Уриалга

2021-05-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдөр тодорхой уриан дор тэмдэглэдэг уламжлалтай. Энэ оны хувьд “Мэдээлэл нийтийн сайн сайхны төлөө байх нь” гэсэн сэдвийн хүрээнд тэмдэглэж байна.

Хүн төрөлхтөн өмнө нь хэзээ ч байгаагүй мэдээллийн их урсгал дунд амьдрах боллоо. Харин энэ их мэдээллийн урсгал хүмүүний нийгмийн сайн сайхны төлөө байна уу, үгүй юугэдгийг хүн бүр өөрсдөөсөө асууж тунгаах цаг болсныг “Мэдээлэл нийтийн сайн сайхны төлөө байх нь” гэсэн уриа сануулж байна. Мэдээлэл ямар үед нийтийн сайн сайхны төлөө байх вэ? Мэдээлэл үнэн бодит, тэнцвэртэй, баталгаатай, бусдад хүндэтгэлтэй хандсан, эх сурвалжтай байсан нөхцөлд сайн сайхны төлөө байж чадна. Эдгээр нөхцөлийгсэтгүүлчийн Ёс зүйн үндсэн зарчимд тусгасанбайдаг.

Хэвлэл мэдээллийн салбарын өргөн зөвшилцлийн үндсэн дээр 2015 онд байгуулагдсан Хэвлэл мэдээллийн зөвлөл нь сэтгүүл зүйн салбарт мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлэхэд өөрийн зохицуулалтын хэлбэрээр дэм болох зорилготой. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Хэвлэл мэдээллийн зөвлөлд мэргэжлийн ёс зүй зөрчигдсөн байж болох тухай 400 орчим гомдол ирснийг ёс зүйн хороод хэлэлцэн шийдвэрлэжээ. Олон нийтээсирүүлсэн эдгээр гомдлын талаас илүү хувь нь үндэслэлтэй буюу сэтгүүлч бүтээлдээ ёс зүйн алдаа гаргасан байв. Сэтгүүлч ёс зүйн зарчмаа зөрчсөн нь харамсалтай боловч алдаа байгааг олон нийт олж харж, алдаа гаргаснаа хэвлэл мэдээлэл хүлээн зөвшөөрч залруулж байгаа энэ үйл явц нь “Мэдээлэл нийтийн сайн сайхны төлөө байх” үйл хэрэгт оруулж байгаа том хувь нэмэр юм.

Хүн бүр хүссэн мэдээллээ түгээх боломжтой болсон энэ цагт, ялангуяа цар тахлын өнөө үед сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн редакц мэргэжлийн ёс зүйгээ чандлан мөрдөж, баталгаатай, бодит мэдээллийг түгээх үүргээ илүүтэй ухамсарлах, бататган ажиллах шаардлагатай болж байна.

Дэлхий нийтийн адил, Монгол улс ч цар тахалтай тэмцэх онцгой нөхцөлд ажиллаж, энэ хүрээнд мэдээлэл олж авах, мэдээлэл түгээх үйл явц хязгаарлагдмал болж, зарим талаар сэтгүүлч мэргэжлийн ажлаа хийж чадахгүйд хүрч байгааг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2020 оны эцсээр хийсэн судалгаа харуулж байна. Ялангуяа сэтгүүлчид эх сурвалжийн хомсдолд орж, мэдээллийн нэг урсгал буюу төрийн албан эх сурвалжийн мэдээлэл түгээхээс өөр аргагүй байдалд ажиллаж байгаад Хэвлэл мэдээллийн зөвлөл шүүмжлэлтэй хандаж байна. Учир ньолон төрөл, түвшний эх сурвалжаармэдээллийг нягтлан шалгаж байж сэтгүүлч мэргэжлийн ёс зүйгээ баримтлах боломжтой болох юм. Тиймээс сэтгүүлч, редакцын чөлөөтэй ажиллах боломжийг олгож, ёс зүйгээ мөрдөх орчин бүрдүүлэхийг төрийн болон төрийн бус бүх байгууллагад уриалж байна.

 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ

2021 оны тавдугаар сарын 3

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

4 цаг 57 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

11 цаг 15 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

11 цаг 15 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин