
С.САРУУЛ
Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн цэргийн алба хаагчид Дорнод аймгийн ард иргэдийг амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь учирч болзошгүй эрсдэлээс авран хамгааллаа. Тус ангийн тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлэг Дорнод аймгийн Чойбалсан хот, Баянтүмэн суманд олон тооны сум, галт хэрэглэлийг илрүүлж, аюулгүй болголоо. Ингэснээр нийтдээ 10 нэр төрлийн 130 гаруй байлдааны зориулалттай тэсрэх бөмбөг болон сум, галт хэрэглэлийг илрүүлж, устгасан байна.
Эх сурвалж: www.polit.mn