“Цагаан” санал өгч, сонгох эрхээ хогийн саванд шиднэ үү

2021-06-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ОЧИР 

“.. “Цагаан” сонголт, “цагаан” саналаар сонгуулийг өөрчилье”, эсвэл “...Сонгох эрхээ эдэлж цагаан сонголт хийе” ч гэх шиг... Энэ сонгуульд ийм “уриа”-нууд хаа нэгтээ сонсогдож л байна. 
Сонсоход их гоё оо. Зарим хүний загатнасан газар нь мааждаг шиг байгаа юм. Нээрэн л сонголт үгүй гэж санасан “мөнхийн сөрөг” үзлийг дээрх уриалга сэрээдэг биз. Угаасаа ард түмэнд бүхэлдээ таалагдсан төр одоогоор Монголд “төрөөгүй” учраас “мөнхийн сөрөг хүчин” байх нь зүй ёсны хэрэг мөн.
Зөвхөн Монголд ч ингээд байдаг юм биш л дээ. Дээрх уриалгыг дэвшүүлэгчид дэлхийн бүх жишээг цуглуулаад буруу зөв тайлбартайгаар нийтэд хүргээд хэдэн ч сонгуулийг өнгөрөөв дөө. Уг нь сонгох, эс сонгох эрх бол сонгогчийнх. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9. Энд “...Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг 18 наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно” гэжээ. Өөрөөр хэлбэл, сонгох, сонгогдох нь Монгол Улсын иргэний үндсэн эрх юм. Тэгэхээр “цагаан” хийгээд “хар” санал сонгогчийн эрх гэсэн үг.
Гэхдээ энд Чехийн оюун санааны эцэг Карел Чапекийн “...Бид хаанаас салхилж буйг сонирхохын оронд, утаа хаашаа хийсч байгааг нь харах нь элбэг” хэмээснийг нэг саначихад илүүдэхгүй. Хэн, яагаад, ямар зорилгоор таныг “цагаан” саналд уриалаад байна вэ. Үүнийг нэг анзаараадахад буруудахгүй дээ. 
“Цагаан санал” өгтөл тархи “угаах”-ын тулд тэнд асар өндөр дүнтэй мөнгөний ажил явагдаж буй юм шүү дээ. Ийм явдал Монголд болсон өмнөх сонгуулиудад болж л байсан. 
Хэдийгээр сонгогчийн үндсэн эрх гэлээ ч үүний ард сонгуулийг яаж ийгээд будилуулж, түүгээрээ улс төрийн эрх мэдэлд хүрэх гэсэн санаархал л байдаг юм. Голдуу гаднын санхүүжилттэй гэхэд болно доо. Сонгууль бол өрсөлдөөн. Сайнтай муутай сав дүүрдэг. Ийм тал байх нь жам ёсны биз. Гэхдээ энэ удаагийн Ерөнхий­лөгчийн сонгуульд “цагаан санал” нэмэргүй болчихсон. 2020 оны 12 дугаар сарын 24-нд батлагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлд “...Сонгуулийн дүн гаргах, мэдээлэх”, 72.1-д “...Сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргаж, нийтэд мэдээлнэ” гэжээ. Өмнөх хуульд санал өгөх сонгогчийн босгыг нийт сонгогчдын 51 хувиас дээш гэсэн босготой байв. Гэтэл шинэ хуулиар “...Санал өгсөн нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигч” гэчихсэн. Ингэхээр “цагаан” саналаар ирц унагаах юм уу, хэн нэгэн нэр дэвшигчийг хорлох аргагүй болчихож байгаа юм. 
Нөгөө талаас “цагаан” санал хэнийг ч хөндөхгүй, бас хэнд ч хэрэг болохгүй. “... “Цагаан" санал өгсөн хүнд баярлалаа” гэх улс төрийн хүчин, бү­лэг­лэл байхгүй. Хууль ийм болоод тэдний хүсэл биелэхээ өнгөрсөн болохоор тэр. Тэгэхээр “цагаан” санал гэдэг бол Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ хогийн саванд зүгээр л хая­­чихаж буй хэрэг юм. Хэрвээ тийм улс төрийн хүчин гарч ирвэл “цагаан” санал өг. Сонгох эрхээ хогийн сав руу шид.

ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН  2021.6.2 ЛХАГВА № 110 (6587)

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

3 цаг 58 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

10 цаг 16 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

10 цаг 16 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин