“Эрдэнэт” үйлдвэрийн мөнгийг банк бусаар дамжуулж угаасан хэрэг юу болов

2021-05-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Монголын Улсын шавхагдашгүй саалийн “үнээ” гэгддэг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр мөн ч олон хүнийг тэтгэж байгаа. Тэр ч утгаараа “Эрдэнэт” үйлдвэр тийшхи эрх ашиг мөнхөд үргэлжилсээр ирсэн. Худал гэх вий гэсэн шиг хэвлэлийн шарласан хуудас бэлхнээ баримт болж үлдсэн дээ.

Эрүүл мэнд, эдийн засгаараа манай улс битгий хэл дэлхий нийтээр цар тахлын өмнө сөхөрлөө. Тиймээс хүний алтан амь, элгээрээ хэвтсэн эдийн засгаа аварч үлдэхийн тулд хэн хүнгүй чармайсан бүтэн жил өнгөрлөө. Хувийн хэвшлүүд ихэнх нь Х тайлан гаргасан. Харин цар тахлын хүнд нөхцөл байдалд төрийн өмчит компаниуд ч багагүй бүсээ чангалах эгзэгтэй үетэй нүүр туллаа. Гэтэл манай улсын урдаа барьдаг ганц үйлдвэр цар тахлын үед хэмнэх нь битгий хэл мөнгөөр “тоглосон” байж мэдэхээр сэжүүрийн захаас хууль хяналтынхан атгаад сар гаруй болж байна. Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс “Эрдэнэт” үйлдвэрийн зарим албан тушаалтнуудыг саатуулсан. Тодруулбал, үйлдвэрийн Худалдан авалт, хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзориг,  ахлах мэргэжилтэн М.Марал-Эрдэнэ нарыг эрх мэдэл, албан тушаалаа  урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон. Тендер будилаантуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр баривчилж 48 цаг цагдан хориод байв. Тэднийг Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулж их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр яллагдагчаар татаж үргэлжлүүлэн хорих нь зүйтэй гэж үзсэн байна.

Тиймээс Ж.Ганзориг, М.Марал-Эрдэнэ нарыг  төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчиж, бусдад давуу байдал олгон урьдчилан тохиролцож сонгон шалгаруулалт явуулсан хэрэгт буруутгаж яллагдагчаар тооцоод байгаа юм. Хачирхалтай нь тухайн үед АТГ-аас тэднийг  30 хоног цагдан хорих хүсэлтийг Орхон аймгийн сум дундын шүүхэд гаргахад хорих “шаардлагагүй” гэсэн шийдвэр гаргаж байв. Шүүхийн байгууллагын энэ үйлдэл нь Монголд шударга ёсыг сахиулах үүрэгтэй шүүгчид нь хүртэл “Эрдэнэт” үйлдвэрийн эрх мэдэл, нөлөөний "барьцаанд" орсныг гэрчиллээ хэмээн хэвлэлүүд бичиж байв.

Хууль хяналтынхны шалгалтаар “Эрдэнэт” үйлдвэрийн Худалдан авалт, хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзоригийг буруутгаж буй хэрэгт эхнэр нь хамтран оролцож байсан баримт байгаа аж. Ингэхдээ урьдчилан байдлаар хуйвалдаж тендер авдаг байсан компанитай Ж.Ганзоригийн эхнэр холбоотой.Хууль бусаар олсон мөнгөө өөрсдийн хамаарал бүхий банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулдаг байсныг харвал “Эрдэнэт” үйлдвэрийн албан тушаалтнууд тендерээр дамжуулж мөнгө угаадаг байж болзошгүй нөхцөл байдал үүсч мэдэхээр байгааг албаны эх сурвалж хэлж байна. Тиймээс АТГ-аас үйлдвэрийн Худалдан авалт, хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзориг,  ахлах мэргэжилтэн М.Марал-Эрдэнэ нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлж Улаанбаатар руу дуудан шалгаж эхэлсэн байдаг. Харин бид энэ талаар АТГ-аас тодруулахад “Шалгаж байгаа. Прокурорын байгууллагын зөвшөөрлөөр мэдээлэл өгнө” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

4 цаг 34 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

10 цаг 52 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

10 цаг 52 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин