Германыг хоёр хуваасан ханыг яагаад барьсан бэ?

2021-05-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Герман улсыг хоёр болгон хувааж олон улсын хөгжил дэвшил, ертөнцөөс тусгаарлаж байсан Берлиний хана 30 жил сүндэрлэжээ. Энэ том бетонон ханаар хуучны ЗХУ-ын коммунизмыг дэмжсэн Бүгд найрамдах Герман улс, нөгөө талд нь АНУ-ын капитализмыг дэмжсэн Холбооны бүгд найрамдах улсыг зааглаж байсан аж. Гэхдээ энэ хана босгох санаа эх орны II дайн дуусах үеэр Германыг Их Британи, АНУ, ОХУ, Франц хувааж авснаас эхэлсэн байна. Энэ ханыг барих болсон шалтгаан нь зүүн Германд амьдарч байсан олон хүн баруун Герман руу нүүсэнтэй холбоотой аж. Тиймээс Германыг хоёр болгож хуваасан ханыг босгох шийдвэрийг гаргасан байна. Энэ талаар албан ёсны эх сурвалжийн онцолсноор  ойролцоогоор 2.7 сая хүн коммунист Германыг орхиж капиталист Германд очиж суурьшжээ. Мөн өөр нэг шалтгаан нь дүрвэсэн хүмүүсийн 50 хувь нь залуучууд байсан учраас тухайн үед Бүгд  найрамдах ардчилсан Герман улс нийгэм, эдийн засгийн хувьд хямралын ирмэгт тулаад байсан аж. Тиймээс 1961 оны наймдугаар сарын 13-нд Бүгд найрамдах ардчилсан Герман 155 км урттай төмөр утсан хана барьжээ. Цаг хугацаа өнгөрөхөд Берлин хотод 45 км нь баригдсан хана нь 1200 км үргэлжилсэн бетонон хана болсон аж.

Гэхдээ энэ ханыг барихын тулд ойр орчмын бүс нутгийн  бүх барилга, байгууламжийг  нураасан байна. Харин  хотод үлдсэн бусад иргэн энэ ханаар зааглагдсан Берлинд үлдсэн аж. Мөн хотын тээвэр явахаа больжээ. Хэдийгээр төмөр замын шугам ажиллаж байсан ч галт тэрэг коммунист Германы талд зогсохгүй болсон аж. Энэ ханыг барьж дууссаны дараа Герман улс хоёр хуваагдсанаар олон гэр бүл 28 жил уулзаагүй байна. Хоёр хуваагдсан Германы хооронд өрнөсөн улс төр, цэргийн мөргөлдөөний улмаас 100 гаруй иргэн амь үрэгджээ. Олон жил нэг улсыг хоёр болгож заагласан ханатай холбоотой мэдээллээс сонирхуулахад энэ ханыг нэг шөнийн дотор барьжээ. Тодруулбал, 1961 оны наймдугаар сарын 13-нд Бүгд найрамдах ардчилсан Германы офицерууд ханыг барьж эхэлснээр 160 км газарт хана босгоход 24 цаг зарцуулсан аж.

Хэдийгээр энэ ханыг босгосон ч хоёр Германы иргэд хананы цаад талд гарахыг зорьж байсан аж. Гэвч тэднээс цөөхөн хүн л зорьсондоо хүрч чадсан байна. Тухайлбал, социалист Германд фашизмаас хамгаалах, нөгөө Германд нь шившгийн хана гэж нэрлэдэг байсан Берлиний хананы цаана гарахыг зорьсон 100 мянган хүнээс зөвхөн 5000-10 мянган хүн нь хүссэнээ биелүүлж зорьсондоо хүрсэн байна. Харин ганц хоёр Германыг биш Европыг бүхэлд нь бусад улс орноос зааглаж байсан бетонон ханыг босгосноос хойш 28 жилийн дараа 1989 оны арванэгдүгээр сарын 9-нд нурааж Герман улс дахин нэгджээ. Ингэхэд нь ЗХУ-ын улс төрийн бодлогод өөрчлөлт орсон болон Австри, Унгар улс хилээ нээсэн нь нөлөөлсөн аж. Гэхдээ 1990 оны долдугаар сарын 1 хүртэл энэ хананы дэргэд ажиллаж байсан хяналтын цэгүүд байсаар байжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Зүүн германы технологи илүү чанартай
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

4 цаг 12 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

10 цаг 30 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

10 цаг 30 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин