Сүхбаатарчууд үндэснийхээ бичгээр уралдлаа

2021-05-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ЗОТОЛ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Сүхбаатар аймгийн яруу найрагчид, зохиолчдынхоо бүтээлээс сэдэвлэсэн "Жаахан шаргын нутаг" монгол бичгийн онлайн уралдааныг “Титэм-Арт” академийн санаачлагаар Сүхбаатар аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Баруун-Урт сумын ЗДТГ-аас дөрөвдүгээр  сарын 12-ноос энэс  сарын 1-ний хооронд зохион байгуулжээ.  Тэмцээний ялагчдад өнөөдөр шагналыг нь гардууллаа.

Тус уралдааны “Үзгийн хичээнгүй бичиг”, “Бийрийн хичээнгүй бичиг”, “Уран бичлэг”, “Таталган бичиг”  төрөлд  39 байгууллагын 390 албан хаагч, 15 сургуулийн 225 сурагчийн хичээнгүй бичвэр, мэргэжлийн 46 багшийн хичээнгүй бичвэр, тайлан, 40 гаруй уран бүтээлчийн бүтээлийг хүлээн авч нийт дөрвөн төрөл,  дөрвөн ангиллаар 21 байр шалгаруулжээ.

Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй Сүхбаатар аймгийн харъяат иргэн, оюутан залуус, уран бүтээлчид зорин оролцсон нь энэхүү уралдааны онцлог байв.  Эх хэлний багш нар сурагчдаа бэлтгэн оролцуулахын зэрэгцээ албад байгууллагуудыг хариуцан, 20 хоногийн хугацаанд хамтран ажиллаж, онлайн орчинд хичээл зааж, удирдан чиглүүлж, хичээнгүй бичигт сургаж, албан хаагчдын бичих чадварт ахиц гаргасан нь хамгийн чухал үр дүн байлаа.

Эх хэл, бичиг соёлоо эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий уг уралдааныг Баруун-Урт сумын ЗДТГ, Чингис хаан одонт, МУСГЗ, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо ”Лүгцил” компанийн захирал Ж.Ариунжаргал нар ивээн тэтгэсэн байна.

Уралдааны хүрээнд Титэм-Арт академийн тэргүүн, Урлаг судлалын докторант, дэд профессор, уран бичээч Э.Ариунболд нь багш нартаа дэмжлэг үзүүлж,  15 багшийг бийрийн бичгийн онлайн сургалтад үнэ төлбөргүй хамрагдах  боломжийг олгосон нь төрөлх нутгийнхаа эх хэлний багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд томоохон хувь нэмэр болсон байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

4 цаг 18 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

10 цаг 36 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

10 цаг 36 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин