“Анд” хэвлэлийн газар номын баярын онцлох бүтээлүүдээ танилцуулж байна

2021-06-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Х.ОЮУНБОЛД

Сүхбаатарын талбайд маргаашаас эхлэн гурван хоног үргэлжлэх 29 дэх удаагийн номын баярт “Анд” хэвлэлийн газар эрхлэн гаргасан хүүхдийн болон уран зохиолын 100 гаруй нэр төрлийн бүтээлээр оролцож байна. Номын баярт зориулж бүх номоо 10-60 хувь хүртэл хямдруулж байна. Мөн тус хэвлэлийн газраас  энэ удаагийн номын баярт дараах зохиолчдын бүтээлийг онцолж байгаа аж.

Зохиолч Н.Бадамжав “Амуль”

Бэсрэг роман, тууж өгүүллэгээс бүрдэх “Амуль” ном нь тайгын өвөрмөц амьдралыг өөр өөр үйл явдлаар холбон бичсэн онцлогтой. Ойн иргэдийн амьдрах хэв маяг нь байгаль эхийг шүтэх гүн сүсэг бишрэлтэй салшгүй холбоотой учраас зүүд, зөн совин, чанад ертөнцийн учир бүтээлэг юмс үзэгдэл, тайлж тайлбарлах боломжгүй тэр далд холбоо хэлхээг бодит ахуйтай чадварлаг сүлжин бичиж, үйл явдлыг итгэл үнэмшилтэй хүүрнэх нь зохиолчийн авьяас билгийн илрэл юм.

 

Зохиолч Н.Бадамжав “Дайсику”

Дайсикуд хөвчийн нэгэн отог омог байгалийн гэнэтийн гамшигт өртөн, солирын бороонд сүйрч мөхөөд, түүний суурин дээр шинэ хот байгуулагдсан тухай гардаг. Байгальтай амь нэгтэй амьдарч байсан хүмүүсийн зан араншинг юу эвдэж, амгалан тайван амьдралыг юу бусниулав гэдгийг харуулсан  зохиол аж. Түүнээс гадна зохиолч Н.Бадамжавын “Модон сахалт” цоо шинэ роман тун удахгүй хэвлэгдэж, уншигч олондоо хүрнэ.

Проспер Мериме “Коломба”

Францын романтизмын үеийн нэрт төлөөлөгч, түүхч, археологич, зохиолч Проспер Мериме 1803 онд мэндэлжээ. Олон талын авьяас билигт зохиолч маань зохиол бүтээлүүдээ түүхэн сэжмээр холбодгоороо Европ даяар алдартай. Тэрбээр 1840-1847 оны хооронд алдарт "Кармен" романаа бичиж, уншигчдын хүртээл болгосны дараахан хөгжмийн зохиолч Бизет түүний энэ романыг дуурь болгосноор дэлхийн өнцөгт булан бүрт сонгодог урлагийн томоохон төлөөлөл болон тоглож байна. “Кармен” романы дараагийн тэсрэлт хийсэн зохиол яахын аргагүй “Коломба”. Корсик нутгийн уугуул иргэдийн ёс заншил, зоригт Коломба бүсгүйн эцгийгээ гэсэн сэтгэл нь Францын төдийгүй дэлхий дахины классик уншигчдын сэтгэлийг ховсдон, өдгөө ч нэр хүнд нь улам өссөөр байна. Мэдээж түүний зохиол түүхэн байдаг учир Корсик нутагт очих хүсэлтэй жуулчдын тоо энэ бүтээлийг гарснаас хойш тасралтгүй өссөн гэдэг.

“Захиалгат аллага” цуврал дээлээ сольж, бүл нэмэн, “Өв залгамжлагчид” нэртэйгээр дахин хэвлэгдлээ

Зохиолч, сэтгүүлч Хон хэрээдин Б.Энхбатын түүхэн бодит явдлаас сэдэвлэсэн “Өв залгамжлагчид” цуврал роман анх 1990-ээд оны эхэнд хэвлэгдэн Монголын уншигчдад цоо шинэ өнгө төрх, зохиолын голч шугам, бичлэгийн тэс өөр хэв маяг, өнө эртний түүхт Монгол Улсын бүх цаг үеийн улс төрийн байдал, үнэн төрхийг харуулсан детектив зохиол билээ. 2018 онд зохиогчийн хүсэлтээр “Захиалгат аллага” нэрээр шинэчлэгдэн хэвлэгдэж байсан бол 2021 онд мөн зохиогчийн хүсэлтээр “Өв залгамжлагчид” нэрээр дахин худалдаанд гарч байна. Хон хэрээд овогт Базар болон түүний хүү Батаагийн хувь заяа хэрхэн эргэхийг “Өв залгамжлагчид” цуврал романаас уншаарай.

Михаил Булгаков “Залуу эмчийн тэмдэглэл”

Хөдөө тосгоны буйд бөглүү ахуйд дөнгөж сургууль төгссөн залуу эмч томилолтоор очсныхоо өдрөөс л хээгүй, хэнэггүй тариачдын архагшуулж, газар авахуулсан өвчинтэй тэмцэж эхэлнэ. Энэ зохиолд гарах өвчин намдаах эм морофины хамааралд орсон залуухан эмчийн тэмдэглэл зохиолчийн өөрийнх нь түүх юм. Ямар ахархан хугацаанд бие махбод, оюун санааг нь эзлэн авсан мансууруулах бодисын хамаарал, донтолт үхлээр төгсөж байгаа тухай өдөр өдрөөр, цаг минутаар тэмдэглэлээ үлдээгээд, оюун санаа, зүүд зөнгөөрөө амьд ч биеэрээ, мэдрэхүйгээрээ насан эцэслэж буй тухай өгүүлдэг.

Эх сурвалж: www.polit.mn

Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

18 цаг 59 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

18 цаг 59 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

18 цаг 59 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

18 цаг 59 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

Уржигдар 13 цаг 42 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

Уржигдар 13 цаг 19 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

Уржигдар 06 цаг 00 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

Уржигдар 06 цаг 00 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

Уржигдар 06 цаг 00 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

2026-08-11