Таван ихэр дүдэр эрүүл бойжиж байна

2021-05-14
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Минж үржүүлэх, нутагшуулах төвийнхөн тавдугаар сарын эхээр анх удаа таван ихэр дүдэртэй болжээ. Тэд өнгөрсөн сард хоёр удаа дөрвөн ихэр дүдрээ хүлээн аваад байсан юм. Минж 2-3 дүдэр гаргадаг ч дөрөв эсвэл таван дүдэр гаргаж ихэрлэх нь тун ховор аж. Таван ихэр дүдрүүд 540-570 грамм жинтэй гарч, одоо хэвийн бойжиж байна. Энэ нь Минж үржүүлэх, нутагшуулах төвд үржүүлж буй минжнүүд тухайн газартаа сайн дасан зохицож, идэш тэжээл, амьдрах орчин нөхцөл тааламжтай байгаагийн гол үр дүн гэдгийг төвийн мэргэжилтнүүд хэлж байлаа. Минж бол усны голдиролыг тохируулж, усыг цэвэршүүлдэг усны болон байгалийн “инженер” гэгддэг өндөр ач холбогдолтой амьтан. Тиймээс анх 2012 оноос Минж үржүүлэх, нутагшуулах төвийг экосистемийн доройтлыг багасгах, голын ай сав газрын экологийн нөхцөлийг байгалийн аясаар нөхөн сэргээх зорилгоор эхлүүлсэн байна. Герман улсаас 14 бодгаль, ОХУ-аас 20 бодгаль минжийг авчирч тухайн үедээ ОХУ-аас авчирсан минжийг Туул голын эх болон цутгал голуудад нутагшуулжээ. Одоогоор нийт 57 бодгаль минжийг Туул голын эх түүний цутгал голууд болох Заан, Тэрэлж голуудад нутагшуулаад байгаа юм.

Минж нутагшуулах, үржүүлэх төвд 44 нас биед хүрсэн бодгаль минж, 15 дүдэр үржиж байна. Энэ талаар Минж үржүүлэх, нутагшуулах төвийн ажилтан Т.Ганзориг “Манай төвд төдийгүй Монголд өмнө нь минж ихэрлэж байсан тохиолдол байхгүй. Энэ жилийн хувьд хоёр удаа дөрвөн ихэр, нэг удаа таван ихэр дүдэр гарсан. Энэ жил ихэрлэсэн гурван бодгаль минж өмнө жилүүдэд нэг дүдэр гаргаж байсан. Минж ингэж ихэрлэхэд хоол тэжээл, амьдрах орчин нь гол нөлөөлсөн гэж үзэж байна. Бидний ажлын үр дүн ч гарч байна. Мөн бид энэ жил 4-6 минж байгальд нь тавих төлөвлөгөөтэй байгаа. Өмнө жилийн тухайд 19 бодгаль минжийг байгальд тавьсан. Минжийг хоёр нас хүртэл хүйсийг тодорхойлох боломжгүй байдаг. Уржнан жилд долоон эм, хоёр эр гарсан учир үүнээсээ тооцож байгаад байгальд нь тавих төлөвлөгөөтэй байгаа” гэв.

Минж нь амьдарч буй орчныхоо байгалийн тэнцвэрт байдлыг дээд зэргээр хангадаг хамгийн сайн “байгалийн инженер”. Тодруулбал, минж голын эрэгт суваг татаж далан барьснаар усны урсацыг удаашруулдаг байна. Тухайн хэсгийн газарт ус чийгийн хангамж нэмэгдэж намаг балчиг үүссэнээр бусад усны амьтад, бичил биет үржих таатай нөхцлийг бүрдүүлдэг аж. Мөн минж хүний хийж чадахгүй бүтээн байгуулалтыг хийж чаддаг байна. Жишээ нь усны урсацыг тохируулах, гүний усны нөөцийг нэмэгдүүлэх зэрэг хамгаас чухал ажлыг хийдэг. Ингэж минж тухайн голын экосистемд байгалийн жамаар, алгуур нөлөө үзүүлдэг ач тустай амьтан юм.  Энэхүү экологийн ач холбогдол өндөртэй амьтныг доод тал нь 150 бодгалийг байгальд нь нутагшуулснаар бодит үр дүн гардаг байна. Одоогоор Минж үржүүлэх, нутагшуулах төвийнхөн 57 бодгаль минжийг байгальд нь тавьсан байгаа юм. Минж шөнийн идэвхтэй амьтан учраас нутагшуулсан минжүүдийн хэд нь яг байгальд байгааг мэдэхэд амаргүй байдаг аж.

Энэ талаар Нийслэлийн байгаль, орчны газрын дарга М.Нямбаяр “Одоогоор манайд мониторингийн судалгаа дутмаг байгаа. Тийм учраас ирэх жилээс байгальд нутагшуулах минжиндээ GPS суулгаж хэрхэн байгальд нутагшиж, экологийн орчингоо бүрдүүлж буй эсэхийг хянах төлөвлөгөөтэй байна. Минж нутагшуулах төвийн хувьд орчин нөхцөл нилээн сайжирсан, үржлийн хувьд асуудалгүй байгаа учир энэ жилдээ төвийнхөө ойр орчмын 30 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч үржүүлж буй минжүүдээ яг байгальд нь практик хийх тал дээр анхаарч ажиллаж байна. Бид цаашдаа Орхон, Онон, Хэрлэн, Булганы голуудад минж нутагшуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн” гэдгийг хэлсэн юм.  Минж амьдрах орчноо өөрөө бүрдүүлдэг, маш цэвэрч амьтан. Тиймээс Биологийн хүрээлэнгийн судалгаанд тулгуурлан алим, лууван, чихрийн манжин, улаан буудай зэргээр өдөрт зургаан удаа хооллодог байна. Мөн Минж үржүүлгийн байрны хэмийг цаг бүр шалгаж тэмдэглэл хөтлөдөг. Минж үржүүлгийн байрыг өвлийн цагт найман хэмийн дулаанаас багасгахгүй, зуны цагт салхи авахуулахгүй, нарны хэт туяа оруулахгүй зэрэг нарийн арчилгаатай байдаг гэдгийг минж маллагчид онцолж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.14 БААСАН № 98 (6575)

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

4 цаг 34 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

10 цаг 52 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

10 цаг 52 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин