З.БАТЦЭЦЭГ
Нэг л бүтээгдэхүүнийг хоолноосоо хасахад бие махбодид асар их өөрчлөлт гардаг баримтуудыг goodhouse.ru-д бичсэнээр толилуулж байна.
Зүрхний үйл ажиллагаанд сайн
Элсэн чихэр нь инсулины түвшинг нэмэгдүүлж, даралт ихэсгэж, зүрхний цохилтыг нэмэгдүүлдэг. Тиймээс даралт ихэсдэг, зүрх судасны өвчтэй хүмүүст чихэрлэг зүйлээс татгалзахыг сануулдаг. Элсэн чихрээс татгалзсанаас хэдэн долоо хоногийн дараа “муу” холестерины түвшин 10% буурдаг.
Нүүрний арьс сайхан болно
Элсэн чихэр хэрэглэхээ багасгахаар нүүрэн дээр батга гарах нь багасдаг. Батга дандаа дааврын шалтгаантай байдаггүй.
Чихрийн шижингээр өвдөх эрсдэл багасна
Элсэн чихэр элэг өөхлүүлдэг. Ингэснээр инсулин боловсруулалтад саад болон, нойр булчирхайн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг.
Илүү инээмсэглэдэг
Сахар их хэрэглэхээр ааш зан огцом өөрчлөгддөг. Мөн сэтгэл түгшүүр, тайван бус байдалд хүргэдэг.
Нойронд сайжирна
Сахар нь стрессын даавар кортизолыг ялгаруулан, унтахад саад болдог. Тиймээс унтахын өмнө халуун шоколад, зөгийн балтай сүү уугаад дэмий л болов уу. Жимс мөн унтахын өмнө хэрэггүй, учир нь исэлддэг. Үдээс өмнө жимс идсэн нь илүү үр дүнтэй.
Ой тогтоомжид нөлөөлнө
Сахар тархины эс хоорондын холбоог тасалж, сурах, тогтоох чадварт нөлөөлдөг. Ой тогтоомжоо сайжруулж, мэдээлэл сайн хүлээж авахын тулд сахараас татгалзах хэрэгтэй.
Илүүдэл жин хасагдана
Сахар бол хоосон калории. Та сахарыг жимс, ногоо, самараар орлуулж эхэлмэгц шууд ялгааг мэдэрнэ. Та бага идэж эхлэх болов уу. Өдрийн хоолны дэглэмийг ердөө 200 калориар бууруулсанаар та хэдхэн сарын дотор өөр юунаас ч татгалзахгүйгээр 5 кг хасаж болно. Гоё байгаа биз?
Эх сурвалж: www.polit.mn