"Оройн чимэг" уртын дууг ЮНЕСКО-д бүртгүүлнэ

2021-06-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ОД

Төрийн тахилгат Отгонтэнгэр уулын сав газрыг дэлхийн байгаль, соёлын холимог өвд бүртгүүлэн баталгаажуулах ажлыг “Оройн чимэг этүгэн” НҮТББ санаачлан, зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ. 

 Энэ үеэр “Оройн чимэг этүгэн” НҮТББ-ын тэргүүн Ц.Бавуудорж "Отгонтэнгэр уул Монгол Улсын төрийн тахилгат уул гэдгийг та бүхэн мэднэ. Өнөөдөр манай төрийн бус байгууллагаас Отгонтэнгэр уулын байгаль, соёлын өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэх гэж байна.Зарим нэг төсөл хөтөлбөрөө хийн ажиллаж байна. Энэ хайрханы соёлын өв болгож онцолж байгаа зүйл нь "Оройн чимэг" уртын дуу юм. Иймээс энэ дууг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр ажиллаж байна" гэв. 

Монгол түмний шүтээн болсон Отгонтэнгэр хайрханыг магтан дуулсан “Оройн чимэг” уртын дуу нь нь олон түүх, домогтой билээ.  Энэ дууг тасралтгүй хоёр хоног дуулдаг гэж ярьдаг ба  зөвхөн уулынхан л дуулж чадах өндөр түрлэгтэй дуу ч гэлцэнэ. Тиймээс Монголын хамгийн олон бадагтай уртын дуу гэдэг. 

Оройн чимэг

Оройн чимэг болсон
Отгонхайрхан уул аа
Орчлонгийн чимэг болсон
Дилав ламын гэгээнээ
Оройн биеийг нь харвал
Очирваань бурханы шинжтэй
Зулай биеийг нь харвал
Зонхов бурханы шинжтэй
Магнай биеийг нь харвал
Манзшир бурханй шинжтэй
Дунд биеийг харахад
Дуган сүмийн байдалтай
Дуралзан гялалзан харагдана
Мандалт уулын оройд нхь
Мандах нар тусна
Майдрын чимэг болсон цэцэг нь
Зүг зүгтээ ганхана аа
Ар голын рашаан нь
Асга бүгддээ мэлтрэнэ
Арван зүгийн амьтаны
Аливаа бузрыг арилгагч
Ариун сайхан утаан бэ
Бага богдын оройд нь
Байн байн будан татна
Барааны холоос харахад
Баатар Чойжингийн шинжтэй
Баруун талын ууланд нь
Барс ирвэс агсарна
Балар хундагын рашаанаас
Амьтан болгон зална
Зүүн талын ууланд нь
Зүр гур нь зөрөлдөнө
Зүйл зүйлийн цэцэг нь
Зүг бүртээ ганхана аа
Хормой биеийг түшихэд
Хорин нэгэн дарь эхийн хишигтэй
Хоногийн газраас харахад
Хоёр нүдэнд илхэн бэ
Хатан бэйлийн давааг
Ганган халиунаараа давна аа
Гартаан барьсан зэвсгээрээ
Харшлах дайснаа дарна аа
Найман нуурын хөвөөнд нь
Нарийнхан гуалаг буга нь
Навч цэцгээн зуусан
Найман түмэн зулзагаан
Нааш цааш дагуулан
Яралзан гүйж дэгдэнэ
Тойрсон олон нуур нь
Тогтоол бүхэндээ тунамалтай
Тоймгүй олон шувууд нь
Дэвэн дэлж ганганана
Асар их хаднаас нь
Алтан элс оргилно
Арван зүгийн амьтан
Адис болгон авна
Өнөр баян явна гэдэг нь
Өндөр богдын минь аврал
Буянт бат сууна гэдэг нь
Баянзүрхийн минь аврал
Төр нь тогтож
Түмэн амгалан болтугай
Шашин нь дэлгэрч
Шавдан нь батжих болтугай 

 

Эх сурвалж:www.polit.mn

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

3 цаг 54 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

10 цаг 12 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

10 цаг 12 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин