Вакцины урвал илрээгүй бол 14 хоноод цусаа бэлэглэж болно

2021-05-19
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

“ZM” ©  Л.БАТДОРЖ

С.УЯНГА

Дэлхий нийтээр цар тахлын халдвартай тэмцсэн нэг жилийн хугацаа нийгэмд олон эерэг, сөрөг нөлөөлөл үзүүллээ. Хөл хорионы хязгаарлалт хүнд өвчтэй хүмүүсийн амь насыг аврахын тулд цусаа бэлэглэдэг хүндэт донорууд болон эрүүл мэндийн байгууллагуудыг цус цусан бүтээгдэхүүнээр хангадаг Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн үйл ажиллагаанд багагүй нөлөөлжээ. Халдварын тархалт нэмэгдэж хязгаарлалт тогтоосноос цусаа бэлэглэдэг хүмүүсийн тоо цөөрч,  энгийн үетэй харьцуулахад цуглуулсан цусны хэмжээ 50 хувиар буурчээ. Хэдийгээр эмнэлгүүдийн цус цусан бүтээгдэхүүний захиалга 20-30 хувиар буурсан ч нөөц багассан байна. 

 

НЭГ ХҮНД ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭХЭД 100 ОРЧИМ ДОНОРЫН ЦУС, ЦУСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭДЭГ

Цус сэлбэлт судлалын үндэсний төв 2020 онд зөвхөн нийслэлийн хэмжээнд 20 мянган донороос цус цуглуулсан байна. Эднийх нийслэлийн хэмжээнд 70 гаруй эмнэлгийг цус цусан бүтээгдэхүүнээр хангадаг. Тиймдээ ч цусны нөөцөө бүрдүүлэхийн тулд хөл хорионы үеэр хэвийн ажиллаж, явуулын баг цус цуглуулжээ.

Биднийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвд үдийн хэрд очиход цусаа бэлэглэхээр ирсэн хүн харьцангуй цөөн байлаа. Хэвийн үед өдөрт 150-аас дээш хүн цусаа бэлэглэдэг байсан бол одоо өдөрт дунджаар 50-100 хүн өгч байгаа.  Гэхдээ хөл хорио суларснаас хойш цусаа өгөхөөр ирэх хүний тоо нэмэгдсэнийг Донор зохион байгуулалтын тасгийн эрхлэгч Ч.Тунгалаг хэлсэн юм. Тэрбээр “Бид хөл хорионы өмнө нөөц бүрдүүлсэн. Ер нь манайх суурин болон явуулын хэлбэрээр цус цуглуулдаг. Суурин бол нийслэлийн хэмжээнд Баянзүрх, Сүхбаатар, Дүнжингаравд цус цуглуулж байна. Мөн 7-8 хүний бүрэлдэхүүнтэй явуулын баг албан байгууллага, их, дээд сургуулиуд дээр очиж цус цуглуулдаг. Цар тахал гарсантай холбоотойгоор их, дээд сургуулийн үйл ажиллагаа зогссон учраас явуулаар цус цуглуулах нь багассан ч хөл хорионы үед ажилласан байгууллагуудад  хандсан. Хөл хорионы үед цусны нөөц багассан учраас донорууд руу утсаар дуудах, урилга илгээх зэргээр нөөцөө нэмэгдүүлэхэд анхаарлаа.

Доноруурын овог нэр, регистрийн дугаар бүхий урилга илгээж байсан учраас хөдөлгөөний хязгаарлалттай байсан ч чөлөөтэй зорчиж цусаа өгөх боломж бүрдүүлсэн. Харин зайлшгүй шаардлагатай, онцгой захиалгат бүтээгдэхүүний хувьд зарим донорыг унаагаар авч үйлчилсэн. Сүүлийн сар орчим хатуу хязгаарлалттай байснаас нөөц багассан. Хөл хориотой холбоотойгоор элэг шилжүүлэн суулгах зэргээр төлөвлөгөөт хагалгаанууд хойшлоод байсан бол харин одоогийн байдлаар долоо хоногт 2-3 элэг шилжүүлэх хагалгааны бүтээгдэхүүнийг бэлтгэн өгч байна. Нэг хүнд ойролцоогоор 100 орчим донорын цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэгддэг. Тиймээс хүмүүсийг  цусаа бэлэглэхийг уриалж байна. Нэг удаа цусаа өгснөөр гурван хүнд амьдрал бэлэглэдэг. Цусаа өгснөөр зүрх судас, хавдраас сэргийлж, бодисын солилцоо эрчимжүүлдэг” гэлээ.  Мөн одоогийн байдлаар аль болох эмнэлгүүдээс ирж байгаа захиалгыг гаргаж өгөхөд анхаарч байгаа гэсэн. 

Харин цусаа өгч буй иргэдийн хувьд вакцины хоердугаар тунгаа хийлгээд 14 хоносон. Гэхдээ сөрөг урвал илэрсэн бол хугацаа хойшилж 28 хонох талаар мэдээлэл аваагүй. Дархлаа тогтсон гэж үзээд шууд ирлээ гэж байв.

 

ВАКЦИНЫ СӨРӨГ УРВАЛ ИЛЭРСЭН БОЛ 28 ХОНОГИЙН ДАРАА ЦУСАА БЭЛЭГЛЭЖ БОЛНО

Нийслэлийн иргэдийн 90 гаруй хувь нь вакцины эхний тунгаа, тал нь хоёрдугаар тунгаа хийлгээд байна. Тэгвэл вакцинд хамрагдсан иргэд цусаа хэрхэн өгөх талаар тасгийн эрхлэгч Ч.Тунгалагаас тодруулахад  “ДЭМБ-аас вакцин хийлгээд долоо хоногийн дараагаас цусаа өгч болно гэсэн зөвлөмжийг өгч байгаа. Харин манай улсад хийж байгаа дөрвөн төрлийн вакцины хувьд 14 хоног гэсэн заалттай. Тиймээс вакцины нэг, хоёрдугаар тун болгоны дараа хүнд хэлбэрийн хариу урвал илрээгүй бол 14 хоногийн дараа цусаа өгөх боломжтой. Харин хөнгөн юм уу, дунд зэргийн хариу урвал илэрсэн бол 28 хоногийн дараа цусаа өгч болно. Астразенака вакцинаас бусад төрлийн гурван вакцины тун хоорондын хугацаа 21 хоног байгаа. Энэ хүмүүс хоёрдугаар тун авснаас хойш 28 хоногийн дараа цусаа өгч болно” гэв.

Цусаа өгөхөөр ирсэн иргэдээр асуумжаар бөглүүлсний дараа цусны бүлэг, цус багадалтыг тодорхойлж байв. Үүний дараа эмчтэй ярилцаж шийдснээр нэг удаа 300-450 миллитр цус өгөх боломжтой болох юм. 17-60 насны 45 кг-аас дээш жинтэй, өөрийгөө эрүүл гэж бодож байгаа хүн бүр цусаа өгөх боломжтой. Харин сүрьеэгээр өвчилсөн болон шарласан, архаг хууч өвчнөөр өвдөж байсан бол хориглох заалттай юм. Мөн сайн унтаж амраагүй, жирэмсэн хөхүүл бол түр хойшлуулна. Түүнчлэн эмэгтэй хүн гурван сар, эрэгтэй хүн хоёр сар тутамд цусаа өгөх боломжтой.

Хэрэв коронавирусын халдвар авснаа мэдэхгүй цусаа өгсөн бол ямар эрсдэлтэй талаар асуухад “Ер нь бол коронавирус цусаар дамжиж халдварласан тохиолдол бүртгэгдээгүй. Зөвхөн агаар дуслын замаар дамжиж халдварладаг. Бид коронавирусын тандалтын асуумж авч эмч, цусаа өгч буй иргэнтэй ярилцлага хийдэг. Тандалтын судалгаа хийж сэжигтэй тохиолдол илрээгүй бол цусыг авч байна” гэсэн юм.

Манай улсын хувьд 35-аас дээш удаа цусаа өгсөн бол хүндэт донор, 70 удаа бол хүрэл, 100 удаа бол мөнгөн, 150 удаа өгсөн бол алтан донор болгож өргөмжилдөг.  Хүндэт донорын болзол хангасан хүмүүс жилд нэг удаа рашаан сувилалд үнэгүй амрах эрхтэй. Гэхдээ цусаа бэлэглэнэ гэдэг эрдэнэт хүний амь насыг аврах буянтай хүмүүнлэгийн үйлс бөгөөд энэ ч утгаараа манай улс сайн дурын авлагагүй донорын эгнээнд нэгдсэн байдаг. Тиймээс цусаа өгч, хүний амь нас аврахыг  уриалж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.19 ЛХАГВА № 102 (6579)

 

Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

20 цаг 56 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

20 цаг 56 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

20 цаг 56 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

20 цаг 56 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

Уржигдар 13 цаг 42 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

Уржигдар 13 цаг 19 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

Уржигдар 06 цаг 00 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

Уржигдар 06 цаг 00 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

Уржигдар 06 цаг 00 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

2026-08-11