Чацуутнууд:Ч.Уранхолбоо&Katy Perry

2021-05-08
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Хорвоо дээр орших долоон тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалан тэс өөр байх нь бий. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чацуутнууд” буланг хүргэж байна. Энэ удаа  манай улсын орчин үеийн хамгийн алдартай, нөлөө бүхий, эрч хүчээр дүүрэн эмэгтэй болох дуучин Ану, АНУ-ын дуучин, ая зохиогч Katy Perry нарыг онцоллоо.

Тод гэрэлтэх бүсгүй, дуучин Ану

Биеэ авч яваа байдал, эрхэмсэг донж төрхөөрөө олны анхаарлыг татдаг “Гала”-гийн Ану нэрээрээ олонд танигдсан дуучин Ч.Уранхолбоо бол энэ цаг үеийн нөлөө бүхий хүчирхэг эмэгтэйчүүдийн том төлөөлөл юм.

Тэрбээр өдгөө таван охины ээж болсон ч залуу насныхаа гоо үзэсгэлэн, бие галбираа огт алдаагүй, харин жил ирэх тусам улам жавхаажиж яваа бизнес хатагтай,влоггер юм.

Дуучин Ану 1985 онд төрсөн бөгөөд найман жил ханилсан Б.Түвшинбаяр  хэмээх залуутай 2019 оны есдүгээр сарын 09-нд хуримаа хийсэн. Энэ үеэр Ану “Таван охинтой болоод хурим хийх естой байжээ гэж бодож сууна. Нөхрийгөө хурим хийе гээгүй байсан бол хийхгүй гээд шийдчих байсан байх. Бүх зүйл утга учиртай, өөрийн гэсэн цаг хугацаатай ирдэг” хэмээн хожуу хийсэн хуримынхаа талаар тайлбарлаж байв.

Өдгөө ч тод өнгийн үсний будалт, дэгжин хувцасладаг тэрбээр

 Таван охин төрүүлээд илүү даруу намбалаг дүр төрх, хувцаслалтыг илүүд үзэх болсон байсан. Харин одоо буцаад өөрийн дуртай тод өнгөнүүдээрээ гоёно. “Гала”-гийн Ануг тод гял цал хувцасладаг юм чинь хөнгөн хийсвэр охин байсан гэж дүгнэдэг хэсэг бүлэг хүмүүс байсан. Гэвч тийм тархи хоосон, хөнгөн охин байгаагүй ээ. Хоногт дөрвөн цаг амраад бусад цагт нь сурч мэдэхийн төлөө хичээж, хөдөлмөрлөж явсан үе минь юм шүү. Хүмүүс минь хэн нэгнийг өнгөц байдлаар бүү дүгнэж байгаарай” гэж ярьжээ.

“Хөөрхөн дэлхий ТББ”-ын тэргүүн, алдарт эхийн II одонт, дуучин Ч.Уранхолбоо эмэгтэйчүүд гэр бүлээ хэрхэн төлөвлөж, гэрлэсэн хосууд харилцаагаа тогтвортой авч явахад дэмжлэг болох туршлага агуулсан “Тод гэрэлтэх бүсгүй” номоо өнгөрсөн онд гаргасан.

Энэ номыг тэр философийн ухааны доктор, ХААИС-ийн багш Г.Уянга, боловсролын ухааны доктор, "Ач" АУИС-ийн багш Б.Нарантунгалаг нартай хамтран бичжээ. Хүүхэд, гоо сайхнаа хадгалах аргууд, санхүүгийн сахилга бат  гэсэн өргөн хүрээг хамарсан номынхоо талаар  “Ном маань 20 гаруй хүний оролцоотойгоор бүтсэн. Бид эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлж, тэднийг өөртөө итгэх итгэлээ хэзээ ч битгий алдаасай хэмээх үүднээс эл номоо бичсэн юм. Мөн дижитал артыг хослуулан бүтээсэн. Нууцхан шивнээнүүдийг ч мөн агуулж өгсөн байгаа. Энэ ном бүсгүй хүн бүрийн ширээнд заавал байх ёстой ном гэж бодож байна” гэж ярьсан юм.

Түүний инстаграмм хаяг болон фэйсбүүк хуудас нь 400 гаруй мянган дагагчтай. Мөн  тэрбээр саяхан “Ододтой бүжиглэе” шоунд оролцож чамгүй сайн бүжигчин гэдгээ харуулсан билээ.

Гиннесийн амжилтыг  эвдсэн дуучин Katy Perry

Дуучин Ч.Уранхолбоотой нас чацуу, дэлхий од АНУ-ын дуучин, ая зохиогч, шүүгч Katy Perry-гийн урлагийн гараа хүүхэд байхдаа сүмд дуулдаг байснаас эхэлжээ. Анхны цомгоо 2001 онд гаргасан ч төдийлөн амжилт олоогүй боловч 2008 онд гаргасан хоёр дахь цомгоороо тэрбээр олны анхаарлыг ихэд татаж, түүний нэр хүнд өсч эхэлсэн юм. Цомогт багтсан дуунууд нь тухайн үеийн Biilboard-ийн жагсаалтыг удаан хугацаагаар тэргүүлж байв. Үүгээрээ Гиннесийн амжилтыг дөрвөн удаа эвдсэн удаатай.

Тэрбээр бичлэгийг нь нэг тэрбум хүн үзсэн анхны уран бүтээлч гэдгээрээ онцлогтой. Түүнчлэн Forbes сэтгүүлийн хамгийн өндөр орлоготой дуучдын жагсаалтад 2011-2019 онд багтаж байв. Тодруулбал, түүний орлогын хэмжээ 125 сая ам доллар юм. Katy Perry 15 настайгаасаа алдарт “Queen хамтлагийг сонсож өссөн нь урлагт дурлах хүслийг нь улам бадраажээ. Дуулахаас гадна ая зохиох бол түүний амьдралын салшгүй нэг хэсэг юм.

Тэрбээр өөрийн намтрыг өгүүлсэн “Katy Perry:Part of me” баримтат киног 2012 онд гаргасан. Тийн “Америкийн шүтээн” телевизийн шоуны шүүгчээр 2018 оноос ажиллаж эхэлсэн. Хамгийн сүүлд тэрбээр нэгдүгээр сарын 20-нд АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслолд оролцсон билээ.

Олон төрлийн сайн дурын үйл ажиллагаа тэр дундаа эмзэг бүлгийн хүүхдүүдийн боловсрол, амьдралын чанарыг сайжруулах аянд идэвхтэй оролцдог.  Тийн 2013 оноос НҮБ-ын Хүүхдийн сангийн Сайн дурын элч болсон билээ.

Мөн ДОХ, ХДХВ, хорт хавдартай хүмүүст туслах байгууллагуудтай хамтран ажиллаж, үйл ажиллагааг нь дэмждэг. Тэрбээр мөн бэлгийн цөөнх буюу ЛГБТИК+  хүмүүсийг дэмжигч гэдгээрээ бахархаж явдаг. Энэ тухайгаа “Би хүн бүр тэгш эрхтэй гэдэгт итгэдэг, маш нээлттэй сэтгэхүйтэй хүн. Одоогийн хүний эрхийн зөрчилд үнэхээр их санаа зовниж байна. Одоо хүртэл бэлгийн цөөнхийг ойлгохгүй байгаад итгэж чадахгүй нь” хэмээн 2008 онд ярьж байв.

Бэлгийн цөөнхийг ялгаварлан гадуурахаас урдчилан сэргийлэх кампанит ажил өрнүүлж байсан. Мөн түүнийг феминист хэмээн тодорхойлж болно. Түүний цахим хуудас 67 сая дагагчтай.

Эх сурвалж:www.polit.mn                              

 

Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг 11 компани байна.

6 цаг 9 мин
АН-ын бүлгийн “ажил хаялт” Баялгийн сангийн бойкот болж таарав уу?!

Өнөөг хүртэл, “…АН-аас ийм өчүүхэн улс төр гарна” гэж төсөөлсөн байтугай зүүдэлсэн хүн байхгүй биз.

6 цаг 9 мин
Хүүхдийн байгууллагын 100 жилээр 7 гавьяат төрлөө

Хүүхдийн байгууллагын 100 жилээр 7 гавьяат төрлөө

20 цаг 38 мин
“Ард түмний хяналтын хороо”-г байгуулна

Иргэдийн шударга шүүх НҮТББ-аас “Ард түмний хяналтын хороо”-г үүсгэн байгуулах талаараа мэдээлэл хийлээ.

21 цаг 5 мин
АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

22 цаг 16 мин
Гавьяат багш Ч.Цэрэндуламд Ардын багш цол хүртээлээ

Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

22 цаг 40 мин
Д.Амарбаясгалан: Мэтгэлцэх, маргалдах зүйл цаашдаа ч гарна, асуудалд субьектив байдлаар хандахгүй байхыг хүсье

Д.Амарбаясгалан: Мэтгэлцэх, маргалдах зүйл цаашдаа ч гарна, асуудалд субьектив байдлаар хандахгүй байхыг хүсье

Өчигдөр 10 цаг 43 мин
Чуулган: АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө

Чуулган: АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө

Өчигдөр 10 цаг 29 мин
Ерөнхий сайдын уучлал гуйх хугацаа өнөөдөр дуусч байна

Ерөнхий сайдын уучлал гуйх хугацаа өнөөдөр дуусч байна

Өчигдөр 09 цаг 56 мин
ЭСЯ: Иргэд хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй, хулгайд өртөхгүй байхад анхаарна уу

ЭСЯ: Иргэд хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй, хулгайд өртөхгүй байхад анхаарна уу

Өчигдөр 09 цаг 52 мин