Азийн аваргаас манай улсын гурван боксчин алтан медаль хүртлээ

2021-06-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

АНЭУ-ын Дубай хотноо 2021 оны сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай  болж өндөрлөлөө. Тэмцээний эрэгтэйчүүдийн жин тус бүрийн аваргын тулаанууд өчигдөр болж, Монгол Улсаас 56 кг-ын жинд ОУХМ Х.Энх-Амар Узбекистаны Миразизбек Мирзахалиловтой учраа таарч, 3:2-оор ялснаар алтан медаль хүртлээ.

Мөн 60 кг-ын жинд ОУХМ Э.Цэндбаатар Ираны Данияал Шахбахштай финалд учраа таарч, 5:0-ээр илт давуу ялалт байгууллаа. Ингэснээр тэрбээр Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга болж байна. Түүнчлэн 64 кг-ын жинд  ОУХМ Б.Чинзориг алтан медаль хүртсэнээр Монголын финалд шалгарсан гурван тамирчин бүгд алтан медаль хүртлээ.

Азийн наадмын мөнгөн медальт, ОУХМ Б.Чинзориг аваргын төлөө Энэтхэгийн Шива Тапатай тулалдаж, 3:2-оор ялалт байгуулсан бөгөөд тивийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтан боллоо. Тэрбээр өмнө нь 2017 онд мөнгө, 2019 онд хүрэл медаль хүртээд байлаа.

Энэ удаагийн Азийн аваргаас эрэгтэй 49 кг-ын жинд О.Өнөболд, 69 кг-ын жинд Б.Мишээлт, эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Л.Алтанцэцэг, 54 кг-ын жинд Э.Мичидмаа, 75 кг-ын жинд М.Мягмаржаргал нар хүрэл медаль хүртлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

 

 

128 бөхийн сорьцыг Германд шинжлүүлнэ

128 бөхийн сорьцыг Германд шинжлүүлнэ

2025-07-13
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө

2025-07-13
Япон Улсын Эзэн Хаант ёсны тухай

Япон Улсын Эзэн Хаант

2025-07-11
Ж.Урангуа: Япон Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа зөвхөн шинжлэх ухааны ололтоор зогсохгүй хоёр орны ойлголцол найрсаг харилцааны бат үндэс юм

Ж.Урангуа: Япон Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа зөвхөн шинжлэх ухааны ололтоор зогсохгүй хоёр орны ойлголцол найрсаг харилцааны бат үндэс юм

2025-07-11
Баяр наадмын хүндэт зочин

Баяр наадмын хүндэт зочин

2025-07-11
Баяр наадмын хүндэт зочин Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитог угтан авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нар м

2025-07-09
Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой ярилцлаа.

2025-07-09
Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

2025-07-08
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

2025-07-08