Эрч хүчээр дүүрэн 23 настай Б.Батцэцэгт туслах хандивын аянд нэгдэхийг уриалж байна

2021-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Хүн бүр ирээдүйгээ гэрэлтэйгээр төсөөлж, мөрөөдөл, зорилгоо биелүүлэх юмсан гэсэн дэврүүн хүсэлд хөтлөгдөн, урам зориг дүүрэн урагшилдаг. Гэвч ирээдүй хэмээх хязгаар нь үл мэдэгдэх алсын замд бид олон төрлийн бэрхшээлтэй учирч, зарим нь шантарч замын дундаас буцах нь бий. Харин сэтгэлийн асар их тэвчээртэй, зорилго, мөрөөдөлдөө “шатаж” яваа нэгэн нь таарсан бэрхшээлийг сөрөн цааш алхдаг. Тэднийг бид жинхэнэ хүчирхэг хүмүүс хэмээн нэрлэх нь бий. Өнөөгийн нийгэмд тийм олон биш цөөнх энэ хүчирхэг хүмүүсийн нэг нь хорт хавдартайгаа бүтэн нэг жилийн туршид тэмцсэн Б.Батцэцэг хэмээх 23 настай эрч хүч бялхсан охин юм. Булган аймагт 1998 онд төрсөн тэрбээр МУБИС-ийг 2020 онд нийгмийн багш, улс төр судлаач мэргэжлээр онц дүнтэй төгссөн шилдэг, дайчин, хичээнгүй  гэдгээр нь ойр дотны хүмүүс нь үргэлжид бахархаж явдаг билээ.

Б.Батцэцэг 2020 оны тавдугаар сарын 23-нд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт цусны цагаан эсийн хорт хавдраар оношлогдон нэг тэрбум орчим төгрөгөөр гадаадад хагалгаанд орох хэрэгтэй болжээ. Үүнээс хойш нэг жилийн хугацаанд тууштай тэмцсэний хариуд хавдрын эс нь бүрэн унтсан сайхан мэдээ сонссон боловч хавдар нь дахиад хэзээ ч сэдэрч магадгүй нөхцөл хүрээд байгаа юм.  Гэхдээ хавдын эс нь бүрэн унтсан энэ үедээ яаралтай хагалгаанд орвол 100 хувь эдгэрнэ гэсэн сайхан мэдээг эмч, мэргэжилтнүүд түүнд дуулгалаа. Ийн тэрбээр Турк улсад 100 мянган ам доллараар эмчлүүлвэл бүрэн эдгэрч, хүсэл мөрөөдлийнхөө зам руу урам зоригоор дүүрэн алхах боломжтой болсон юм. Тиймээс өнгөрсөн онд их сургуулиа төгсөөд амьдралд дөнгөж хөлж тавьж байгаа хүчирхэг, дайчин энэ охинд хүсэл мөрөөдлөө биелүүлэх “далавч” бэлэглэж, “Надаас чамд халуун тэврэлт” хандивын аянд нэгдэхийг уриалж байна. Нэг хүн нэг доллар хандивлахад бид нэгэн хүчирхэг эмэгтэйд элэг бүтэн, аз жаргал бялхсан амьдрал бэлэглэх юм.

Хандивын данс:

Хаан банк:5286092239 Т.Батцэцэг

Төрийн банк:121100169873 Т.Батцэцэг

Худалдаа хөгжлийн банк:499279064 Т.Батцэцэг

Эх сурвалж:www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

4 цаг 57 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

11 цаг 15 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

11 цаг 15 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин