Тойм: Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлууд

2021-05-07
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Р.ОЮУН

Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлыг www.polit.mn цахим тоймлон хүргэж байна.

 

Тавдугаар сарын 3

Шинэхэн генералууд алтан мөрдэсээ зүүлээ

Монгол Улсад генерал цол бий болсны 77 жилийн ой, Монгол генералын өдөр тохиосон тул Ерөнхийлөгч Х.Баттулга генерал цол олгох зарлигаа танилцуулснаар хошууч генерал гурав, бригадын генерал цолтон есөөр нэмэгдэж алтан мөрдэсээ зүүлээ. Төр, засгаас генерал цолыг “Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгоно” хэмээн журамлаж БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор анх Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарын 11 хүнд генерал цол олгосноос хойш өнөөдрийг хүртэл 186 хүн энэ эрхэм цолыг хүртжээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорч эхлэв

Төрийн тэргүүнийг сонгох сонгуулийн санал хураалт ирэх сарын 9-нд болно.  Хуульд заасны дагуу парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ энэ сарын 2-нд тодруулж, СЕХ-нд холбогдох баримт бичгийг хүргүүлэх учиртай. Өнгөрсөн амралтын өдрүүдэд улс төрийн намууд дотооддоо санал хураалт явуулж, нэр дэвшигчээ тодрууллаа. МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нарын материалыг СЕХ-нд намаас нь хүргүүлээд байна. СЕХ нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг энэ сарын 8-ныг хүртэл хянаад олон нийтэд зарлах юм.

 

Тавдугаар сарын 5

Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхийг дэмжиж оролцох тогтоол баталлаа

МАХН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ сарын 3-нд МАХН бага чуулганаа зохион байгуулж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Бага чуулганаар гаргасан шийдвэрийн талаар болон удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр “Бид энэ удаагийн сонгуульд өөрийн гэсэн нэр дэвшигчгүй. Харин МАХН, МАН нэгдэн нийлэх үйл ажиллагаа явуулж байгаа учир улс төрийн соёл үзүүлж, ард түмний эв нэгдлийг бодож, Монгол Төрийн тэргүүнийг сонгох сонгуульд МАН-ын нэр дэвшигч, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг дэмжин оролцохоор шийдвэрлэсэн. Түүнчлэн ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд  нэгдэн оролцож, МАН-ын нэр дэвшигчийг дэмжин оролцож байна.  МАН-ын нэр дэвшигч ялах ёстой. Энэ ялалтын ард нэг нам, хэсэг бүлэг хүмүүс биш. Бүхэл бүтэн ард түмэн, улс орон ялах юм шүү” гэсэн юм.

Вакцины хоёр тундаа хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөг олгоно

Засгийн газрын хуралдаанаар вакциндаа хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болсон талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн. Тэрбээр "Вакцин сайн дурынх ч цар тахал дэлхий нийтийг хамарсан тул вакцинаа хийлгэх нь иргэний хариуцлагын асуудал болоод байна. Вакцинд хамрагдаагүй хүмүүсийн өмнөөс нийгэм даяараа эрсдэлд орж болохгүй. Вакцинаа хийлгээгүй иргэдэд албадлагын арга хэмжээг авна. Улаанбаатарт хүнсний талон авдаг 47 мянган иргэн байгаагаас 29 мянга нь вакцины эхний тунгаа ч хийлгээгүй байна. Мөн төрөл бүрийн халамж авдаг 211 мянган иргэн байгаагаас 80 гаруй мянга нь вакциндаа хамрагдаагүй байна. Иймээс өнөөдрөөс эхлэн дараагийн саруудад өгөх хүнсний талон, халамжийг олгохдоо вакцинд хамрагдсан эсэхийг нь харгалзан үзнэ. Харин хоёр дахь тундаа хамрагдсан иргэдэд урамшуулал олгоно. Өмнө нь эдгээр иргэнд 50 мянган төгрөг хүртэлх эрүүл мэндийн багцыг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор бэлтгэж байсан бол түүнийг нь бэлэн мөнгөөр тооцож олгохоор болсон" гэв.

