Цар тахлын дараа гэдэсний үйл ажиллагааг хэрхэн сайжруулах вэ?

2021-05-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

-Гэдэс цэвэрлэх эмийг хяаналтан дор хэрэглэнэ-

З.Батцэцэг

Цар тахлын дараа гэдэсний үйл ажиллагааг хэрхэн сайжруулах вэ? талаар aif.ru-гийн  сурвалжлагч GMS Clinics and Hospitals эмнэлгийн захирал, мэс засалч, бүдүүн шулуун гэдэс, хавдрын эмч Бадма Башанкаевтай ярилцсаныг орчуулан хүргэж байна.

-Бадма Николаевич, гэдэсний үйл ажиллагаа алдагдах гол шалтгаан юу вэ? Хөл хорионы үеэр хөдөлгөөн багассаны улмаас өтгөн хатаж болох уу?

-Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд хөдөлгөөний идэвхи\ буурах нөлөөлдөг. Явган алхаа, ажил гэр хоёрын хоорондох алхалт, спортоор хичээллэх зэрэг нь буурах орно. Өтгөн хаталтын эхний шалтгаан гэртээ тогтмол хөдөлгөөнгүй байх, байнга идэх, хоолны дэглэмийн эслэг ба бусад хүнсний бүтээгдэхүүний эрүүл харьцаанд анхаарал ханудуулахгүй байх, шингэний хэрэглээ багасах зэрэг орно.

-Өтгөн хаталтын эхний шинж тэмдэгт яагаад заавал анхаарал хандуулах ёстой вэ? Өтгөн хатах, бүдүүн шулуун гэдэсний хавдар хоёр хоорондоо ямар холбоотой вэ?

-45-50 наснаас дээш гэнэт өтгөн хатах, гэдсэнд эвгүй мэдрэмж төрөх, өтгөн цустай гарвал зайлшгүй эмчид үзүүлэх шаардлагатай. Мөн уламжлалт аргаар ургамалаар гэдэс цэвэрлэж болох ч бүдүүн шулуун гэдэсний хавдрын шинж тэмдгийг бүдэг болгодог.

Гэдэс цэвэрлэх эмийг хяналтгүй хэрэглэх нь тоглоом биш. Хэрэв хяналтгүй хэрэглэвэл шингэн алдалтад хүргэж, эрдсийн тэнцвэр алдагдаж, цусан дахь кали багасаж, магни ихсэж, дотор муухайрч, бөөлжиж, хоол боловсруулах үйл ажиллагаа алдагдаж, гэдэс түгжирэх, ургамалаас харшил өгөх, байнгын үрэвслийн үед шулуун гэдэс нарийсах, бүдүүн гэдэсний бүтэц гэмтэх, дасал болох магадлалтай.

-Ургамлын гаралтай гэдэс цэвэрлэх бүтээгдэхүүн ямар аюултай вэ? Жишээ нь сенна цай?

-Үүнд тодорхой эсрэг заалт бий. Энэ цайнд харшилтай хүмүүст мөн гэдэсний түгжрэлийн шинж тэмдэгтэй, Кроны өвчтэй, бүдүүн гэдэсний шархтай бол хэрэглэхгүй. Сенна цай их ховор ч, ноцтой гаж нөлөө үзүүлдэг. Биеэн дээгүүр их загатнадаг улаан гөвдрүү гардаг.

-Өөрт тохирох гэдэс цэвэрлэх эмийг яаж сонгох вэ?

-Бүх хүнд тохирох төгс бүтээгдэхүүн гэж үгүй. 45-50 насандаа хавдраас урьдчилан сэргийлж бүдүүн гэдсээ дурандуулах хэрэгтэй. Үүний дараа тохирох эмээ хайна. Биеийн хүчний ачааллыг нэмэгдүүлж скандинав алхаа, усан сэлэлт, гүйлт, фитнесс юу ч байж болно. Эслэг ихтэй бүтээгдэхүүн хэрэглэж, уух шингэнийг 1.5-2 л болгож нэмэгдүүлнэ. Хэрвээ энэ бүгд амжилттай үр дүнд хүрэхгүй бол эмчдээ зөвлөж эм ууна.

Эх сурвалж: aif.ru

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

3 цаг 58 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

10 цаг 16 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

10 цаг 16 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин