Сургууль хаагдсанаар хүүхдүүд  гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нь ихэсчээ

2021-05-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

COVID-19 халдварын тархалтыг дарах хоёрхон арга байгаагийн нэг нь хөл хорио нөгөө нь вакцин юм. Вакцины хүртээмжээс шалтгаалан сүргийн дархлаа тогтох хүртэл улс орнууд хөл хорио тогтоож, халдвараас иргэдээ урьдчилан сэргийлж байна. Гэвч хөл хорио тогтоосон энэ цаг үед дэлхий нийтээрээ гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэрт шилжиж, өмнөх жилүүдээс хэд дахин нэмэгдэж байгааг НҮБ-аас анхааруулав. Манай улсад мөн адил  гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг  энэ оны эхний гурван сард өнгөрсөн оны мөн үеэс 39 хувиар өссөн хэмээн ЦЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, нийслэлд эхний гурван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн 388 гэмт хэрэг бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагын тусгай дугаарт хоногт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 100-150 дуудлага мэдээлэл бүртгэгддэг аж.

Хамгийн сүүлийн жишээ гэвэл  гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бүсгүй өчигдөр цагдаагийн 102 дугаарын утас руу залган тусламж хүсчээ. Дуудлагын дагуу  цагдаагийн албан хаагчид очиж хойд эцэгтээ зодуулсан хүүхдийг ГССҮТ-д хүргэсэн байна. Тодруулбал, долоон сартай хүүхэд тус эмнэлэгт долоо хоногийн зайтай хоёр удаа хүргэгдэж ирсэн бөгөөд хүүхдийн хөл нь хугарсан, толгой доргилттой хүнд гэмтэлтэй байсан аж.

Энэ он гарсаар 40 гаруй хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмтэж эмнэлэгт ирсэн ч удаан хугацаанд хүчирхийлэлд байсны улмаас илүү хүнд гэмтэл авсан байдалтай ирснийг мэргэжилтнүүд онцоллоо. Тухайлбал,  “Сургууль, цэцэрлэг ажиллахгүй байгаа учир гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэрт шилжсэн. Хүүхдүүд хүнд гэмтэл аваад  ирж байна” хэмээн ГССҮТ-ийн эмч ярилаа. Хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалах, шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлдэг түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр энэ оны эхний гурван сард нийт 1053 хүн үйлчлүүлжээ. Үүний долоо нь эрэгтэй, 326 нь эмэгтэй, харин 720 нь хүүхэд байв.

Гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэрээр үйлдэгдэж, хүүхдүүд хүнд гэмтэж, ГССҮТ-д очих нь нэмэгдсэн  үед хөрш айлд тань хүчирхийллийн шинжтэй дуу чимээ гарвал 102, 107, 108 тусгай дугаарт холбогдон мэдэгдэж, гэмт үйлдлийг таслан зогсооход хувь нэмэр оруулахыг Цагдаагийн ерөнхий газраас сануулж байна. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөхөд хүндрэл үүсдэг. Тэгвэл энэ иргэд цагдаагийн байгууллагын 102, 107, 108 тусгай дугаарт гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл болон бусад гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага мэдээллийг мессежээр мэдэгдэх боломжтой болсон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.3 ДАВАА № 88 (6565)

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

4 цаг 57 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

11 цаг 15 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

11 цаг 15 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин