Монгол Улсын газар нутгийн 70 хувийг лиценз нэрээр тараачихсан байжээ

2021-05-31
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш хамгийн ихээр хэлмэгдсэн, бас  сүйтгэгдсэн нь монголын газар шороо, газрын хэвлий дэх эрдэнэс баялаг юм. Үг хэлдэгсэн бол ёолж, бүр уйлах байсан биз. Энд тэндгүй онгойсон нүх, овоолсон шороо. Газар нутгаа сийчүүлж сэндийлүүлээгүй нэг ч сум үлдсэнгүй.

2016 оны байдлаар Монгол Улсын газар нутгийн 70 хувийг гадаад, дотоодын пүүс, компаниудад лиценз нэрээр олгочихсон байжээ. Түүнийг нь олон улсын хөрөнгийн биржүүд дээр үнэ хаялцуулан дуудаж  дамлан худалдаалж байв. Монгол нэртэй уул ус, уурхай баялаг,овоо толгод хятад эзэнтэй болчихсон байхад хэн ч гайхахаа болиод удаж байна.

Ухнаагийн Хүрэлсүхийн Засгийн газар харин үүнтэй хатуу тэмцэл явуулж Асгат, Салхит, Тост тосон бумбын нуруу, Гутайн даваа, Ноён уул гээд олон орд газрын олгогдсон лицензийг хүчингүй болгон цуцалж, газар нутгаа төр ард түмний мэдэлд буцааж авсан байна. Эдгээр нь нийлээд Увс аймгийн нутаг дэвсгэртэй тэнцэхүйц хэмжээний томоохон талбай болсон байлаа. Энэ тэмцэл амар хялбар байгаагүй. Эсэргүүцэл тэмцэлтэй тулгарч эрсдэл дагуулсан нь цөөнгүй.

Үр дүн нь харин ард түмний аж амьдралд шууд тусаж үр шимээ өгч байна. Салхитын мөнгөний ордыг дотоод гадаадын үгсэн хуйвалдагчдаас хураан авч тэтгэвэрийн насныхныг 6 сая хүртлэх хэмжээний өр төлбөрөөс нэг удаа чөлөөлөх тухай Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс 2019-2020 оны шинэ жилийн он солигдох торгон мөчид гаргасан уг шийдвэрийг монголын ард түмэн, ялангуяа ахмадууд чин сэтгэлээсээ талархан хүлээж авсан билээ. Өр төлбөр тавилгүйгээр өөрсдийгөө яаж ийгээд аргацааж явсан үлдсэн ахмад настан тус бүрт өнгөрсөн 7 хоногт Салхитын мөнгөний ордын хуримтлалаас сая сая төгрөгийн тэтгэмж үзүүллээ.

Эх орны эрдэнэс баялаг энэ мэтээр түрүүчээсээ эзэддээ хүрч хишгээ хүртээж эхэллээ. Дэлхийн олон улс орон, тухайлбал Норвеги, Катар зэрэг цөөнгүй  улс оронд газар нутгийн эрдэс баялгийнхаа хуримтлалаар тусгай сан байгуулаад өсгөж үржүүлэн иргэддээ тусламж дэмжлэг үзүүлдэг нь түгээмэл практик юм. Монголд л харин сүүлийн гучин жилд төрөлх газар нутаг, түмэн олны эрдэнэс баялаг маань бусдын гарт шилжиж буруу замаар орон буцахдаа шороо тээж байсныг өмнөх Засгийн газар зогсоосон.  Үйл хэрэг, бодлого шийдвэрийг нь өнөөгийн Засгийн газар үргэлжлүүлж иргэддээ ийнхүү үр шимийг нь хүртээж эхэлж байна.

Газар нутаг, эрдэнэс баялгийнхаа 70 хувийг лиценз нэрээр гадныханд, тэдэнтэй үгсэн хуйвалдагч дотоодын мөлжигчдөд алдаад байсан уучилж болшгүй гэмт хэргийг засч залруулах эхлэлийг зоригтой тавьж чадсан Ухнаагийн Хүрэлсүхийн  Засгийн газрын газрын ард түмэн рүүгээ чиглэсэн ариун шударга үйл ажиллагааг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ тэргүүтэй өнөөдрийн Засгийн газар тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй гэж хэлж байгаа иргэд өнөөдөр маш олон байна.

Эх сурвалж: www.polit.mn

Авилгал гол үнэс нь шүү
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

3 цаг 58 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

10 цаг 16 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

10 цаг 16 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин