Монгол Улс хэзээ хүүхдүүдээ вакцинжуулах вэ?

2021-05-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

Коронавирусын халдварыг дарах гол найдвар нь вакцинжуулалт болоод байгаа. Сүүлийн үед дэлхий нийтэд хүүхэд залуучууд халдварын гол тээгч болж байгаа учраас 0-17 насны хүүхдийн вакцины судалгаа хийгдэж байна. Харин Канад улс хүүхдүүдээ вакцинжуулж , АНУ-ч зөвшөөрөл олгохоор боллоо. Тэгвэл манай улс  хэзээнээс хүүхдүүдээ вакцинжуулах вэ. Энэ талаар Улс төр, шуурхай мэдээллийн WWW.POLIT.MN сайт онцолж байна.

Монгол Улс 0-18 насны 1250000 иргэнтэй. Энэ нь нийт хүн амын 35 хувь юм. Улсын Онцгой комиссийн мэдээлж буйгаар энэ сарын 10-нд насанд хүрсэн хүн амын эхний тунг, ирэх сарын 10-нд  хоёр дахь тунг хийж дуусгах, долдугаар  сарын дунд гэхэд хүн амын 60 орчим хувь бүрэн вакцинжуулалтад хамрагдах юм. Тэгвэл судлаачид насанд хүрсэн нийт иргэдээ дархлаажуулсан хэдий ч хүүхдүүдийг дархлаажуулахгүй бол халдварыг бүрэн хумих боломжгүй гэж үзэж байгаа.

Манай улсад 7000 гаруй буюу нийт өвчлөгсдийн 20 орчим хув нь хүүхэд байгаа нь  бусад оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Ийнхүү хүүхдүүдийн дунд өвчлөл өндөр түвшинд байхад танхимын хичээлийг эхлүүлэх нь бусад эрүүл хүүхдэд халдвар тархах, хичээлийг тогтвортой явуулах нөхцөлийг алдагдуулах, хөтөлбөр тасалдах зэргээр багш, эцэг эхчүүдэд олон бэрхшээлийг үүсгэж сургалтыг хэвийн явуулах боломжгүй болно. Тиймээс ирэх намар хичээл, сургалтын үйл ажиллагаагаа хэвийн горимд шилжүүлэхийн тулд хүүхдийн вакцинжуулалтад өнөөдрөөс бэлдэх шаардлагатай байгааг сануулж, БШУЯ-аас саналуудаа холбогдох байгууллагуудад хүргүүлээд арав гаруй хонож байна.

БУСАД УЛС ОРОН ХҮҮХДИЙН ЯМАР ВАКЦИН СОНГОЖ БАЙНА ВЭ

Цар тахлыг таслан зогсоох хамгийн үр дүнтэй арга нь хүүхдийн вакцинжуулалт гэж эрдэмтэд үзэж байна. Одоогийн байдлаар Файзэр, Модерна, Жонсон-Жонсон зэрэг компаниудын хүүхдийн вакцины туршилт амжилттай болж байгаа талаар мэдээлж байна.

-2021.03.31-нд Файзер вакцины үйлдвэрлэгч 12-15 насны хүүхдүүдэд вакцинаа туршиж үзэхэд 100% үр дүнтэй, дархлааны хариу урвал өндөр байгаа талаар мэдээлсэн байна.

-2021.04.07-нд хүүхдүүдэд Астразенека вакцины туршилт хийхийг зогсоосон.

-2021.01.15-нд Вероселл вакцины үйлдвэрлэгч вакциныг 3-17 насны хүүхдүүдэд аюулгүй гэж тогтоосон талаар Хятадын төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.

-2021.03.22-нд Спутник үйлдвэрлэгч 3-17 насны хүүхдүүдэд зориулсан вакциныг хөгжүүлж эхлээд байгаа талаар мэдээлэв.

БШУЯ: ХҮҮХДИЙН ВАКЦИНЫ ЗАХИАЛГАА ЭРТ ӨГӨХ ШААРДЛАГАТАЙ

БШУЯ-наас хүүхдийн вакцин худалдаж авах эх үүсвэрийг эртнээс бэлдэх, вакцин үйлдвэрлэгчдэд захиалгаа эрт өгөх, тээвэрлэлт, ложистикийн төлөвлөлтийг нарийвчлах, түгээлт, вакцинжуулалтыг хурдтай, оновчтой зохион байгуулах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, тавдугаар сард багтаан хүүхдийн вакцин худалдаж авах эх үүсвэрийг Засгийн газраас шийдвэрлэх, зургаа, долдугаар сард багтаан вакцин үйлдвэрлэгчидтэй гэрээ байгуулах, захиалах, ес аравдугаар сард багтаан вакциныг оруулж ирэх, вакцинжуулалтыг эхлүүлэх саналыг гаргав.

УОК: ХҮҮХДҮҮДЭД "ФАЙЗЕР" ВАКЦИН ХИЙНЭ

Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан хүүхдүүдийг вакцинжуулах асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ "Хүүхдийн вакцины судалгааг холбогдох байгууллагууд хийж байгаа. Дэлхий нийтээр хүүхдийн вакциныг турших, хэрэглээнд нэвтрүүлэх ажлууд хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар АНУ-ын Файзер вакциныг 12-оос дээш насны хүүхдэд хийх зөвшөөрөл авахаар ажиллаж байгаа гэсэн мэдээлэл бий. Мөн олон улс орон вакцины туршилтаа хийж байгаа. Манай Засгийн газар Файзер вакциныг худалдаж авахаар гэрээ хийсэн. Хэрэв хүүхдэд хийхийг зөвшөөрвөл зургадугаар сараас эхлээд хүүхэд багачуудаа вакцинжуулах ажлыг эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа" гэв.

ЭМЯ: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНААС СУДАЛГААНЫ БАГ ГАРГАЖ АЖИЛЛАЖ БАЙГАА

Монгол Улс коронавирусийн эсрэг вакцинаар хүүхдүүдийг дархлаажуулах ажлыг судалж байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Зургадугаар сарын 1-н гэхэд нийслэлийн иргэдийг вакцинжуулалтад бүрэн хамруулахаар төлөвлөж байна. Хэдийгээр халдварын тохиолдол буурч байгаа ч тайвшрах болоогүй. Бид вакцинжуулалт болон тандалт судалгааны ажлыг эрчимжүүлэн ажиллана. Түүнээс гадна 0-17 насны хүүхдийн вакцины судалгаа дэлхий дахинд хийгдэж байна. Энэ тал дээр Эрүүл мэндийн яамнаас судалгааны баг гаргаж ажиллаж байгаа. Дараагийн татан авалтуудад хүүхдүүдийг вакцинжуулах ажлыг анхаарахаар судалгааны баг ажиллаж буй.ЭМЯ-наас ямар төрлийн вакцин хүүхдэд илүү оновчтой байх болон дархлаа тогтоож байгаа талаар судалж байна.Үүнийг Засгийн газрын хуралдаанд танилцуулна” гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

4 цаг 38 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

10 цаг 56 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

10 цаг 56 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин