Н.Мөнхбаяр: Багш бүхнийг шийддэг, агуулгын дамжуулалт хийдэг арга зүйг өөрчлөх ёстой

2021-05-05
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

С.УЯНГА

Чанартай боловсролыг дэмжих зорилготой “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хоёр дахь үе шат (2020- 2022)-ны хүрээнд 2021 оны 5 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга түншлэл” үндэсний виртуал чуулганыг зохион байгуулж байна. Хөгжилд хүрэхийн тулд салбар хоорондын бодлого, төлөвлөлтийг уялдуулах шаардлагатай хэмээн хамтын ажиллагааны зураглал, механизмыг бий болгохыг зорьж байгаа энэхүү арга хэмжээний үеэр хэн юу хэлэв? 

БАГШ БҮХНИЙГ МЭДЭЖ ШИЙДДЭГ, АГУУЛГЫН ДАМЖУУЛАЛТ ХИЙДЭГ АРГА ЗҮЙГ ӨӨРЧЛӨХ ЁСТОЙ

Н.Мөнхбаяр (БМДИ-ийн Суралцагчийн хөгжлийн албаны дарга):

Хүн хэзээ хөгждөг вэ? Харилцаа, хамтын ажиллагааны явцад, өөрийн сонирхол, хэрэгцээ, боломжид нийцсэн, тэгш оролцоо нь хангагдсан орчинд хөгждөг. Сургалтын байгууллагын соёл, орчин, шийдвэр гаргалт, менежментэд  бүхэлдээ тогтвортой хөгжлийн үзэл хандлага шингэсэн байх, харилцаа хандлагаа өөрчлөх, суралцагчдад хүсэл эрмэлзэл, итгэл найдвар төрүүлсэн үнэлгээний арга техник сонгох шаардлагатай болсон. Зөвхөн багш бүхнийг мэддэг, шийддэг, суралцагчийг идэвхгүй байр сууринд байлгадаг, агуулгын дамжуулалт хийдэг арга зүйг өөрчлөх ёстой. Хичээлийн явцад зөвхөн багш шийдвэр гаргах бус хэлцлийн журмаар шийдэлд хүрэх арга зүйн тавил, алхмыг тодорхойлох, сурагчдыг эргэцүүлэлд хөтлөх сургалтын материал, хэрэглэгдэхүүн ашиглах, дасгал, даалгавар боловсруулах, нэгнээсээ суралцах боломж бүрдүүлэх гэх мэт олон зүйлийг санал болгомоор байна. Орон нутгийн хойшлуулшгүй чухал асуудал, тогтвортой хөгжлийн төлөөх үйл хэрэгт хүүхэд, залуучуудыг татан оролцуулахаар урьдчилан төлөвлөж, хамтрагч түншээр орон нутгийн иргэд, олон нийтийг оролцуулж, хамтын идэвхтэй, зорилготой үйл ажиллагааг эхлүүлэх, үе шаттай үргэлжлүүлж,үр дүнг нь тооцож, олон нийтэд сурталчилж ажиллах зэрэг олон арга зам, шийдэл бий.

АЙЛ БҮР АМРАЛТЫН НЭГ ӨДРИЙГ ЦАХИМ ХЭРЭГЛЭЭГҮЙ ӨДӨР БОЛГОЖ ХЭВШҮҮЛЭЭСЭЙ

Д.Гэрэлмаа (Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор сургуулийн “Од” багийн ахлагч):

 Эцэг, эх, асран хамгаалагч ч гэсэн цахим хэрэглээг зохистой хэрэглэх шаардлага тулгарч байна. Иймээс эцэг эх асран хамгаалагчдад цахим орчинг зохистой хэрэглэх сургалт явуулах хэрэгцээ үүссэн. Айл бүр амралтын нэг өдрийг Цахим хэрэглээгүй өдөр болгон хэвшүүлээсэй. Чөлөөт цагийг цахим орчинд биш, гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлж, уламжлалт тоглоом наадгайгаар наадаж, хүүхдээ хөгжүүлэх үйлд үлгэр дуурайлал үзүүлэх нь эцэг, эхчүүд бидний үүрэг юм.

НЭГ УДАА МОД БЭЛТГЭХЭД 50 ЖИЛ УРГАСАН 5 МОД ХЭРЭГЛЭДЭГ

Г.Энхсайхан (Хөвсгөл аймаг Арбулаг ЕБС-ийн бага ангийн багш):

- Хүүхдийн бүтээлч, логик сэтгэлгээг дэмжсэн “Сэтгэлгээний загвар”-г ашиглан хөтөч арга зүйд үндэслэсэн. Нэг айл нэг удаа мод бэлтгэхдээ 50 жил ургасан 5 нялх модыг хэрэглэдэг. Тэгвэл танай сумын  200 өрх айл нэг удаагийн хэрэглээнд хэдэн мод тайрах вэ? гэх мэтээр амьдралд ойр арга барилыг ашиглаж сургалтаа явуулж байна.  “Аргалчин хүү” үлгэрээр дамжуулан нүүдэлчин Монгол ахуй дахь аргал түлш түүх, хэрэглээг нэмэгдүүлэх, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хүүхэд бүхнийг ажил хөдөлмөрт уриалах олон давуу талтайгаар мэдлэг олгох боломжтой.

ХӨРГӨГЧӨӨ МӨСТӨХӨӨС СЭРГИЙЛЖ, УГААЛГЫН МАШИНЫ ДААЦЫГ ХЭТРҮҮЛЭХГҮЙ БАЙЯ

М.Гантүлхүүр (Төв аймгийн Батсүмбэр сумын ЕБС-ийн физикийн багш):

- Тогтвортой хөгжлийн боловсрол нь нийгмийг тогтвортой хөгжилд хөтлөх арга зам юм. Жижиг гэлтгүй зүйлээс өөрчлөлтийг эхэлж болно. Гэртээ байгаа цахилгаан хэрэгслүүдээ зөв ашиглах, шинээр цахилгаан хэрэгсэл худалдан авахдаа зөв сонголт хийх. Хөргөгчөө мөстөхөөс сэргийлье. Угаалгын машиныхаа даацанд тохируулан хувцсаа хийе. Тоос сорогчоо цэвэр байлгая. Хэрэглэхгүй байгаа цахилгаан хэрэгслээ салгая гэх зэргээр сургалтаа явуулснаар үр дүнд хүрч байгаа. Тогтвортой хөгжлийн боловсролыг түгээхэд сурган хүмүүжүүлэгчдийн чадавхыг нэмэгдүүлье. Залуучуудад эрх мэдэл, боломж олгож, идэвхжүүлье. Орон нутгийн түнший үйлийг эрчимжүүлье.

ХҮҮХДҮҮДЭД ӨРХИЙН ТӨСВИЙГ ХӨТЛӨХИЙГ ЗААХ ЗАМААР САНХҮҮГИЙН МЭДЛЭГ ОЛГОЖ БАЙНА

Д.Амарзаяа (Өмнөговь аймгийн 4-р сургуулийн багш):

- Гэр бүлийн өрхийн төсөв санхүүг хамтран тооцоолох, зохистой хэрэглээнд суралцах, хуримтлал бүтээхэд хувь нэмрээ оруулах, бодит үйл ажиллагаанд оролцох чадварт суралцах зорилгоор “Өрхийн төсөвт миний оролцоо” хичээлийг боловсруулсан. Өрх гэр бүлийн санхүүгийн үйлчилгээний талаарх өөрт хэрэгтэй мэдээллийг олж авах, олж авсан үнэн зөв мэдээллээ шийдвэр гаргах, сонголт хийхдээ оновчтой хэрэглэх, зөв мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлэх чухал юм.

ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛЫН ЗӨВ ХЭВШИЛ НЬ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН НЭГ ЗОРИЛГО ЮМ

Б.Болоржаргал (Говьсүмбэр аймгийн лаборатори 5 дугаар сургуулийн биологийн багш):- Дэлхийн бүх усыг 100 литр гэвэл бид ердөө жижиг халбага усыг л ашигладаг гээд төсөөлөөд үз дээ. Гэхдээ хөрсний гүний цэнгэг ус хүрэлцээгүй болохыг хүүхдүүдэд оюуны зураглал, туршилтын аргаар заахад илүү үр дүнтэй байсан. Байгальд ээлтэй, ухаалаг хэрэглээг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх нь тогтвортой хөгжлийн боловсролын нэг зорилго юм.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ ХҮН БҮРТ ХАМААРАЛТАЙ, ГАЗАР БҮРТ ХЭРЭГЖИХ УЧИРТАЙ

С.Амарсайхан (НТБҮТ-ийн үйл ажиллагааны хэлтсийн дарга)

- Насан туршийн боловсрол бол хүний амьдралын туршид шаардагдах мэдлэг, чадвар, ойлголт, зан чанарыг олгох, улмаар түүнийгээ ямар ч орчин нөхцөлд өөртөө итгэлтэй, урам зоригтой бүтээлчээр хэрэглэж чадах чадамжийг суулгах замаар хувь хүнийг нийгэмд идэвхтэй байр суурь эзлэхэд нь дэмжлэг үзүүлж, чадваржуулж байдаг тасралтгүй үйл ажиллагаа юм. Тогтвортой хөгжил хүн бүрт хамааралтай, газар бүрт хэрэгжих учиртай. Тогтвортой хөгжлийн боловсрол нь хүмүүс мэдлэг ухаан, ур чадвар, зохистой хэрэглээ, зөв хэвшил, үзэл хандлагатай болох, насан туршдаа сурч, боловсрох үйл явц.

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх гол арга зам нь хувь хүний түвшинд зах зээлийн эрэлтэд нийцүүлэн мэдлэг, ур чадвараа байнга шинэчлэх,  өөрчлөлтөд дасан зохицох, насан туршдаа суралцаж чаддаг байх явдал. Насан туршдаа суралцахын тулд сурахуйд суралцах чадварыг эзэмших, суралцах үйл явцыг өөрөө хариуцаж, удирдан зохицуулж сурах, иргэдийн өөрийн зохицуулалт чухал юм. Өөрөө өөрийгөө үнэлж, сайжруулах зорилго тавих нь бусдаар удирдуулснаас илүү үр дүнтэй гэж үздэг. Харин үндэсний болон орон нутгийн түвшинд анхаарах зүйл нь хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбар дамнасан бодлого, тогтвортой хөгжлийн төлөөх орон нутгийн түншлэлийг бэхжүүлэхүйц сайн туршлагыг хуваалцах, Насан туршийн боловсролын төвүүд үйл ажиллагаандаа тогтвортой хөгжлийн боловсрол, түүнд холбогдох зорилт хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, хувьсан өөрчлөгддөг хэрэгцээнд суурилсан судалгаа, бодлого, төлөвлөлтийг хийж, хүний нөөц, санхүүжилтыг шийдвэрлэх зэрэг юм.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ДҮГНЭХДЭЭ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖИЛ, САНААЧЛАГЫГ НЬ ХАРГАЛЗАХ ЁСТОЙ

Н.Болд (Удирдлагын Академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн эрхлэгч, , Ph.D, Дэд профессор):

1972 онд Стокгольм хотноо “Хүн төрөлхтөн ба байгаль орчин” чуулга уулзалтыг зохион байгуулж, 26 зарчмыг тодорхойлсон нь тогтвортой хөгжлийн зорилтын суурь байжээ. “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал” хэмээх баримт бичигт “Хөгжлийн гадна хэнийг ч үлдээлгүй хөгжих” агуулга бүхий 17 зорилго, 169 зорилтыг боловсруулан багтаажээ. Нийгэм, эдийн засаг, байгаль орчны харилцан шүтэлцээтэй хөгжүүлэхэд чиглэсэн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдан гарсан шинэ тутам хандлагын нэг нь тогтвортой хөгжлийн боловсрол хэмээх ойлголт юм. Хөгжлийн түвшний хувьд дэлхийн улс орнуудын дотор Монгол Улс ямар эрэмбэтэй байгааг илэрхийлэх судалгааны үр дүнгүүдийн нэг бол Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан” юм. 

Тогтвортой хөгжлийн үйл ажиллагаанд түншлэлийг хэрэгжүүлэн ажиллаж буй байгууллагуудад эдийн засаг, санхүүгийн шинжтэй урамшуулал үзүүлэх хөшүүргийг бий болгох нь түншлэлийн үйл ажиллагаа идэвхтэй хэрэгжих үндэс суурь болдог.

 Нийгмийн хариуцлагыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд урамшууллын механизмаас гадна хариуцлагын механизм чухал. Иймд төрийн байгууллага, албан тушаалтны үр дүнгийн тайлан, ажлын гүйцэтгэлийг тооцоход тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, түншлэн ажиллах санаачлагыг харгалзах явдал тогтвортой хөгжлийн чиглэлд тэргүүлэх ач холбогдол өгөх нь тогтвортой хөгжлийн үзэл санааг нутагшуулахад чухал ач холбогдолтой.

Тогтвортой хөгжлийн асуудлыг жинхэнэ утгаар ажил хэрэг болгоход албан бүтэц, түүнийг дагасан албан бус сонирхлын бүлэг, үүсгэл санаачлагын нэгжүүд бий болгох ажилд онцгой ач холбогдол өгөх нь нэн чухал. 

Эдийн засаг, байгаль орчин, нийгмийн асуудал хариуцсан салбарын яамд тэргүүлэх үүргийг гүйцэтгэж манлайлах нь удирдлага, зохион байгуулалт, хэрэгжилтийг үр дүнтэй болгоход чухал ач холбогдолтой хэдий ч төрийн бүх байгууллагын хамтын ажиллагаа илүү чухал болохыг ухаарч ажиллах хэрэгтэй байна.

Эх сурвалж: www.polit.mn

21 жил яригдсан төмөр замыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна

Өмнийн шаргал говьд бас  нэгэн томоохон бүтээн байгуулалтын ажил эхэллээ. 

4 цаг 18 мин
Р.Амаржаргал: Захиргаадалтын систем рүү эрчимтэй эргэн орж байгаад сэтгэл дундуур байна

Монгол Улсын 21 дахь Ерөнхий сайд асан Р.Амаржаргалтай эдийн засаг, цаг үеийн асуудлаар ярилцав.

4 цаг 18 мин
“Бүс ба зам” санаачилга: Хятад улсын дотоод хийгээд олон улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө

-АНУ-ын ерөнхийлөгч Трампын өндөр татварын бодлогод хийсэн ажиглалт-

4 цаг 18 мин
Энэ сарын 19-нд Барилгачдын VII их хурал болно

Монголын барилгачдын нэгдсэн холбооноос Барилгачдын VII их хурал хийх талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

18 цаг 54 мин
Х.Батялалт: Улс төрийн хулгайчдаас ангижрах эхний алхам үйл ажиллагаанд нь хяналт тавих

“Ард түмний хяналтын хороо байгуулах” асуудлаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлээ хийлээ.

19 цаг 29 мин
Таны нэр ямар утгатай вэ

“Зууны мэдээ” сонин “Ганцхан асуулт асууя” буландаа эцэг эхээс хайрласан өвөрмөц содон нэртэй хүмүүсийг урьж, тэдний нэрний утгын талаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Агаарын ордон” асуудал дагуулж байна

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ирэх долоо хоногт Катарт айлчилна. Энэ нь түүний хоёр дахь

Өчигдөр 06 цаг 00 мин
ОХУ-ын Хабаровсж хотноо Эдийн засгийн чуулга уулзалт болох гэж байна

2025 оны 5-р сард ОХУ-ын Хабаровск хот Оростой эдийн засгийн түншлэлээ өргөжүүлэн хөгжүүлэх

Уржигдар 07 цаг 00 мин
Энхийн хэлэлцээ Истанбулд үргэлжлэх үү

Ялалтын баярын 80 жилийн ойг сүр жавхлантай тэмдэглэсэн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Туркийн

Уржигдар 06 цаг 00 мин
Доналд Трампын 100 хоногийн талаар хэн, юуг онцлов

АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч Доналд Трамп тангараг өргөж үүрэгт албан тушаалдаа орсноос хойш 100 хоногийн хугацаанд түүний засаг захиргаа ямар ажил хэмжүүлэв. 

Уржигдар 06 цаг 00 мин