АН-ын гишүүд суулт хийж, СЕХ шуурхай хурал зарлав

АН-ын даргаар тодроод байгаа УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тэргүүтэй УИХ-ын 10 гишүүн СЕХ-ны танхимд суулт хийж эхлэв. Тэд нэр дэвшигч Н.Алтанхуягийн материалыг СЕХ хүлээж автал эсэргүүцлээ илэрхийлнэ гэсэн байр суурийг илэрхийлж байсан.

АН-ын асуудалтай холбоотойгоор СЕХ шуурхай хуралдаан зарласнаа тус хорооноос мэдээлсэн. СЕХ УИХ-д суудал бүхий АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх бүрэн эрхэд хүндэтгэлтэй хандаж байна. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасны дагуу тавдугаар сарын 5-ны өдөрт багтаан зөвхөн нэг нэр дэвшигчийн баримт бичгийг СЕХ-нд ирүүлэхийг мэдэгдэн хоёр талаас ирүүлсэн баримт бичгийг хүлээн аваагүй болно” гэж мэдэгджээ.

 

Тавдугаар сарын 6

АН-ын суулт, өлсгөлөн үргэлжилж байна

Өмнөх өдрийн оройн 18:00 цагт СЕХ-ны шийдвэрийг эсэргүүцэн төв талбайд эсэргүүцлээ илэрхийлсэн АН-ын бүлгийн гишүүд төв талбайд хоножээ. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үүссэн нөхцөл байдалтай холбоотой тэмцэл хийж байгаа тул зөвшөөрөл авах шаардлагагүй гэсэн бол цагдаагийн байгууллагаас хатуу хөл хориотой энэ үед жагсаал цуглаан хийх нь эрсдэл үүсгэнэ гэсэн тайлбарыг өгсөөр байгаа ажээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

8 цаг 51 мин
Бортээгийн ордод хөрөнгө оруулах нэг тэрбумын санхүүжилтийн санал иржээ

Бортээгийн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах $1 тэрбумын санхүүжилтийн санал иржээ

9 цаг 8 мин
МАН бага хурал: 35 дахь Ерөнхий сайдыг тодруулна

МАН:Бага хурал 35 дахь Ерөнхий сайдыг тодруулна

10 цаг 32 мин
Ерөнхий сайд Г.Занданшатар есөн сарын дараа чөлөөлөгдөх өргөдлөө өгөв

Ерөнхий сайд Г.Занданшатар есөн сарын дараа чөлөөлөгдөх өргөдлөө өгөв

Уржигдар 17 цаг 56 мин
Удирдах зөвлөл: Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл байна

Удирдах зөвлөл: Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл байна

Уржигдар 15 цаг 37 мин
ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон АН-ын дэд даргаар ажиллана

ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон Сүхбаатарын дүүргийн АН-ын дэд даргаар ажиллана

Уржигдар 14 цаг 21 мин
“Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөнийхөн Ерөнхий сайд Г.Занданшатарт хандлаа

“Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөнийхөн Ерөнхий сайд Г.Занданшатарт хандлаа

Уржигдар 14 цаг 07 мин
О.Цогтгэрэл: Засгийн газарт хамтрах болон албан тушаалын тохиролцоо хийх бодолгүй байна

О.Цогтгэрэл: Засгийн газарт хамтрах болон албан тушаалын тохиролцоо хийх бодолгүй байна

Уржигдар 12 цаг 49 мин
О.Магнай нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгожээ

О.Магнай нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгожээ

Уржигдар 12 цаг 33 мин
"АИ-92"-оос бусад шатахууны үнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргажээ

"АИ-92"-оос бусад шатахууны үнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргалаа

Уржигдар 12 цаг 16 мин