Сансар руу жуулчилсан болон ирээдүйд сансар руу аялах хүмүүс

2021-06-09
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Х.ОЮУНБОЛД

Сансрын аялал жуулчлал хүмүүсийн сонирхлыг их татдаг болсон билээ. Гэхдээ зөвхөн алдартай болон баян хүмүүсээс гадна энэ өртөг ихтэй аялалыг хийх боломжтой хүмүүс ч байгаа  аж. Харин сансар аялсан болон ирээдүйд аялахаар бэлдэж, нисэх цагаа хүлээж байгаа хүмүүсийн талаар мэдээллийг сонирхуулъя.

Задгай сансарт аялсан анхны иргэн бол  АНУ-ын тэрбумтан Деннис Тито байжээ. Түүний дараа 20 гаруй жилийн өмнө хүртэл  хийх боломжгүй гэж үзэж байсан аялалыг бусад адал явдаг хайгчид хийсэн байна.

 

Задгай сансарт аялсан анхны жуулчид

1. Деннис Тито

Хүн төрөлтхний түүхэнд анх удаа аялсан жуулчин Деннис Тито 60 настайдаа 2001 оны дөрөвдүгээр сард  Олон улсын сансрын станц руу аялсан байна. Түүнийг ОХУ-ын “Союз” хөлгөөр  сансар руу авч явжээ.  Тэр үед “Space Adventures”  компани ганцаараа энэ төрлийн аялалыг хийдэг байсан байна. Тэрээр хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлэхийн тулд  20 сая ам.доллар төлснөөр сансарт гайхамшигтай долоо хоногийг өнгөрүүлжээ.

2. Марк Шаттлворт

Өмнөдафрикийн бизнесмен, компьютерийн мэргэжилтэн Марк Шаттлворт, Деннис Титогоос нэг жилийн дараа 2002 оны дөрөвдүгээр сард сансар руу аялжээ.  Тэрээр  адилхан хэмжээний мөнгө төлсөн ч  сансарт найм хоносон байна. Түүний  “Союз ТМ-34” сансрын хөлгөөр сансарт аваачсан аж. Марк Шаттлворт аялахаас гадна ганц энэ боломжоо ашиглаж үүдэл эс, үр хөврөлийн хөгжилд таталцлын хүч нөлөөлдөг талаар туршилт хийсэн байна.

3. Грег Олсен

АНУ-ын тэрбумтан  Грег Олсен задгай сансарт аялсан гурав дахь хүн болжээ. Тэрээр түүний өмнө аялсан хоёр хүний төлсөн шиг мөнгө төлснөөс гадна  адилхан хөлгөөр сансар руу  аялсан байна. Грег Олсен 2005 онд Олон улсын сансрын станцад очсон байна.  Гэхдээ  энэ аялалыг хийхээсээ өмнө хоёр жил бэлтгэл хийсэн аж. Хамгийн сүүлд тэрээр сансарт ес хоногийг өнгөрөөсөн байна.

4. Анушех Ансари

“Prodea Systems Inc” компанийн ерөнхийлөгч, үүсгэн байгуулагч Иран, АНУ-ын инженер Анушех Ансари задгай сансарт аялсан анхны эмэгтэй жуулчин болжээ.  Тэрээр энэ аялалаа 2006 оны есдүгээр сарын 18-нд  хийж, сансарт 12 хоносон байна.  Сансар руу “Союз” хөлгөөр ОХУ болон АНУ-ын сансрын нисгэгчдээс бүрдсэн багийнхантай хийжээ. Мөн энэ аялалыг хийхийн тулд 20 сая ам. доллар төлсөн байна.

5. Чарльз Симони

Унгарын софтвэйрийн инженер Чарльз Симони нь  Олон улсын сансрын станц руу хоёр удаа аялсан цорын ганц хүн юм байна. Тэрээр анх 2007 оны дөрөвдүгээр сарын 7-нд дараа нь 2009 оны гуравдугаар сарын 26-нд сансар руу ниссэн байна. Энэ хоёр аялалынхаа хугацаанд нийт 25 өдрийг сансарт өнгөрүүлсэн байна. Харин тэрбумтан тэрээр яг хэдэн ам.доллар төлсөн нь мэдэгдэхгүй байгаа аж. Гэхдээ 2007 онд хэвлэлийнхэн 25 сая ам доллар төлсөн гэж мэдээлсэн байна. Гэвч Симони үүнийг нь нотлоогүй аж.

6. Ричард Гарриотт

Их Британи, АНУ-ын  бизнесмен, видео тоглоом зохион бүтээгч Ричард Гарриотт 12 хоногийг өнгөрөөсөн сансар руу 2008 оны аравдугаар сард ниссэн байна. Тэрээр түүний өмнө сансар руу ниссэн эхний хоёр жуулчнаас илүү 30 сая ам.доллар зарцуулжээ. Мөн задгай сансар руу нисэх нь түүний хувь тавилан байсан бололтой. Учир нь түүний аав Овен Гарриотт НАСА-гийн сансрын нисгэгч байжээ.

7.Гай Лалиберте

“Сирк дю солей” компанийг байгуулагч Гай Лалиберте Канадын анхны сансар руу ниссэн хүн болсон байна. Тэрээр 2009 оны есдүгээр сарын 30-нд нисэж сансарт 11 хоносон аж. Гай Лалиберте энэ аялалыг хийхийн тулд ойролцоогоор 35 сая ам.доллар зарцуулжээ.

 

Ирээдүйд сансарт аялах жуулчид

1. Жефф Безос

Амазон компанийн эзэн Жефф Безос хамгийн сүүлд задгай сансар руу аялна гэж мэдэгдсэн хүн болоод байна. Мэдээд тэрээр түүний сансрын компани “Blue Origin”-ны бүтээсэн “New Shepard” сансрын хөлгөөр нисэх эхний багийнхантай нисэх юм. Түүний сансар руу хийх нислэгийг ирэх сарын 20-нд хийхээр төлөвлөжээ. Мөн Жефф Безосийн бага дүү Марк багийнхантай ниснэ гэж компаниас мэдээлсэн байна. Түүнээс гадна тус компанийнхан пуужин дахь нэг суудлыг зарах нийтийн дуудлага худалдааг зохион байгуулсан аж.  Тэрээр “Би таван настайгаасаа сансар руу аялна гэж мөрөөдсөн.  Долдугаар сарын 20-нд дүүтэйгээ энэ аялалыг хийнэ.  Миний хамгийн сайн найзтайгаа хийх хамгийн том аялал” гэж инстаграмдаа бичжээ.

2. Ричард Брэнсон

Их Британийн тэрбумтан, сансрын “Виржин Галактик” компанийг байгуулагч  Ричард Брэнсон сансар уу жуулчид илгээхийг зорьж байгаагаас гадна өөрөө аялах ээлжээ хүлээж байна. Тэрээр  удаан хугацааны турш  компанийнхаа сансар руу нисэх анхны жуулчдын нэг болохыг хүсч байгаа аж. Мөн аялалаа энэ жил хийнэ гэж итгэж байгаа юм.

3. Жаред Исаакман

“Shift4 Payments” компанийн эзэн Жаред Исаакман, Элон Маскийн “SpaceX” компаниас  ойрын ирээдүйд хийхээр төлөвлөсөн аялалыг санхүүжүүлж байгаа юм.

4. Хейли Арсено

Хейли Арсено 29 настай St. Jude хүүхдийн судалгааны  эмнэлэгт зөвлөх эмчээр ажилладаг.  Тэрээр хүүхэд байхдаа ясны хорт хавдар тусаад эдгэрсэн бөгөөд АНУ-ын хамгийн залуу сансрын жуулчин болох юм. Мөн сансар руу нисэх хиймэл өвдөгтэй анхны хүн болно. Одоогоор Хейли Арсено, Исаакман болон багийн бусад гишүүнтэй аялал хийхээр бэлдэж байна. Тэрээр багийн эмчээр ажиллах юм. Түүнээс гадна сансар руу  аялахыг хүсч байгаа олон жирийн иргэн байгаа бөгөөд тэдний нэр цаг хугацаа өнгөрөх хэрээр тод болсоор байгаа аж.

 

Эх сурвалж: www.polit.mn

 

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

20 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

22 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

4 цаг 12 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

4 цаг 17 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

4 цаг 22 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

4 цаг 27 мин
Жижиг орнууд “ах” оронд найдах биш өөртэйгөө адилхан улсуудтай найзалж дэмжиж хөгжих хэрэгтэй

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 16 дахь зорилгын баталж,

4 цаг 32 мин
Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ

4 цаг 37 мин
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

14 цаг 36 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

22 цаг 5 мин