Зургаан сувилагч орон сууцны батламжаа гардлаа

2021-05-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.УЯНГА

 

Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж байгаа сувилагчдын төлөөлөлд шагнал гардууллаа. Хотын дарга арга хэмжээг нээж “Орчин цагийн сувилахуйн ухаан, сувилахын эрдэм гэдэг нь бусдын өвчин эмгэгийг илааршуулах сэтгэлийн дэм, асран сувилахуйн өр зөөлөн үйл үйлдэл байгаад зогсохгүй нарийн судлагдаж, тогтоогдсон шинжлэх ухааны ололт амжилт. Өдгөө дэлхий даяар COVID-19 цар тахлын халдвар тархаж, олон сая хүн уг өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, олон сая хүн эрүүл мэндээрээ хохирч, сая саяараа амьдрахын тулд бус, амьд үлдэхийн төлөө нэгэн учир шалтгаанаар тэмцэн зүтгэж буй энэ цаг үед дэлхийн өнцөг булан бүрт 20 сая гаруй сувилагч уг халдварт өвчний эсрэг сувилахуйн эрдэм мэдлэг, хүн чанар, асран нигүүлсэх сэтгэлээр хүчин зүтгэж байна” гэдгийг онцоллоо. Мөн энэ хүнд үед ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, тэр дундаа сувилагчиддаа талархал илэрхийлж, цаашдынх нь ажилд амжилт хүсэж, Засаг даргын хувьд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

Олон улсын сувилагчдын өдөр Алтангадас одонгоор Улсын гуравдугаар төв эмнэлгийн сувилагч А.Наранцэцэгийг шагналаа. Мөн түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд хамрагдах эрхийн батламжийг зургаан хүнд олгосон юм. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Д.Алтангэрэл, Баянгол дүүргийн ЭМТ-ийн сувилагч Д.Даваасүрэн, Чингэлтэй дүүргийн ЭМТ-ийн сувилагч Г.Сайнцэцэг, Баянзүрх дүүргийн ЭМТ-ийн  Сувилахуйн албаны дарга Ц.Алтанчимэг, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Ц.Уянга, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч А.Энхтуул нарт гардуулсан юм. Түүнчлэн эрхэлсэн ажилдаа үнэнч байж, хамт олноо тэргүүлэн ажилласан эмч, эмнэлгийн ажилтан, сувилагч, мэргэжилтнүүдийг Улаанбаатар хотын Хүндэт тэмдэг, Нийслэлийн тэргүүний ажилтан цол, тэмдэг, Нийслэлийн Засаг даргын Жуух бичгээр шагналаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.13 ПҮРЭВ № 97 (6574)

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

4 цаг 34 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

10 цаг 52 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

10 цаг 52 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин