Д.Энхбат Тайландын “хааны хот”-д тансаг байр авчээ

2021-06-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Тайландын эртний хотуудын нэг Хуа Хинийг Сингапурын Сентоза, Солонгосын Чэжү арал шиг амралтын газар гэхэд болно. Энэ хот Тайландын булангийн баруун эрэг, Малакагийн хойгийн хойд хэсэгт байрладаг. Бангкокоос 220 км орчим зайд байдаг. 
Хуа Хинийг Тайландын хааны амралтын хот гэдэг байна. Тодруулбал, Хуа Хин хотын амралтын бүс болох эхлэлийг 1920-оод онд Сиамын хаан болсон ханхүү Вачиравудх тавьжээ. Тэрбээр хааны зуны байрыг Тайландын ордон (Мригадаяван ордон) барьсан бөгөөд хааны бүх гэр бүл амрах дуртай байжээ. Далайн эрэг дэх үзэсгэлэнтэй, үзэж харах зүйл ихтэй. Тэр утгаараа, Хуа Хин бол өнөөдөр хамгийн өндөр өртөгтэй гэдгээрээ алдартай болсон. Бас Тайландын бүх амралтын газраас хамгийн үнэтэйд тооцогддог. Тиймээс гудамж талбайд цэвэр байдал, дэг журам сахиулдаг. Түүнчлэн цагдаа олонтой тул аюулгүй байдлын түвшин хамгийн өндөр байдаг. Хуа Хиний нутаг дэвсгэр дээр жуулчдад зориулсан 400 гаруй зочид буудал бий.
Тэгвэл Монгол Улсын иргэн, “Датаком”-ын Д.Энхбат тус хотод гадаадын чинээлэг хүмүүст зориулсан тансаг зэрэглэлийн байр худалдаж авчээ. Энэ байр охиных нь нэр дээр байдаг байна.
“Датаком” ХХК-аас Д.Энхбатын нэрээр 2020 оны хоёрдугаар сарын 12-нд 14 000 /арван дөрвөн мянга/ ам.доллар, мөн өдөр 18 000 /Арван найман мянга/ ам.доллар, 2020 оны наймдугаар сарын  6-нд 8 700 /Найман мянга долоон зуу/ ам.доллар, 2020 оны наймдугаар сарын 7-нд 50 000 /Тавин мянга/ ам.доллар, 2020 оны арванхоёрдугаар сарын 21-нд 15 000 /Арван таван мянга/, 2020 оны арванхоёрдугаар сарын 23-нд 15 000 /Арван таван мянга/, нийт 120 700 /Нэг зуун хорин мянга долоон зуу/ ам.долларыг THE RESIDENCE HUA HIN 107/8. /NUMBER-3108/ ENKHBАT утгаар Тайланд улс руу шилжүүлжээ. 
Д.Энхбат энэ байрандаа гэр бүлийн хамт өвлийг өнгөрөөдөг гэдэг мэдээлэл бий. Тэрбээр Үндэсний хөгжлийн дэд сайдын албан тушаалаас буугаад 1994 онд “Датаком” /2061759/ ХХК-ийг байгуулсан. 2004-2008 онд “Форум” хөтөлбөрийн хөтлөгчөөр ажиллаж байхдаа “Датаком”-ын охин компани “ОНЭТ” /2101408/ ХХК-ийг байгуулсан. 2007-2008 онд Монголын иргэний холбооны ерөнхийлөгч байхдаа “Мэйжикнэт” /2591685/ ХХК, “Бодь интернэшнл” ХХК-ийг үүсгэн байгуулалцаж, дээрх компаниудын 19, 30.06 хувийг тус тус эзэмшиж байсан. Бас “Цэнхэр гүзээлзгэнэ” /5286638/ ХХК-д хүүх­дүүдийн хамт хувь эзэмшиж байсан. 
2007-2012 онд Монголын ногоон намын дарга байхдаа “Датаком” /2061769/ ХХК-ийнхаа 86.29 эзэмших болсон. Ч.Сайханбилэг, С.Баярцогт, С.Оюун, Даш.Зоригт, Ё.Отгонбаяр, Ч.Хашчулуун, Ч.Ганхуяг, П.Цагаан, Д.Жаргалсайхан нартай “Монголын эдийн засгийн форум” /8028257/ НҮТББ-ыг байгуулсан. 

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

тэгээд юу гэж
Хүрэлсүх шиг хадгаламж банкаар тоглоогүй л байна ш дээ, хөдөлмөр хийж мөнгө олоод түүгээрээ авсан байхад юу нь буруу гэж
тэгээд юу гэж
Хүрэлсүх шиг хадгаламж банкаар тоглоогүй л байна ш дээ, хөдөлмөр хийж мөнгө олоод түүгээрээ авсан байхад юу нь буруу гэж
Иргэн
Энэ Энхбат чинь унах машингүйгээ даруу төлөв, ядуу ч гэж харагдуулах өөрийнхөө давуу тал болгоод байгаа болохоос биш үнэндээ монголд амьдардаггүй хүн юм. Монголд бараг байдаггүй хүнл нээрээ ч машины хэрэг юу байхав. Сүүлийн 5 жил монголд тасралтгүй байсан эсэхийг шалгамаар юм байна.
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

3 цаг 58 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

10 цаг 16 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

10 цаг 16 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин