Парламентад суудалгүй намаас нэр дэвших боломжгүй нь сонгогчдын эрхийг хязгаарлалаа

2021-06-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИН

Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар ирсэн ЕАБХАБ-ын Ардчилсан институт хүний эрхийн газар (АИХЭГ)-ын ажиглагчид урьдчилсан байдлаарх ажиглалтын дүгнэлтээ тайлагналаа. Энэ удаагийн сонгуулийг ажиглах гадаадын болон олон улсын байгууллагын ажиглагч 43, хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагч, сэтгүүлч 40 хүн бүртгүүлжээ.

Энэ үеэр Тусгай хорооны тэргүүн Лолита Чигане “СЕХ-ын үйл ажиллагаа ил тод, нээлттэй байсан. Мөн  сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд иргэний нийгмийн байгууллагууд өндөр хувь нэмэр орууллаа. Харааны, сонсголын бэрхшээлтэй иргэдэд тараах материал түгээхэд СЕХ  сайн ажилласан. Сонгуулийн хуулийн орчинд хангалттай олон зохицуулалт бий. Өнгөрсөн онд баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд ардчилсан сонгуулийн талаар олон заалт бий ч зарим заалт хуулийн гадуур үлджээ. Парламентад суудалгүй нам болон хувь хүмүүс нэр дэвших боломжгүй байгаа нь сонгогчдын эрхийг ч хязгаарлаж байна. ҮАГ мөрийн хөтөлбөрийг урьдчилан баталдаг нь нэр дэвшигчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож буй хэлбэр юм. Кампанит ажил явуулах журам ихээхэн зааварчилсан шинжтэй. Нэр дэвшигч сонгогчтойгоо ажиллахад энэ нь саад бэрхшээл учруулдаг.Хэдий хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон боловч улс төрийн хүрээний эзэдтэй тул мөрийн хөтөлбөрийг задлан шинжилсэн мэдээ, нэвтрүүлэг цөөн байв. Энэ нь сонгогчид бодит мэдээлэл авах эрхийг хаасан.Оюуны бэрхшээлтэй иргэд одоо ч саналаа өгөх эрхгүй байна. Энэ нь Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй бас нэг тохиолдол боллоо.Сонгуультай холбоотой аливаа зөрчлийг цогцоор нь шийдэх тогтолцоо ажиллаж байгаа, эсэхийг бид шалгасан юм. Ийм тогтолцоо бий ч гомдол шийдвэрлэх хугацаа хэт урт байна” гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг Азийн сонгуулийн байгууллагуудын холбоо (Филиппин Улсын Сонгуулийн төв комисс), Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн албаны Сонгууль ажиглах тусгай хороо, Бодлогод залуусын хяналт ТББ, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Словак, Их Британи улсын иргэдийн төлөөлөл, ИБУИНВУ, АНУ, Австрали, Япон улсын Элчин сайдын яамд ажигласан юм.

Эх сурвалж:www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

3 цаг 46 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

10 цаг 4 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

10 цаг 4 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин