Авто замын нүхэн эвдрэлийг шөнийн цагаар засч байна

2021-06-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Нийслэлийн хэмжээнд 1000 гаруй км хатуу хучилттай зам бий. Ан цав, заадас засварын ажлыг тухай бүрд нь хийхгүй бол заадас нь томорсоор нүх болдог. Улмаар ус, чийг орж, замын суурь бат бэх чанараа алдаж, эвдэрдэг байна. Улаанбаатар хотын олон замыг тавиад удсан ч Нийслэлийн Авто замын хөгжлийн газар болон Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ төсөв, санхүүдээ тулгуурлан, зам засварын ажлыг өнгөрсөн гуравдугаар сараас хойш хийж эхэлсэн. Өдгөө авто замын нүхэн эвдрэлийг засварлах ажлыг иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүй байх зорилгоор шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд гүйцэтгэж байгаа юм. Тэд долдугаар сарын 1-нээс өмнө ажлаа дуусгахаар төлөвлөжээ.

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар нь Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр буюу Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж, замуудад нийт 30200 ам метр талбайд нүхэн эвдрэл засварлах ажил хийж гүйцэтгэнэ.

Тус газрын дарга Б.Галхүү “Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар манайх зам арчлалтын ажил хийж байна. Заадас засварын ажлыг хийсэн. Одоо нөхөөсний ажил үргэлжилж байгаа. 12 бригадын 70-80 хүн ажиллаж байна. 30200 ам метр авто замд засвар хийхээс одоогийн байдлаар ажил 30 хувьтай явна. Үүний дараа тэмдэг, тэмдэглэгээ хийнэ” гэсэн юм.

 Харин Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам засвар, ашиглалтын хяналын хэлтсийн дарга Д.Ганбат “Нийслэлийн зургаан дүүрэг, 175 гудамж, замын урсгал засвар, нөхөөсний ажил хийнэ. Улаанбаатар зам засвар, арчлалтын газар Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт ажлуудаа эхлээд байна. Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт тендер зарлаж, 14 багц ажлаас найман гүйцэтгэгч гэрээгээ байгуулчихсан. Ирэх долоо хоногоос үлдсэн зургаа нь гэрээ байгуулж, ажлаа эхэлнэ. Урсгал засвар, нөхөөсний ажлыг 45 мянган ам метр талбайд хийхээр төлөвлөсөн” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

3 цаг 54 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

10 цаг 12 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

10 цаг 12 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин