Ц.Амарболд: Фитнесээр хичээллэж эхлэхээсээ өмнө 54 кг жинтэй байлаа

2021-05-06
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.НАМУУНТАМИР

 

“Австрали дахь Монголын залуучуудын холбоо”-ны тэргүүн, Цагдаагийн ахлах дэслэгч Ц.Амарболдтой ярилцлаа. Тэрээр Австралийн Сидней хотод  Бизнесийн Удирдлагын чиглэлээр суралцдаг бөгөөд залуусын хувь хүний хөгжилд зориулсан Альфа подкастыг эрхлэн гаргадаг юм. Фитнесийг эрүүл мэндийн спорт гэж тодорхойлох түүнтэй ярилцлаа.

 

-Та бодибилдингийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байна вэ. Австралид байдаг монголчуудад фитнесийн хувийн багш хийдэг шүү дээ. Өнгөрсөн хугацаанд гаргаж байсан амжилтуудаасаа дурдвал?

-Дөрөв дэх жилдээ хичээллэж байна. Австралид байдаг монголчуудад фитнесийн багшаар ажилладаг. Өнгөрсөн хугацаанд улсын чанартай тэмцээнд хоёр, Австралийн улсын аваргын шагналт IV байрт орж байсан.

-Тодорхой цаг хугацааны сорилт, шалгуурыг давж байж үр дүн бодитойгоор мэдрэгддэг шүү дээ. Гэтэл зарим залуус аливааг их амархнаар төсөөлөөд байх шиг?

-Анх намайг фитнесээр хичээллэж эхэлж байхад энэ төрлөөр хичээллэдэг залуус маш цөөн байсан. Харин одоо маш их болсон. Одоо залуусын анзаарагдаж байгаа нэг зүйл нь фитнесээр хичээллэдэг залуус гоё биетэй учраас, тэр залуустай адилхан болох гээд энэ спорт руу орж байна.

Хоёрдугаарт, мэргэжлийн тамирчин, эрүүл мэнддээ анхаарч байгаа сонирхогч хоёр хэн хэн нь л тууштай хөдөлмөрийн үр дүнд амжилт үзүүлнэ. Хэн ч гэсэн сайн багшаар удирдуулж, өөрт таарсан дасгал, хөдөлгөөнийг бага багаар эрчимжүүлэх шаардлагатай. Залуусын гаргадаг нийтлэг алдаа нь богино хугацаанд өндөр ачаалалтай дасгал, хөдөлгөөн хийснээр гоё, сайхан, эрүүл чийрэг биетэй болох юм шиг л санадаг.

-Тууштай хичээллэхийн тулд дурлах хэрэгтэй байх, тийм үү. Таны хувьд одоогийн энэ төвшинд хүрэхэд хэр хугацаа зарцуулсан бэ?

-Анх фитнесээр хичээллэж эхэлж байхдаа 54 кг жинтэй байсан. Тухайн үед ДХИС-ийн IV дамжааны оюутан байсан. Төгсөөд цагдаагийн офицерын бие бүрэлдэхүүнд орох учраас бие бялдраа хөгжүүлж, жин нэмэх нэмэлт бүтээгдэхүүн хүртэл уудаг байсан. Эхэндээ фитнесийн мэдлэг байхгүй, зааланд орж төмөр өргөөд л, гарч буруу хооллоод л өөрчлөлт гарахгүй болохоор нь хаяж байсан удаатай. Хамгийн анх “Чийрэг Монгол” фитнест тамирчин гараагаа эхлүүлж, тамирчин найзуудтай болж эхлээд нарийн заавар зөвлөгөө аваад зөв дадлаар хичээллэж эхэлсэн. Зөв дадлаар хичээллэх гэдэг нь уургаа яаж хэрэглэх, хэдэн цаг унтаж амрах ёстой, хоолоо хэрхэн хувааж идэх, амралтаа яаж зохицуулснаар ахиц гарч эхэлсэн.  Одоо 83 кг жинтэй байна.

- Дасгал хөдөлгөөний хажуугаар мэдээж хооллолт маш чухал шүү дээ?

- Гол нь уургийн хэмжээ өндөр, нүүрс ус, өөх тос багатай хүнс хэрэглэх нь зүйтэй. Нүүрс усны хэрэглээг масс нэмж байгаа, хасч байгаа гэж хоёр төрөлд хуваана. Масс хасч байгаа тохиолдолд нүүрс усыг маш бага хэрэглэнэ. Харин нэмэх гэж байгаа бол нүүрс ус их хэрэглэх ёстой. Миний хувьд цагаан будаа, төмснөөс нүүрс усаа авдаг.  Зөв хооллолт бол нэг төрлийн фитнесс.

-Хөл хорионы умаас фитнес заалууд ажиллахгүй байгаа. Гэрийн нөхцөлд дасгал хийснээр жингээ барьж, булчингаа хөгжүүлэх боломжтой юу, тогтсон норматив байдаг уу?

-Дээр хэлсэнчлэн зөв хооллолт бол нэг төрлийн фитнесс. Дасгал хийгээд хооллолт буруу бол үр дүнгүй. Гэртээ дасгал хийчихээд буруу хооллочихвол тухайн дасгал хийхдээ шатаасан калори идсэн хоолноос нь бага бол өөхлөлт үүсгэнэ. Дасгал хийхгүй, зөв хооллолтоор жингээ барих боломжтой. Хөл хорионы үед гэрийн нөхцөлд эрэгтэйчүүд гар дээр суниалт, гэдэс таталт, эмэгтэйчүүд мөр гуя, өгзөгний дасгал, шатаар алхах дасгал хийж болно. Youtube сувгаас дасгалууд хараад хийж болно.

-Таны хувьд өдөрт хэдэн цагаар хичээллэдэг вэ. Австралийн фитнесүүд Монголоос ялгаатай, онцлог зүйл бий юу?

-Өдөрт 40-50 минутаар бэлтгэл хийдэг. Дасгалын тоног төхөөрөмж,  үнийн хувьд Монголоос ялгарах зүйлгүй. Харин Монголын зарим фитнесүүд маш сайн дасгалын тоног төхөөрөмжтэй гэж хэлж болно. Залуусын биеийн хөгжил нь ч гэсэн монгол залуусаас ялгарахгүй.

 -Фитнессээр хичээллэж эхлэх гэж байгаа залуус юунд анхаарах хэрэгтэй вэ?

- Хичээллэж эхлэх гэж байгаа залуустаа хандаж хэлэхэд хооллолт, талын мэдлэгийг маш сайн судлах хэрэгтэй. Дөрвөн жил ямар ч мэдлэггүй хичээллээд ямар ч өөрчлөлт гарахгүй байгаа хүний хажууд зөв дадлаар зургаан сар хийхэд асар том өөрчлөлт гарна гэж хэлмээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.6 ПҮРЭВ № 91 (6568)

 

Goy ah shuu
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

4 цаг 50 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

11 цаг 8 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

11 цаг 8 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин