“Оргил”-ын гэрэл зурагчин Tugul буюу Б.Бат-Эрдэнэ

2021-05-07
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ч.ЗОТОЛ

 

 “Tugul нэгдэл”-ийн  үүсгэн байгуулагч, Монголын гэрэл зургийн холбооны гишүүн, гэрэл зурагчин  Б.Бат-Эрдэнийг дугаарын зочноор урилаа. Цахим орчинд бүтээлүүдээ Tugul нэрээр танилцуулж эхэлснээр түүнийг хүмүүс  энэ нэрээр нь мэддэг билээ.

 

-Байгалийн сайхантай хослуулсан хуримын болон хүний өвөрмөц дүр төрхийг тодруулсан  хөрөг зургуудыг Tugul photography хуудастаа байршуулан  олны анхаарлыг татаад уджээ. Хэзээнээс гэрэл зураг сонирхож, түүгээр мэргэшив?

-Сонирхдог болоод удаж байна, 2007 оноос гэрэл зураг авч эхэлсэн. 2009  оны үед БНСУ-д  ажиллах үед  хуримын студид гэрэл зурагчнаар ажиллах боломж тохиосноор  олон зүйл сурсан. Тэр үеэс мэргэшил болгож, Монголдоо ирээд энэ чиглэлээр  дагнан ажиллах болсон. Тухайн үед хуримын студи  нээх гэж үзсэн ч хүмүүс сайн ойлгоогүй учир уулчидтай хамтрах болсон.

-Тэгээд таныг “Оргил”-ын  гэрэл зурагчин Tugul гэдэг болсон байх нь ээ. Гэхдээ оргилд гарч зураг авах  амаргүй байх?

-Уулын холбооныхонтой хамтран ажиллах болсноор тэдэнтэй аялж, оргилд гэрэл зураг авах болсон. Отгонтэнгэр хайрхан, Алтай Таван Богд, Сутай, Цамбагарав, Бага Богд, Хархираа Түргэний уулс, Мөнх сарьдаг, Мөнх хайрхан гээд давхардсан тоогоор 10 гаруй оргилд авиралт хийсэн.  Ер нь бол  байгалийн зураг авах агшин бүр давтагдашгүй. Тэр дотроос оргилд зураг авах онцгой санагддаг.

-Мэргэжлийн гэрэл зургийн аппарат, дуран гээд нэлээд жинтэй. Тэр болгоныг үүрч оргилд авирна  гэхээр уулчдаас ч хүнд ачаатай гарна гэсэн үг биз?

-Гайгүй ээ, одоо бол дасчихсан.

-Таны Дундговь аймгийн нутаг Цагаан суваргад очиж авсан хуримын зураг уран зураачийн бүтээл мэт санагдсан. Тэр гэхдээ багийн хөдөлмөр байх?

-Хэдүүлээ хамтарч  баг болж явдаг. Газраа сонгож зургаа зохиомжлоод авна. Тухайн хүний зургийг хаана авбал гоё гарах вэ гэдгийг тооцоолж, төсөөлж саналаа хэлээд  бүтээл болгодог. Орон нутгаас хүмүүс нутгийнхаа тэр газарт очиж зураг авахуулмаар байна гээд захиалгаа ирүүлдэг. Сонгосон газар нь таалагдахгүй байвал “Та хоёрын зураг энд зохимжгүй байна” гээд  шууд хэлчихдэг.

-Байгалийн зураг бол цэвэр  таны хобби гэсэн үг үү?

-Тэгж хэлж болно. Гэхдээ нутгийнхаа сайхан байгалийн зургийг авахуулж гэртээ, албан байгууллага, оффистоо тавих, бэлэг дурсгалд зориулах гэсэн хүмүүс захиалга өгдөг. Хэзээ хэдийд очиж авбал байгалийн үзэмж гоё гарах вэ гэдгийг ярилцаад шийддэг.

-Сүүлийн үед ямар бүтээл хийж байна?

-Нэг төсөл эхлүүлээд явж байна. 21 аймгаар тойрч гэрэл зураг авах ажлын чиглэл  гаргасан. Уг нь нэлээд эртнээс төлөвлөж байсан юм. Цар тахлын хөл хорионоос шалтгаалан хүлээлтийн байдалтай энэ хүрлээ.

-Шавь бэлдэх сургалт явуулдаг уу?

-Монголын гэрэл зургийн холбоонд 2013 оноос дадлагын багшаар ажилласан. Өнгөрсөн жил 18 дахь төгсөлтөө хийсэн. Нэг ангид дээд тал нь 10, хамгийн цөөхөн нь дөрвөн  хүүхэд авч сургасан. Ингээд бодоход нэлээд тоо гарна байх. Монголд студи олон. Бас зураг авч сурах хүсэлтэй хүн ч олон бий. Сүүлийн үед хүмүүс аялах сонирхол нэмэгдсэн, аялж явахдаа дурсамжаа үлдээхийн тулд сайн зураг авч сурах хүсэлтэй залуус олон болжээ.

-Гэрэл зураг сонирхогч залууст зөвлөгөө өгөөч гэвэл  юу  онцолж хэлэх  бол?

-Тууштай, тэвчээртэй байх. Дээр нь нэг төрлөөр дагнасан зураг авч сурвал амжилтад хүрэх магадлал өндөр. Жишээ нь, хуримын зураг авдаг бол түүгээрээ дагнах хэрэгтэй. Солонгосын студи гэр бүлийн, хуримын, хүүхдийн зураг гээд төрөлжсөн байдаг.

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Хагийн хар нуур 

-Хөдөлмөр, зүтгэл  шаардсан ямар бүтээлүүд  байна. Үзэсгэлэн гаргасан уу?

-Хагийн хар нуурын зургийг авах гэж олон очсон. Манантай байдаг учраас тэр агшныг гаргах төвөгтэй байсан. Уулчидтай хамт  аялж авсан зургууд сэтгэлд үлдэж дээ, зовж авсан болохоор ч тэр үү. 2015 онд Blue Moon Art галерейд, 2016 онд БНСУ-д үзэсгэлэнгээ гаргаж, хамтарсан үзэсгэлэнгүүдэд бүтээлээ танилцуулсан.

-Гэрэл зурагчин хүнд аз жаргал, бэрхшээлийн аль нь ойр вэ ?

-Өвлийн хүйтэнд -40 хэмээс дээш хүйтэнд зураг авна, халуунд ангаж цангах гээд байгалийн зураг авахад хүндрэл  бий.  Өглөө, орой нойр хоолоо хасаж зураг авна. Гэхдээ өөрөө дурлаж авдаг болохоор зовлон бэрхшээл гэж боддоггүй. Байгалийн зураг авахад  нар хаанаас мандах вэ гэхчлэн тухайн газар орны онцлогийг мэдэх ёстой. Одон орон судлал, газар зүйн тодорхой мэдлэг, судалгаа  хэрэгтэй. Ерөнхийдөө эхлээд зургаа толгойдоо “авчихаад” явна гэсэн үг.  Ихэнхдээ хүмүүсийн жаргалтай  агшныг гэрэл зурагт мөнхөлж өгч, дурсамжийг нь бүтээдэг болохоор гэрэл зурагчин хүний ажил мэргэжил аз жаргалтайд тооцогдох байх.

Хяргас нуур, Хэцүү хад

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.7 БААСАН № 92 (6569)

 

Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

3 цаг 3 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

3 цаг 3 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

3 цаг 3 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

15 цаг 24 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

18 цаг 49 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

18 цаг 54 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

Өчигдөр 06 цаг 00 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

Өчигдөр 06 цаг 00 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

Уржигдар 19 цаг 08 мин