Хөвсгөл аймаг 2024 он гэхэд нэг сая мод тарихаар зорьж байна

2021-05-14
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ц.БАЯР

Бүх нийтээрээ мод тарьдаг энэ өдөр Хөвсгөл аймгийн “Авьяас” сургуулийн хамт олон сурагч, төгсөгч, эцэг эхчүүдийнхээ оролцоотой сургуулийнхаа талбайд 1000 мод тарилаа. Мод тарих, мод үржүүлгийн бичил талбай байгуулах, сурагчдын дунд “Модны үнэ цэнэ, ач тус” сэдвээр гар зургийн уралдаан зарлаж, дүгнэх зэрэг ажлыг “Амгалан дэлхий” ТББ санаачлан, “Авьяас” сургуультай хамтран хийж байгаа нь энэ юм. Тус төслийн нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан тэргүүтэй аймгийн удирдлагууд оролцож аймагтаа нэг  сая мод тарьж, ногоон суварга босгоё” аянаа танилцууллаа. 

2024 он хүртэл үргэлжлүүлэх тус аянаар нэг сая модыг тарьж, арчлан тордож ургуулахаар Хөвсгөл аймаг зорьж байна. Тус аймагт сүүлийн таван жилд 120 орчим мянган ширхэг мод бут суулгасан ч иргэд модоо арчлан тордож ургуулах мэдлэг, мэдээлэлгүйн улмаас үр дүн багатай байдаг гэж мэдэгдлээ. Иймээс “Ногоон суварга” аяны хүрээнд мэргэжлийн байгууллагууд иргэд аж ахуйн нэгжид мэдээлэл, зөвлөгөөг тогтмол өгч ажиллахаар болсон байна.

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Их-Уул, Жаргалант сумын газар нутгийн 70-80 хувь нь, Галт, Мөрөн, Шинэ-Идэр, Цагаан-Уул, Тосонцэнгэл, Баянзүрх, Рашаант сумынх 25-43 хувь нь цөлжилттэй, газрын доройтолд орсон судалгааны дүн гарсан учраас  “Ногоон суварга босгоё”  аяныг өрнүүлэхээр болсон гэдгээ Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан онцолж байлаа.

Энэ аяны хүрээнд Тогтвортой хөгжил түншлэлийн “Амгалан дэлхий” ТББ хүүхдийн орчинг моджуулах “Амгалан дэлхий” төслөө Хөвсгөл аймгийн төрөлжсөн сургалттай “Авьяас” сургуулиас хэрэгжүүлж эхэлснээ мэдэгдлээ.  

 “АМГАЛАН ДЭЛХИЙ” ТББ-ын тэргүүн Д.Даваадулам “Ногоон суварга бүтээх Хөвсгөлчүүдийнхээ үйлсэд хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна.

Тэгшхэн сайхан гудамтай, эмх цэгцтэй хороололтой, өөрийн гэсэн өвөрмөц байшин хаустай Хөвсгөл аймгийн сум суурин саглагар модтой, ногоон гоёлтой бол улам ч сайхан орчин бүрдэнэ. Мод тарихад ихээхэн  хөрөнгө мөнгөтэй байх, эсвэл их хөрөнгө чинээтэй, “өглөгийн эзэн” ирж хийнэ гэж хүлээвэл гэнэн хэрэг болно. Зүгээр л айл болгон хашаандаа хүүхдийнхээ тоогоор мод таръя, байгууллага болгон мод суулгая. Ургахгүй нь, болохгүй нь гэж хэлэх эрх хангай нутгийнханд үгүй юм аа гэж бид уриалж байна” гэж ярьлаа.  

Төслийн хүрээнд тус ТББ Хөвсгөл аймагт 1000 мод хандивлаж, цаашид орон нутгийн иргэдийг  модоо үржүүлэхэд нь зориулж биологийн ухааны доктор, байгаль орчны гавьяат ажилтан  Н.Чимид дендерлогичийн “Хажуу газар ургадаг хайлаас мод” төслийг  “Авьяас” сургуульд гардууллаа.

Төслийг хамтран хэрэгжүүлэгч төрөлжсөн сургалттай “Авьяас” сургуулийн нийгмийн ажилтан Г.Батцэцэг ярихдаа “Хүүхдүүдэд мод үржүүлгийн тухай мэдлэг олгох, байгаль орчноо хамгаалах ажилд уриалахдаа хэлээд өнгөрөхөөс илүү томчууд өөрсдөө мод тарьж үлгэрлэн харуулсан нь үр өгөөжтэй. Хөвсгөл аймгийн засаг даргын санаачилсан хөтөлбөрийн хүрээнд “Амгалан дэлхий” ТББ-ын дэмжлэгээр сургуулийнхаа хашаанд 900 ширхэг хайлаас суулгалаа. Ингэж мод тарьж, үрсэлгээ суулгах нь хүүхдүүдэд байгалийн ухааны хичээлээр заалсгаснаа бодитоор мэдэрч сурах боломж олгож байна. Сургуулийн орчин ийнхүү хүүхдэд ээлтэйгээр тохижиж байгаад нийт багш, ажилчид талархан хүлээн авч идэвхи санаачлагатайгаар оролцож байна” гэлээ.  

Мөн “Амгалан дэлхий” ТББ, “Авьяас” сургуулийн “Модны үнэ цэнэ, ач тус” сэдвээр хамтран зохион байгуулсан гар зургийн уралдаанд нийт 40-өөд бүтээл ирсэн байна.

Тэднээс “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн III ангийн сурагч Б.Уянгацэцэг, “Авьяас” сургуулийн VIII ангийн сурагч А.Энх-Ундрал нар тэргүүн байр, “Авьяас” сургуулийн V ангийн сурагч Б.Аззаяа, “Рашаант” сургуулийн VIII ангийн сурагч Б.Сугарнаран нар хоёрдугаар байр, “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн II ангийн сурагч Б.Ариун-Эрдэнэ, III ангийн сурагч Номунгоо, Нутгийн аваргууд сургуулийн VIII ангийн сурагч З.Үнэнбаяр, “Хатгал” сургуулийн IX ангийн сурагч Г.Дэлгэрмаа нар гуравдугаар байранд шалгарлаа. Уралдаанд оролцсон нийт сурагчиддаа хашаандаа сайхан төгөлтэй болоорой гэж зохион байгуулагчид нь жимсний бут, хайлаас бэлэглэсэн байна.  

Хүүхдийн орчинг моджуулах “Амгалан дэлхий” төсөл цаашид Хөвсгөл аймгийн гэр хорооллын сургууль, цэцэрлэг, халамжийн газарт үргэлжлэн хэрэгжих юм байна.   

Эх сурвалж: www.polit.mn  

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

4 цаг 29 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

10 цаг 47 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

10 цаг 47 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин