Усны “зовлон” эхэллээ

2021-06-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.УЯНГА

 

Хэзээнээсээ монголчуудад сууж өгдөггүй нэг зан нь хэнэггүй, хайхрамжгүй байдал. Аялаж, амрах дуртай хэрнээ ойр тойрныхон болон хүүхдээ анзаарахгүй. Хэчнээн ч жил, сар, өдрөөр улиглаж сэрэмжлүүлээд жил бүр усны осол эндэгдлийн тоо буурахгүй нь дэндүү харамсалтай. Үүний ганцхан жишээ нь, өнгөрсөн ням гаригт хөдөлгөөнт эргүүлээр ажилласан алба хаагчид голын эрэгт хараа хяналтгүй тоглож байсан 29 хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгч, 162 хүүхдийг эргээс холдуулж, 149 тээврийн хэрэгслийг голоос 50-100 метрийн зайд байрлуулжээ. Амралт зугаалгын улирал дөнгөж эхэлж байхад ганцхан өдөрт нөхцөл байдал ийм л байна.

Гэтэл улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар найман аймгийн 15 сум, нийслэлийн гурван дүүрэгт 24 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 18 хүн амь насаа алджээ. Үүний тав нь хүүхэд байгаа юм. Нийслэлийн хэмжээнд гол усны 13 дуудлага ирж,  аврагчид 33 иргэний амь насыг авран хамгаалжээ. Өөрөөр хэлбэл, усны ослын дуудлага бүртгэгддэг сүүлийн 2-3 сард 18 хүн амь насаа алдаж, аврагчид цөөнгүй иргэнийг хамгаалжээ. 

  Гол усны аюулын оргил үе нь зургаагаас есдүгээр сар хүртэл үргэлжилдэг. Энэ дагуу Хэрлэн, Тэрэлж, Туул голд иргэд усанд осолдохоос урьдчилан сэргийлэх завьт эргүүл хоёр хоногийн дараагаас ажиллана. Өнгөрсөн онд завьт эргүүлийн 45 том хүн, 21 хүүхдийг аварч, усанд осолдсон 14 том хүн, таван хүүхдийн цогцсыг гаргасан байдаг. Энэ мэтээр онцгой байдлын аврагчид хяналт тавих ч иргэдийн ухамсар, хариуцлага хамгийн чухал юм. Тиймээс амралтын өдөр гол ус бараадахдаа өөрийгөө болон үр хүүхдэдээ сонор сэрэмжтэй байж хяналт тавих нь зүйтэй юм. Ялангуяа, томчууд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох, хүүхдээ хайхрахгүй орхих эрсдэл гаргахгүй байх хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.8 МЯГМАР № 115 (6592)

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

3 цаг 50 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

10 цаг 8 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

10 цаг 8 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин