Хүнсний талоноор барьцаалсан “хориг” буюу хүний эрхийн мэдрэмж

2021-05-07
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

 

Цар тахлыг дарах гол найдвар нь вакцин гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрсөн ч  үр дүн, эрсдэл, сөрөг нөлөөллийн талаар бүрэн баримт сэлт алга. Тиймээс вакцинжуулалтын нөгөө талд дэлхий нийтээрээ эрсдэл үүсч болзошгүйг судлаачид онцолж буй. Дотоодын халдвар буурахгүй байгаа энэ үед манай улс ч мөн адил бусад орны жишгээр иргэдээ шуурхай дархлаажуулахыг эрмэлзэж буй нь сайшаалтай. Гэтэл бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах нэрийдлээр хүний эрх, эрх чөлөөг хөсөр хаяж болохгүй. Тодруулбал, хүн амын тодорхой бүлэг буюу нялх хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, эрүүл мэндийн зайлшгүй шалтгаантай  онцгой нөхцөлд байгаа хүмүүсийн асуудлыг хэрхэн зохицуулах вэ гэдэгт мэдрэмжтэй хандах учиртай. Гэвч манай улс иргэдийг вакцинжуулах асуудалд албадлагын арга хэмжээ авч, урамшуулал, үйлчилгээ үзүүлэхдээ ялгаварлан гадуурхах нөхцөл байдал үүсгэсэн нь олон нийтийг бухимдуулж байна. Засгийн газрын шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан “Вакцинд хамрагдаагүй хүмүүсийн өмнөөс нийгэм даяараа эрсдэлд орж болохгүй. Вакцинаа хийлгээгүй иргэдэд албадлагын арга хэмжээг авна. Улаанбаатарт хүнсний талон авдаг 47 мянган иргэн байгаагаас 29 мянга нь вакцины эхний тунгаа ч хийлгээгүй байна. Мөн төрөл бүрийн халамж авдаг 211 мянган иргэн байгаагаас 80 гаруй мянга нь вакциндаа хамрагдаагүй байна. Тиймээс дараагийн саруудад өгөх хүнсний талон, халамжийг олгохдоо вакцинд хамрагдсан эсэхийг нь харгалзаж үзнэ. Харин хоёр тун вакциндаа хамрагдсан иргэдэд урамшуулал олгоно. Өмнө нь эдгээр иргэнд 50 мянган төгрөг хүртэлх эрүүл мэндийн багцыг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор бэлтгэж байсан бол түүнийг нь бэлэн мөнгөөр тооцож олгохоор болсон” гэж мэдэгдсэн. Мөн бямба гарагаас хөл хориог сулруулахдаа үсчин, гоо сайхан зэргээр хүний наад захын хэрэгцээг хангахдаа зөвхөн хоёр тунгаа тариулсан иргэдэд эрх олгосон нь ялгаварлан гадуурхалтыг бий болголоо. Уг нь анхнаасаа коронавирусын эсрэг вакцин тариулах эсэх нь сайн дурын үндсэн дээр хийнэ гэдгийг төрийн байгууллагууд албан ёсоор хэлж сануулж ирсэн. Хоёрдугаарт, вакцин хийлгээгүй хүмүүсийн цөөнгүй нь эрүүл мэндийн шалтгаантай, жирэмсэн, эсрэг заалттай хүмүүс байх магадлалтай. Ер нь бол төрийн халамжийг эмзэг бүлгийн иргэд хүртдэг. Хэдийгээр хүнсний талон авдаг иргэдийн дийлэнх нь вакциндаа хамрагдаагүй ч амь зуулга болсон хоол хүнсээр нь барьцаалах нь наад захын хүний эрхийн мэдрэмжгүй шийдвэр юм. Эндээс харвал жирэмсэн эмэгтэй, эрүүл мэндийн зайлшгүй шалтгаантай, насанд хүрээгүйгээс болоод вакцин хийлгэж чадаагүй бол урамшуулал авах эрхээ хасуулж төрийн шийдвэрийн гадна үлдэж, олон мянган иргэн амь зуух, хоол хүнстэй байх эрхээ хязгаарлуулах нь. Мөн энэ янзаараа манай улс олон улсын хүний эрхийн байгууллагын өмнө “хар” тамга даруулж ч мэдэхээр байна. 

 

ЯМАР НЭГ ШААРДЛАГА, ШАЛГУУРТ НИЙЦҮҮЛЭН ХҮНИЙ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАЖ БОЛОХГҮЙ

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа:

 

-“Цар тахлын үеийн хамгийн чухал зорилт бол хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах явдал. Энэ хүрээнд хүний зарим эрхийг хязгаарлаж болно. Гэхдээ ямар нэг шаардлага, шалгуурт нийцүүлэн хүний эрхийг хязгаарлаж болохгүй. Засгийн газраас гаргасан урамшуулал, албадлагын арга хэмжээ нэгдүгээрт, хуульд нийцэхгүй байна. Дархлаажуулалтын хуульд коронавирусын эсрэг вакциныг сайн дураар хийхээр заасан. Мөн энэ хуулийг 2000 онд,  тархвар судлалын заалтаар хийх тарилгын  журмыг 2001 онд баталсан буюу цар тахлын нөхцөл байдалд нийцүүлэн шинэчлээгүй. Хоёрдугаарт, вакцинжуулалттай холбоотойгоор нийгмийн эрх хөндөгдөж байгаа нь үнэн. Гэхдээ нийтийн эрүүл мэндийг хамгаалах нэрээр хүний эрхийг хязгаарлаж болохгүй. Иргэн вакцины талаар бүрэн мэдээлэл авах, шаардлагатай эмчилгээ, үйлчилгээ авах, эмчийн заалтаар тарилгаас татгалзах эрхтэй.  Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах олон сонголттой арга хэмжээнээс хамгийн бага хязгаарлахыг олон улсын гэрээ, Монгол Улсын хууль тогтоомжоор тогтоосон. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар, УОК-т ХЭҮК-ын гишүүн зургаан шаардлага, 14 зөвлөмж, нэг санал явуулсан. Ялангуяа, вакцинтай холбоотой тал бүрийн баталгаатай мэдээллийг олон нийтэд шуурхай өгөх талаар өнгөрсөн сард хандсан. Уян хатан зохицуулалт шаардлагатай. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүсийг нийгмийн үйлчилгээ, халамжаас тусгаарлах, хөдөлмөрийн гэрээг ялгаварлан гадуурхаж болохгүй.  Шаардлагатай бол бид УОК, Засгийн газарт хандсаар байх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.7 БААСАН № 92 (6569)

 

Зулхүү
Хэнийгч гадуурхаагүй та бүх ард түмнээ л бод таныг эрүүл байлгая гэж вакцин хийлгэ гэж төр гуйж байна та вакцин тариул Хятад өөрсдөө вакцин бүтээгээд өвчлөлөө эрс бууруулж чадлаа та дэлгүүрийн бараа сонгож байгаа биш вакцинд хамрагд та их эрх эдлээд байгаа шигээ иргэнийхээ үүргийг биелүүл битгий эрхийн тэнэг зан гаргаач та маш тэнэг байна
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

22 цаг 58 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

22 цаг 58 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

22 цаг 58 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

22 цаг 58 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

Уржигдар 13 цаг 42 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

Уржигдар 13 цаг 19 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

Уржигдар 06 цаг 00 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

Уржигдар 06 цаг 00 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

Уржигдар 06 цаг 00 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

2026-08-11