Б.Оюунтөгс: “Дижитал мэргэжилтэн бэлтгэх Internship хөтөлбөр” бол тэр чигээрээ боломж

2021-05-09
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Голомт банкнаас жил бүр мэдээллийн технологийн чиглэлээр сурч буй оюутнуудад зориулан зохион байгуулагддаг “Internship” хөтөлбөрийн 2020 оны оролцогч Б.Оюунтөгстэй ярилцлаа.

-Сайн байна уу? Юуны түрүүнд өөрийгөө товч танилцуулаач?

-Сайн байна уу. Намайг Б.Оюунтөгс гэдэг. Би ШУТИС-ийн Мэдээлэл Холбоо Технологийн Их Сургуульд Системийн аюулгүй байдал чиглэлээр 2 дахь жилдээ суралцаж байна. Голомт банкнаас уламжлал болгон зохион байгуулдаг дижитал мэргэжилтэн бэлтгэх “Internship-2k20” хөтөлбөрт хамрагдаж байсан.

-Internship хөтөлбөрийн талаар товч тайлбарлаж өгвөл?

-Би анх энэ хөтөлбөрийн талаар онлайнаар мэдэж байсан. Жил бүр ”Internship opportunity” өдөрлөгийг зохион байгуулж, уг өдөрлөгт оролцогчдоос “Internship” хөтөлбөрт хамрагдах оюутнуудыг шалгаруулж авдаг юм билээ. “Internship” нь оюутан залууст мэргэжлээрээ банкны бодит орчинд ажиллах, түүн дээр судалгаа хийж туршлага хуримтлуулах, байгууллага хэрхэн яаж ажилладаг, ямар  дүрэм журамтай байдаг гээд төрөл бүрийн цогц ойлголтыг өгдөг.

-Хөтөлбөрт хэрхэн сонгогдож байв? Цар тахал, хөл хориотой энэ үед зохион байгуулагдах болов уу?

-Уг нь “Дижитал мэргэжилтэн – Internship opportunity” гээд эвент өмнөх жилүүдэд сургууль тус бүр дээр зохион байгуулагддаг байсан. Covid гарсан болохоор 2020 онд бүх оюутан залууст нээлттэйгээр онлайнаар буюу zoom аппликейшнээр мэргэжлийн хүмүүсийн илтгэлийг хэлэлцүүлэх байдлаар зохион байгуулагдсан. Миний хувьд анкетаа өгөөд, дараа нь бүлгийн болон ганцаарчилсан ярилцлагад ороод тэнцсэн. Шалгаруулж авахдаа голч оноо, мэргэжлийн чадвар, курс гэхээсээ илүүтэй хувь хүний хандлага, сурах эрмэлзэл, тууштай байдал зэргийг түлхүү хардаг болов уу гэж санагдсан. Энэ жил өнгөрсөн жилтэй адил зохион байгуулалттайгаар 2021.05.12 нд явагдахаар зар гарсан байна лээ. Би энэ жил дахин хамрагдахаар сайтаар нь ороод бүртгүүлсэн байгаа.

-Хөтөлбөрийн онцлог давуу тал юу байв? Бусад ижил төстэй хөтөлбөрүүдээс юугаараа ялгаатай гэж харсан бэ?

-Үйлдвэрийн дадлагыг ихэнхдээ 21-30 хоногийн хугацаатай хийдэг. Харин энэ хөтөлбөр нь 2 сараас 1 жилийн хугацаанд бодит орчинд хэрэгжих санаа дээр туршилт, судалгаа явуулж, яг л банкны бусад ажилтан шиг явдгаараа онцлог санагдсан. Хувь хүний хөгжил болон мэргэжлийн сургалтуудыг 7 хоног бүр ордог, тэмцээн уралдаан, явган аялал зохион байгуулдаг гэх мэт олон давуу талуудтай. Ингэснээрээ шинэ зөв дадал зуршлуудыг оюутнуудад суулгаж өгдөг байх.

Мөн оюутан тус бүрийг мэргэжлийн зөвлөхүүд хариуцан ажилладаг. Ментороосоо ажлын чиглэл, зөвлөгөө байнга авдаг учраас даалгавараа гүйцэтгэхэд хамаагүй үр дүнтэй, өөртөө зөндөө мэдлэг, туршлага хуримтлуулж чадна.

-Хөтөлбөрт хамрагдсанаар танд ямар боломжууд нээгдсэн вэ?

-Internship хөтөлбөр нь тэр чигтээ боломж. Би 1-р курс учраас өмнө нь ажил дээр гараад юу хийх, яаж ажиллах талаар мэргэжлийн чиг баримжаа байгаагүй. Харин энэ хөтөлбөрт хамрагдсанаар нүд нээгдэх шиг болж банкны бүтэц, зохион байгуулалт, технологийн чиг хандлагын хөгжлийг мэдэж, өөрийгөө аль тал руу хөгжүүлэхээ ойлгоход чухал алхам болсон гэж боддог. Хөтөлбөрт маань өөр өөр сургуулийн өөр курсийн хүүхдүүд ордог болохоор бие биенээсээ суралцах, харилцан мэдлэгээ солилцох зэргээр цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг байсан.

-Оюутан залуустаа хандаж юу хэлэх вэ?

-Сурахад саад гэж байдаггүй. Та бүхэн минь цар тахал гарсан хөл хориотой энэ үед өөрийгөө хөгжүүлэх, суралцах боломжоо битгий орхигдуулаасай гэж хүсэж байна. “Internship opportunity 2k21” онлайн өдөрлөгийн олон гоё сонирхолтой илтгэлүүдийг сонсож, хэлэлцүүлэгт нь оролцоорой. Internship хөтөлбөрт хамрагдахаар зорьж байгаа бүх оюутан залуусдаа амжилт хүсье.

-Ярилцсанд баярлалаа, амжилт хүсье.

Баярлалаа 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

4 цаг 38 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

10 цаг 56 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

10 цаг 56 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин