Гадаадын иргэд шимтгэл, татвар төлж эхэллээ

2021-06-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

 

Улсын Их хурал оны босгон дээр Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Харин нэмэлт өөрчлөлт энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд  60 гаруй төрлийн нэмэлт, өөрчлөлт оруулсны дотор цахим виз олгох, визийн төв ажиллуулах, хүчинтэй хугацааг уртасгах, зарим зориулалтын визийг халах зэргээр Монгол Улсын визийг олон улсын жишигт нийцүүлэх чухал зохицуулалтуудыг хийсэн юм. Тухайлбал, Монгол Улс визийн ангиллыг хуулиар хатуу тогтоож байсан нь  шинэ ангилал нэмэх, өөрчлөх зэрэг зохицуулалт хийж чадахгүйд хүргэдэг байсныг болиулж ангиллыг улам төрөлжүүлж, олшруулах боломжийг бүрдүүлээд байна. Ийнхүү хууль хэрэгжиж эхэлснээр гадаадын иргэдэд хүргэх төрийн үйлчилгээ хөнгөн шуурхай болж улмаар гадаад улс оронд Монгол орныг сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаадын иргэний виз, бүртгэлийн тогтолцоо боловсронгуй болж, олон улсын жишигт нийцэхийн зэрэгцээ, эдгээрийг дагалдан гадаадын иргэдэд хяналт тавих механизм сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзэж байна. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг  1993 онд анх баталснаас хойш найман удаа шинэчилж байжээ.

 

Энэ мэтээр олон удаа өөрчлөгдөж, чухал шинэчлэлүүдийг агуулсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн онцлох заалтыг хүргэе.

 

-Визийн ангиллыг хуулиар хатуу тогтоож байгааг өөрчлөн Засгийн газар тогтоохоор болж нөхцөл байдалд тохируулан хөнгөн, хялбар байдлаар нэмэх, хасах, өөрчлөх боломжийг бүрдүүллээ.


- Монгол Улсын үндэсний эв нэгдлийг бусниулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах, харгис, хүмүүнлэг бус шашны сургаал, номлолыг  дэлгэрүүлэх, шашны үйл ажиллагааг хүний эрхийг зөрчсөн, хуульд нийцээгүй бусад аргаар явуулах, садар самуун, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг түгээх, сурталчлах, хэрэглэхийг хориглоно.


-Визийн төв нь визийн мэдүүлэг хүлээн авах, хүлээн авсан визийн мэдүүлгийг виз олгох байгууллагад үнэн зөв, шуурхай дамжуулна.


-Визийн төвийн үйл ажиллагааг олон улс, эсхүл тухайн улсдаа энэ төрлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр гүйцэтгүүлнэ.


-Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий өдрийн визийг хил дээр олгож болох бөгөөд тухайн виз нь зөвхөн хил орчмын жуулчинд хамаарна.


-Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол нэг болон хоёр удаагийн орох виз нь гадаадын иргэн Монгол Улсын хилээр нэвтрэх хүртэл 150 хоногийн хугацаанд хүчинтэй байна.


-Нийтийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчнөөр өвчилсөн, өвчилсөн байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн бол Монгол Улсад оруулахгүй.


-Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гадаад улсын иргэнийг бүртгэхдээ татвар төлөгчийн дугаарыг олгоно.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.3 ПҮРЭВ № 111 (6588)

 

Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

19 цаг 57 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

19 цаг 57 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

19 цаг 57 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

19 цаг 57 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

Уржигдар 13 цаг 42 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

Уржигдар 13 цаг 19 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

Уржигдар 06 цаг 00 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

Уржигдар 06 цаг 00 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

Уржигдар 06 цаг 00 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

2026-08-11