевиз шууд нэвтрүүлэг зохион явуулдаг. Энэ удаа “2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, нөлөөлсөн хүчин зүйлс” сэдэвт хэлэлцүүлэгт дипломатч, Хятад судлаач Д.Баярхүү, нийтийн удирдлага, захиргааны эрх зүй судлаач Д.Энхцэцэг, улс төр судлаач, доктор Э.Гэрэлт-Од нар оролцсон юм. Тэдний  хэлсэн онцлох эшлэлийг хүргэж байна.

 

Д.Баярхүү: Хоёр нам нэгдэж чадсан нь том хүчин зүйл боллоо

 

-Монголчууд нэг тойрог болж Ерөнхийлөгчөө сонгож сурсан, энэ удаа ч сонгууль болдгоороо болсон.

-Маш оновчтой, ухаалаг, цаг болоод  зардал хэмнэсэн сонгуулийг цар тахлын үед хийж чадсан нь ардчилалд суралцсаны шинж. 

-У.Хүрэлсүх үнэмлэхүй санал авсан нь  нэгдүгээрт, МАН, МАХН хоёр түүхт  ойгоо угтаж нэгдсэн нь том хүчин зүйл боллоо. Хоёр нам салж бутарсан 10 гаруй жилд  байнга санал хувааж ирсэн зовлонг гэтлээд гараад ирсэнд нь жирийн иргэд, нам бусчууд талархаж саналаа өгсөн.

-АН хагас жил гаруй талцаж хэрэлдэж,  ард түмнийг залхааж, ойг нь гуттал маргалдаж, тамга тэмдгээ булаацалдаж байгаа тул тэр  гутрал нь сонгуулийн үр дүнд нөлөөлсөн. Гишүүд, дэмжигчид, жирийн иргэд итгэл алдарсан.

-ХХI  зууны мэдээллийн эрин, хөгжлийн давалгаа сонгуульд бас нөлөөлсөн. Гуравдагч хүчин гэж нэрлэхээр том саналыг Д.Энхбат авсан. ХҮН-ынхан өөрсдийгөө хоёр дахь хүчин гэж нэрлээд эхэлсэн байна лээ.

-Ардчилсан хүчин 30 жилийн түүхэнд 6-хан хувийн санал авсан ямар ч сонгуулийг монголчууд мэдэхгүй.

-Ерөнхийлөгчийн сонгуулиас жирийн иргэд, сонгогчдын 70-80 хувь нь маш их зүйл хүсдэг. Тиймээс ирц сайтай оролцдог, дараа нь  өргөдөл, захидлаар дардаг, бас их гомдоллодог.

 

Д.Энхцэцэг: Мөнгө тараах үзэгдэл гарсан

 

-Цар тахлын үе учраас сонгуулийн сурталчилгаа өмнөх шиг идэвхтэй явагдах боломж хумигдмал байлаа. Хугацаа ч богино байлаа.

-ХҮН-аас улстөрд шинэ хүн биш ч сонирхолтой нэр дэвшигчийг оруулж ирлээ.

-МАН эрх баригч нам учраас сүүлийн жил үйл ажиллагаа нь идэвхтэй, хийсэн зүйлүүд нь ард түмэнд харагдаж байсан.

-Хэдийгээр Засгийн газрын шийдвэр ч гэсэн ахмадын 100 мянга, хүүхдийн мөнгө нэмсэн зэрэг мөнгө тараах  үзэл гарсан.

-АН ямар үед амжилт үзүүлж ирсэн бэ гэвэл, МАН хоёр хуваагдсан, санал хувааж, өрсөлдөж тэмцэлдэж байх үед л боломжууд  гарч, тодорхой хэмжээнд сонгуулийн амжилт гаргаж ирсэн судалгаа байдаг.

-Сонгуулийн процессыг задалж үзвэл, эрх баригч намд давуу тал олгож хуульчилсан байдаг.

-Сонгуулийн өрсөлдөөнийг цэвэр шударга болгоё гэвэл хоёр дахь, эсвэл гуравдагч хүчин гарч ирэх эрхзүйн орчныг бүрдүүлэх ёстой. Намын төлөвшлийг бий болгох шаардлагатай, ялангуяа санхүү талаас.

-Нэр дэвшигчдийн бодлогын зөрүүг харахад нийцтэй сурталчилгаа болж чадсангүй.

-Ямартай ч Монгол Улс Ази тивд ардчилсан улс гэдгээ баталж,  ард түмэн эрх чөлөөгөө эдэлж сонгуульдаа оролцлоо, ямар нэгэн үймээн самуун гарсангүй. Энэ бол сайн тал, хүн бүр, иргэн бүр бахархах ёстой.

-Үндсэн хуулийн шинэчлэлээр Ерөнхийлөгчийг зургаан жилд нэг удаа сонгоно  гэсэн заалт оруулсан, ямар нөлөө үзүүлэхийг одоогоор таах боломжгүй.

-Одоо хийж байгаа өөрчлөлтүүдийг харахад цаашид чөлөөт сонгуулиар сонгодог Ерөнхийлөгчтэй байж болох юм. Үүнийг судалгаа харуулна.

 

 Э.Гэрэлт-Од: Намуудын бодит дүр төрх тодорхой харагдсан

 

-Д.Энхбат хүчтэй өрсөлдөгч байж чадлаа. Гэхдээ улс төрийн намын хувьд ХҮН дөнгөж бойжиж байгаа нам. Төлөвшлийн процесс болоогүй. Хэрхэх нь  цаашид ямар үйл ажиллагаа явуулахаас хамаарна. Нэг удаагийн сонгуулиар дүгнэх боломжгүй.

-МАН, АН хоёр байнга өрсөлдөж байсан, гуравдагч хүчний намууд орж, гарч байсан түүх бий.

-Миний ойлгож байгаагаар сонгуулийн кампанит ажлын, сурталчилгааны үеэр иргэд очих дургүй. Энэ нь тэд мэдээлэл авах дургүй гэсэн үг биш. Сурталчилгаа уулзалт нь хэлбэр байдаг. Нэр дэвшигчийн уулзалт төлбөртэй “жүжиг” болсон.

-Бодит байдалд иргэд, сонгогчид  мэдээллийг олон сувгаар авдаг болсон.

-Мэтгэлцээн цуцлагдсан. Сошиал орчинд мэдээлэл авахыг хүссэн, бухимдсан иргэд олон байсан. Хүмүүс хүссэн сувгаараа мэдээлэл авах эрхтэй, уламжлалт аргаар мэдээлэл авах албагүй. Энд цар тахал нөлөөлсөн.

-Яагаад заавал парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ёстой юм бэ. Энэ нь өөрөө сөрөг үр дагавартай. Шийдэл ямар ч байж болно. Бүх нам нэр дэвшүүлэх мөн сөрөг үр дагавартай харагдаж бас болох юм.

-Барууны орнуудыг харахад сонгуулиас өмнө олон нийтээс дэмжлэг авсан төлөөлөл Ерөнхийлөгчид өрсөлдөх шалгуур тавьдаг. Тэр шалгуурыг хангасан нь нэр дэвшиж өрсөлдөх эрхтэй байдаг жишээ бий. Тиймээс манайх асуудлыг хайрцаглах утгагүй.

-Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгох нь тийм ч ашигтай хувилбар биш. Яагаад гэвэл, хагас Ерөнхийлөгчийн засаглалтай болгоод байгаагийн нэг гол учир энэ.

Эх сурвалж: www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

3 цаг 43 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

10 цаг 1 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

10 цаг 1 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин