40 наснаас хойш амжилтад хүрсэн хүмүүсийн түүх

2021-05-18
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Х.ОЮУНБОЛД

Олон хүн хүсэл мөрөөдлөө эрт биелүүлж 30 гаруй насандаа өмнөө тавьсан зорилгоо биелүүлсэн байхыг хүсдэг. Гэвч зорьсондоо хүрч биелүүлж чадаагүйгээс бухимдах, санаагаар унах явдал байдаг аж. Харин нас ахисан ч амжилтад хүрсэн олон хүн хэзээ ч хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжтойг баталсан байна. 40 гаруй настай ч хүсэл мөрөөдлөө биелүүлж чадсан, аливаа зүйлийг хийж бүтээхэд оройтдоггүйг харуулсан хүмүүсийн талаар сонирхуулъя.

1. Стэн Ли

Тэрбээр 39 нас хүрэхээсээ өмнө анхны комик “Гайхамшигт дөрөв” номыг бүтээжээ. Харин дараагийн жилүүдэд “Хүн аалз”, “Х-мэн” гэсэн Америкийн  соёлын  нүүр царай болсон баатруудтай “Марвелийн ертөнц”-ийг бий болгосон юм.

2. Гари Хэвин

Энэ хүн 40 настайдаа 1992 онд Курвесийн анхны фитнессийн төвийг нээж байжээ. Харин энэ нь сүүлд 1990 оны хамгийн их ашигтай газруудын нэг болсон аж.

3. Вера Вонг

Загвар зохион бүтээгч тэрбээр 40 нас хүртлээ энэ ажлаа хийгээгүй аж. Тэрбээр уран гулгагч, сэтгүүлчээр ажиллаж байжээ. Харин өнөөдөр эмэгтэйчүүдэд зориулсан том хувцасны загвар бүтээгчдийн нэг болсон байна.

4. Самуэл Жексон

Олон жил Холливудад ажилласаар ирсэн бөгөөд 39 нас хүрэхээсээ өмнө жижиг дүрүүдэд тоглодог байсан аж. Харин 1991 онд найруулагч Спайк Лигийн “Jungle Fever” киноны гол дүрд тоглосон байна.

5. Хенри Форд

Форд автомашин үйлдвэрлэгч компанийн эзэн Хенри ФордTeниa 45 настайдаа компанид нь алдар хүндийг авчирсан “Форд 7” машиныг бүтээжээ. Тэрбээр “Би хүмүүст зориулсан, универсал машин зохион бүтээнэ” гэж 1906 онд хэлж байсан аж.

6. Жак Вэйл

45 настайдаа ковбой хувцасны хамгийн нэртэй брэнд “Rockmount Ranch Wear”-ийг үйлдвэрлэдэг компанийг байгуулжээ. Мөн 2008 онд байгалийн жамаар 107 настайдаа нас барах хүртлээ компанийнхаа ерөнхий захирлаар ажилласан байна.

7. Родней Данжерфиелд

Домогт хошин шогийн жүжигчин гэж дурсагддаг тэрбээр 46 настайдаа “The Ed Sullivan Show”-д тоглох хүртлээ нэр алдарт хүрээгүй байсан аж.

8. Момофуку Андо

Японы колони байсан Тайваньд 1910 онд төрсөн бөгөөд 23 настайдаа 1933 онд  Японд очиж амьдрахаар явжээ. Эх орны II дайн дууссаны дараа эх оронд нь хоол хүнс хомсдож байсан учраас чанартай шөлний гоймон хийх санааг гаргажээ. Ингэснээр дайны дараах хүн амын ихэнхийг тэжээхэд тусалсан байна. Мөн 1948 онд “Ниссан” компаниа байгуулсан тэрбээр 48 настайдаа 1958 онд бэлэн хоол раменыг үйлдвэрлэснээр түргэн хоолны түүхэнд өөрийн гэсэн байр сууриа эзэлжээ.

9. Чарльз Дарвин

Их Британийн эрдэмтэн Чарльз Дарвин амьдралынхаа ихэнх хэсгийг нийгмийн амьдралд оролцдоггүй байгаль шинжээч байжээ. Гэхдээ тэрбээр 50 настайдаа “Зүйлийн үүсэл” номоо гаргасан нь 1859 онд шинжлэх ухааны нийгэмлэгийг үүрд өөрчилсөн байна.

