Агротехнологийн сургалтад 900 ногоочныг хамрууллаа

2021-05-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж байгаа “Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах” МОН 9192 төсөлд Төв аймгийн Борнуур, Сэлэнгэ аймгийн Ерөө, Дархан-Уул аймгийн Орхон, Увс аймгийн Улаангом сумын 300 гаруй ногоочин хамрагдан төслийн үр шимийг хүртсээр байна.

 Энэ онд короновирусын нөхцөл байдлын улмаас төсөл хэрэгжүүлэх нэгж болон зөвлөх багаас ногоочдод орон нутагт нь очиж газар тариалангийн мэдлэг олгох, чадваржуулах сургалтаа зохион байгуулах боломжгүй болсон тул дөрөвдүгээр сард агротехнологийн таван сургалтыг цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.

Сургалтаар “Хамгаалалттай хөрсний ногооны аж ахуйн үйлдвэрлэлийн агротехнологи” сэдвээр ХААУ-ын доктор, сургагч багш Я.Оюунчимэг, “Бордооны хэрэглээ үйлдвэрлэл” сэдвээр ХААИС-ийн багш доктор, дэд профессор Б.Амарсанаа, “Хүнсний ногооны үйлдвэрлэлийн ургамал хамгааллын менежмент” сэдвээр ХААИС-ийн багш Д.Банзрагч, “Хүнсний ногооны үр үржүүлгийн технологи” сэдвээр Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн доктор Ж.Байгалмаа, “Усалгааны арга технологи, менежмент” сэдвээр доктор, зөвлөх Д.Чандмань нар орчин үеийн дэвшилтэт технологийг орон нутгийн хөрсөнд нэвтрүүлэх агротехнологийн аргаас заасан юм. Сургалтад дөрвөн сумын 885 ногоочин хамрагдсанаас 557 нь эмэгтэй хүмүүс байв. Сургалтын үеэр ногоочид өөрсдийн өмнө тулгарч байгаа хүндрэл бэрхшээлээ багш нартаа хуваалцан тохирох шийдлүүдийг олж авч байв.

Мөн "Монгол ногоо" төслийн хүрээнд Хэнтий, Ховд, Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сум, Чингэлтэй дүүргийн 60 орчим иргэдэд үрслэгийн сургалтыг цахимаар зохион байгууллаа. Иргэд  энэ сургалтад хамрагдсанаар хүнсний ногооны нэр төрөл, үр сортоо сонгох, хүлэмж болон ил талбайн чанартай үрслэг хийх мэдлэг чадвараа сайжруулж, хашаандаа ногоо тарих талбай, ногооны хэмжээ, нэр төрөл, хүнсний хэрэглээгээ нэмэгдүүлж, өрхийн амьжиргаа сайжруулах зэрэг чухал үр дүнтэй байлаа.

Эх сурвалж:www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

4 цаг 50 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

11 цаг 8 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

11 цаг 8 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин