Игорь Ларионов яагаад дэлхийн аваргад явахгүй вэ?

2021-05-18
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

З.БАТЦЭЦЭГ

-Аугаа тоглогч, шинэхэн дасгалжуулагчийн гайхалтай хувиралт-

Дэлхийн аварга бол хоккейн шигшээ багийн оны гол тэмцээн. Түрүү жил цар тахлын улмаас зохион байгуулагдаагүй, дараагийн том тэмцээн нь Олимп гэдгийг харгалзан үзвэл энэ жилийн дэлхийн аварга бүр чухал болж таарч байна. Хязгаарлалт, цаг хугацаанаас хамаараад бүх хүчтэй тоглогчид ирэхгүй учираас багийн бүрэлдэхүүн өмнөх жилүүдийхээс сул байх болно. Тиймээс Бээжинд болох наадамд оролцоно гэхэд хэцүү. Тэр тусмаа ҮХХ (Үндэсний Хоккейн Холбоо) Олимпод оролцох эсэхээ шийдээгүй байна. Дөрвөн жилд нэг болдог тэмцээнд тамирчдыг одоо бэлдэхэд хэцүү ч, дасгалжуулагчдын багийг бэлдэх цаг нь болжээ.

Сүүлийн жилүүдэд Оросын шигшээ багийн дасгалжуулагчид бээлий шиг солигдсон. Одоо ч гэсэн Валерий Брагины ирээдүй тодорхой бус байна. Ахлах дасгалжуулагч багтайгаа Евро турын II шатанд яваагүй, түүнийг дэлхийн аварга хүртэл тэсэхгүй гэсэн яриа байна. Түүний оронд Игорь Ларионовыг болно гэж олон хүн харж байгаа. Учир нь тэрээр 2020 оны залуучуудын аваргад мөнгөн медаль авах үед дасгалжуулагчийн туслахаар ажиллаж байсан юм. Гэвч сүүлийн саруудад аугаа тоглогч асан, шинэхэн дасгалжуулагч таг алга болов. Яагаад?

Игорь Ларионов энэ улиралд залуучуудын дэлхийн аваргад дасгалжуулагчаар яван IV байр эзэлсэн. Евро турын Финланд, Шведэд болсон II шатанд ахлах дасгалжуулагчаар яван аль алинд нь ялалт байгуулсан. Тэр үед шигшээ багийн штабын дарга Роман Ротенберг түүнийг өсвөрийн дэлхийн аваргад явна, мөн Брагины багд багтан дэлхийн аваргад явах боломж бий гэж хэлж байсан. Брагин- Ларионов хамтран ажиллаад залуучуудын ДАШТ-д амжилт гаргасныг үзхэд энэ бол сайхан санаа байлаа. Гэвч Ларионов Техаст болсон өсвөрийн дэлхийн аваргад яваагүй, насанд хүрэгчдийн багийг дэлхийн аваргад бэлдэхэд туслаагүй, Ригад ч тэрээр ирэхгүй. Түүний оронд дасгалжуулагчийн штабд Константин Шафранов, өсвөрийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Альберт Лещев нар багтжээ. Шафрановын талаар асуулт байхгүй. Харин Лещевын хувьд эргэлзээ төрж байна. 49 настай тэрээр насанд хүрэгчдийн багтай нэг улирал ч бүтэн хамтарч ажиллаагүй- 5 жилийн өмнө “Агаарын цэргийн хүчний од Дмитров” багийг тэргүүлж байсан, өсвөр насныхантай ажиллаж байхдаа тийм ч амжилттай байгаагүй. Өсвөрийн ДАШТ-ний үеэр шигшээ багийн авъяаслаг залуучуудад дасгалжуулагчийн ухаан дутагдаж байсан нь илт байсан. Канадын баг илүү төлөвшсөн, ухаалаг харагдаж байсан, тиймээс ч тэд ялсан. Брагины штабд мөн Александр Титов гэж мэргэжилтэн бий, тэрээр үүнээс өмнө дээд лигад тийм ч сайн ажиллаагүй. Тэгээд Ларионовт оройн зай олдоогүй нь гайхалтай. Игорь Николаевич Ларионов- аугаа дасгалжуулагч биш, энэ чиглэл рүү дөнгөж эхний алхам л хийж байгаа, амжилтаараа Титов, Лещев нараас илүү гарсан юм байхгүй. Гэхдээ тэр асар их нэр хүндтэй хүн. Залуучууд түүний өмнө мэхийн ёсолдог, өөрсөдтэй нь энэ тэнцүү энгийн харьцдаг хэмээн хүндэлдэг. Стэнли цомын гурван удаагийн эзэн тэрээр Барабанов, Григоренко нартай хэл амаа ололцох байсан байх. Ямартай ч тэд түүнийг хүндэлдэг. Лещев, Титов нар хэн бэ? Тамирчдын хувьд энэ бол том асуулт. Олимпийн тухайд авч үзвэл Овечкин, Малкин нар хэнийг дагаж тэмцээнд явах вэ? Гретцкийн рекордыг тогтоох гэж яваа хүнийг Дээд Лигийн дасгалжуулагч сургах уу? Аймшигтай сонсогдож байна.

Намар Ларионовыг ҮХХ-ны удирдлагуудтай санал зөрөлдөж байгаа яриа байсан. Залуучуудын ДАШТ-2020 тэмцээний дараа түүний алдар хүнд нэгэн даргын санааг их зовоосон. Залуучуудын ДАШТ-ын үеэр бүтэлгүйтсэн нь Ларионовын хувьцааг унагасан ч, хамгийн багадаа түүний дасгалжуулагчийн ажилыг хөндлөнгөөс ажиглах сонирхолтой байна. Ларионов төгс хүн биш, үг үйлдэл нь үе үе зөрдөг, өөрийн алдаагаа ил хүлээх дургүй. Тэгвэл яагаад түүнийг Шведийн тоглолтын багийн ахлахаар томилоод, дараа нь өсвөрийн ДАШТ-д явуулаагүй, ДАШТ-ын бэлтгэлд оруулаагүй юм бэ? Энэ асуултанд ҮХХ дараах хариултыг өгч байна. Ларионов залуучуудыг 5 дугаар сарын 22-нд Сочид эхлэх Хар Тэнгисийн цомын тэмцээнд бэлдэж байгаа. Энэ нь залуучуудын ДАШТ-ын тэмцээнд оролцох тамирчдыг шалгаруулж авдаг эхний тэмцээн. Энд бүх хүчтэй өрсөлдөгчид цуглардаггүй. Оросын бэлтгэлийн системд  энэ их чухал тэмцээн хэдий ч, энэ тэмцээнийг хойшлуулаад, Ларионовыг Еврочелленж, Евро турын үндсэн багт оруулж болох байсан. Дараа нь түүнийг Сочи явуулж болно. Валерий Брагин үндсэн багт  ажиллаж байхад 20-доор дэлхийн аварга дуусгаад Хар Тэнгисийн цомд ирдэг байсан.

Оросын хамгийн их яригддаг дасгалжуулагч И.Ларионов зургаан сарын дотор залуучуудын шигшээ багийн анзаарагдахгүй мэргэжилтэн болж хувирсан нь гайхалтай. Тэрээр ярилцлага өгөхөө больж, сэтгүүлчдээс нуугдсан. Энэ нь өөрт нь хэрэгтэй байж магад. Түүнд залуучуудын ДАШТ-д бэлдээд, чадварлаг баг бүрдүүлээд амжилттай (түүний бас нэгэн ялагдлыг уучлахгүй) оролцоход зургаан сарын хугацаа байна. Гэвч олны нүднээс нуугдаад, шигшээ багийн ажлыг орхино гэдэг өөрийх нь сонголт биш юм шиг санагдаж байна. Заримдаа шигшээ багийн дасгалжуулагчийг амжилт, ирээдүйгээр нь бус өөр нэгэн шалгуураар сонгодог бололтой.

Эх сурвалж: www.sport24.ru

Их Британийн Ерөнхий сайд К.Стармер БНХАУ-д айлчилж байна

Их Британийн Ерөнхий сайд Киер Стармер БНХАУ-д дөрвөн өдрийн айлчлал хийж байна. Э

2026-01-30
УИХ-ын дарга Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ

Говь, тал хээр, хангай хосолсон гурван бүсийн нутаг Баянхонгор аймгаас УИХ-ын  дарга Н.Учрал т

2026-01-30
АН албан ёсны ротацидаа бэлдэж, МАН жам ёсны “ротаци”-аа хийгээд эхлэв үү?!

Энэ хаврын улс төр элдэв “сэдэв”-ээр өрнөж магадгүйгээр дуншиж байна.

2026-01-30
АН: Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцохгүй бол Засгийг огцруулах акц хийнэ

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэрэ

2026-01-30
Оюу толгойн авлигыг “сөхсөн” сөрөг нэхэмжлэлээ татаж “Рио Тинто”-д буулт хийх үү?!

 “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д Монгол Улсыг төлөөлж байсан гурван гишүүнийг чөлөөлөх үүргийг Ерөнхий сайд өгчээ.

2026-01-30
"Eguur News" мэдээллийн сайт долоон нас хүрлээ

2019 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр “Eguur News” агентлаг цаасан дээрх төслөөс биежиж, хэвлэл мэдээллийн салбарт өөрсдийн редакцыг бүрдүүлэн ажиллаж эхэлжээ. 

2026-01-29
Монголчуудын орчин цагийн түүхийг өгүүлсэн “Сүүлчийн нүүдэлчид” ном уншигчдын хүртээл боллоо 

Монголын анхны “Балдорж” шагналт редакц, МСНЭ-ийн “Ган үзэг” шагналт “Оюунлаг эргэлт мед

2026-01-29
ГЭРЧ: Ц.Санжаачойпэл "Би Монголын хамгийн баян хүн, Г.Занданшатар миний аавын найз. Би хүн алаад шоронгоос зүгээр гараад ирдэг" гэж орилсон

УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир, "Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нартай холбоотой эрүүгийн хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд үргэлжилж байна.

2026-01-29
Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг

Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний салбарт үүссэн нөхцөл байдлыг хэлэлцжээ.  Улмаар  Ер

2026-01-29
Т.Аубакир: Ахмадуудыг өдөөн турхирч, худлаа зүйл амалдгаа болих хэрэгтэй

Т.Аубакир: Ахмадуудыг өдөөн турхирч, худлаа зүйл амалдгаа болих хэрэгтэй

2026-01-28