10. Жулия Чайлд

Тогооч, зохиолч, АНУ-ын телевизийн хөтлөгч байсан тэрбээр 1912 оны наймдугаар сарын 15-нд Монтеситод төрсөн байна. Тэрбээр 50 настайдаа анхны номоо бичиж гаргахаас өмнө нийтийн хоолны газарт тогоочоор ажилласнаар эхэлжээ. Мөн номоо гаргаснаар хүмүүст франц хоол хийх аргыг сурталчилсан байна. Түүнээс гадна 2002 онд Францын хүндэт легионы шагнал хүртэж, АНУ-ын урлаг болон шинжлэх ухааны академийн гишүүн болж байжээ. Тэрбээр 2004 онд төрсөн өдрөөсөө хоёр хоногийн өмнө бөөрний дутагдлаар нас барсан байна. Түүний хамгийн сүүлд идсэн оройн хоол нь Франц сонгинын шөл байсан аж. Мөн тэрбээр хамгийн сүүлд бичсэн “Франц дахь миний амьдрал” номоо “Тэр тухай бодоход амьдрал, хоолны ширээнээс таашаал авах нь хязгааргүй гэдгийг санадаг...” гэсэн үгээр дуусгасан аж.

11. Жак Ковер

Тэрбээр 50 настайдаа АНУ-ын сансар судлалын алба НАСА-д эрдэмтнээр ажиллан цахилгаан буу бүтээснээр амжилтад хүрсэн бизнесмен болжээ.

12. Тим, Нина Загат

Хоёулаа өмгөөлөгч мэргэжилтэй 51 настай тэд анх удаа Загат нэрээр рестораны  цэсийг хэвлүүлснээр хоолны газруудын брэнд болжээ.

13. Рей Крок

Түүнийг 52 настайдаа “McDonald’s” компани шейк хийдэг машиныг зарж амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрөөжээ. Энэ нь түүний бүтээсэн шейк хийдэг машиныг дэлхийн хамгийн том хурдан хоолны газрын брэнд болгосон байна.

14. Тайкичиро Мори

51 настайдаа “Мори” барилгын компаниа байгуулахаас өмнө эрдэмтэн байжээ. Түүний хийсэн хөрөнгө оруулалт 1992 онд 13 тэрбум ам.доллар болсноор дэлхийн хамгийн баян хүн болжээ.

15. Уолли Блюм

Энэ хүн 57 настайдаа 1995 онд өөрийн зайрмагны “Denali Flavors” компанийг байгуулж ажиллах хүртлээ олон жил хуурай сүүний бизнес хийдэг газар ажиллажээ. Түүний байгуулсан компани 2009 онд 80 сая ам.долларын ашиг олсон гэж мэдээлсэн байна.

16. Лаура Ингаллс Уайлдер

Лаура Ингаллс Уайлдер амьдралынхаа сүүлийн жилүүдэд охин нь редактораар ажилласан хагас намтар, түүхийн талаар ном бичиж өнгөрүүлжээ. Тэрбээр “Жижиг гэр” нэртэй анхны номоо 65 настайдаа 1932 онд хэвлүүлсэн байна. Түүний зохиолууд сүүлд нь хүүхдийн уран зохиолын шилдэг бүтээлүүд болсноос гадна “Нугын жижиг байшин” нэртэй телевизийн цуврал кино зохиолын эх болжээ.

17. Харланд Сандерс

Харланд Сандерс гэхээсээ илүү хурандаа Сандерс гэдгээр нь илүү танина. Тэрбээр 62 настайдаа 1952 онд “Кентаки шарсан тахиа” хоолны газраа нээсэн аж. Харин түүнээс хойш 12 жилийн дараа хоёр сая ам.доллараар худалдсан байна.

18. Анна Мари Робертсон Мосес

Мосес эмээ үр бүтээлтэй мэргэжлийн зураачийн карьераа 78 настайдаа эхэлжээ. Харин 2006 онд түүний нэг уран зураг 1.2 сая ам.доллараар зарагдсан байна. Түүний уран бүтээлийг нь ялангуяа, сайн хүлээж авдаг бүх Европ болон Японд үзэсгэлэн гаргаж байсан аж. Түүнээс гадна уран бүтээлдээ хөдөөгийн амьдралыг харуулсан хэсгийг зурдаг байжээ. Мөн түүний зурсан уран зургийн ихэнхийг Халлмаркийн картнб зураг болгон ашигласан аж. Мосес эмээ 1961 оны арванхоёрдугаар сарын 13-нд 101 настайдаа нас барсан бөгөөд амьдралынхаа сүүлийн жил 25 зураг зурсан байна. Нью-Йорк хотын захирагч Нельсон Рокфеллер түүний мэндэлсний 100 жилийн ойгоор дурсгалд нь зориулж “Мосес эмээ”-гийн өдөр болгон зарлажээ.

19. Харри Бернштейн

Тэрбээр амьдралынхаа ихэнх хэсгийг нэрээ нууцалж уран бүтээлээ бичжээ. Гэхдээ 2007 онд 96 настайдаа “Үл үзэгдэх хана: Дүрэм журмыг зөрчсөн хайрын түүх” номоороо нэрд гарчээ.

Эх сурвалж www.polit.mn

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

13 цаг 22 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

17 цаг 9 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

17 цаг 24 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

17 цаг 31 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

17 цаг 41 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

21 цаг 47 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

21 цаг 47 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

22 цаг 17 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

23 цаг 38 мин