Чацуутнууд: А.Хишигдалай&Selena Gomez

2021-05-01
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Хорвоо дээр орших долоон тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалан тэс өөр байх нь бий. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чацуутнууд” буланг хүргэж байна. Энэ удаа гаргасан дуу бүр хит болдог залуу дуучин А.Хишигдалай, дэлхий нийтийн танил АНУ-ын дуучин, жүжигчин Selena Gomez нарыг онцоллоо.

Олон төрлийн авьяастай, адтай дуучин А.Хишигдалай

Шулуун шударга үг яриа, хүчтэй дуу хоолой, загварлаг дүр төрх, гоо үзэсгэлэнгээрээ олны харааг булааж, анхаарлын төвд байдаг залуу дуучин бол А.Хишигдалай юм. “Universe best songs” шоугаар анх олонд танигдаж байсан тэрбээр Монголын урлагийн салбарт хэдийнэ жинтэй байр суурийг эзлэх болсон. Тиймээс шинэ уран бүтээл бүрийг нь  сонсогчид тэсэн ядан хүлээдэг юм. Дуулахаас гадна кино урлагийн салбар руу шилжин, хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлсөн А.Хишигдалай 1993 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд айлын отгон охин болж төржээ. Мөн тэрбээр “Zaya Bilgee” хэмээх гоо сайхны томоохон компанийн нүүр царайгаар ажилладаг гэдгийг нь олон нийт мэднэ.

Тэрбээр сэтгүүл зүйн салбарт ч ажиллаж байсан. Тодруулбал,  “Star” телевизийн мэдээний нэвтрүүлэгчээс гадна дуучин Д.Болдын үүсгэн байгуулсан “Channel 11” сувгийн “Тарагтай боов”  нэвтрүүлгийг хөтөлж байсан билээ.Түүний инстаграмм хаяг 381 мянган дагагчтай, харин фэйсбүүк нь 160 мянган дагагчтай бөгөөд олон нийтийн сүлжээний нөлөө бүхий хүмүүсийн нэг юм.

Хоёулаа боловч бүхэл нэг хүн мэт бие биедээ уусаж, урван бүтээлээ туурвидаг, Монголын орчин үеийн урлагийн гайхалтай нэгэн хоршил бол С.Зоригт, А.Хишигдалай нар юм.  СУИС-ийн дуулаачийн ангийг төгссөн тэдний анхны хамтарсан бүтээл  “Хайртай хүндээ” дуу нь Монголын хамгийн анхны сая үзэгчтэй хит дууны нэг болсон. Тэр цагаас хойш С.Зоригт, А.Хишигдалай нар хамтдаа хоёр тоглолт хийж, 20 гаруй уран бүтээлийг олны хүртээл болгохоос гадна Европын холбооны улсуудаар аялан тоглолт хийгээд байна.

Энхрий ялдам “Selena Gomez”

Дуучин А.Хишигдалайтай чацуу дэлхийн од, АНУ-ын үзэсгэлэнтэй, энхрий ялдам төрхтэй дуучин, жүжигчин, продюсер Selena Gomez-ийн кареер “Barney&Friends” хэмээх хүүхдэд зориулсан телевизийн цувралаас эхэлжээ. Үүнээс хойш хэд хэдэн телевизийн цувралаас гадна нэг ангит кинонуудад тоглон олонд танигдаж эхэлсэн юм. Тэрбээр залуу дуучин Justin Bieber-ийн найз охин гэдгээрээ олон эмэгтэйн атаархлыг төрүүлж байв. Тэрбээр 2009 онд анхны  цомгоо гаргасан бөгөөд 2017 онд цомог нь  дэлхий даяар олон сая хувь борлуулагдаж, Billboard-ийн онцлох уран бүтээлчээр тодорсон юм.Нүүр будалт, хувцас, гар урлал, үнэртэй усны дэлгүүр гэсэн олон компанийн нүүр царайгаар ажилладаг Selena Gomez 17 настайгаасаа эхлэн UNICEF-ийн Элчин сайдаар ажиллаж, олон хандивын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог.

Ээж нь түүнийг 16 настайдаа төрүүлсэн учир бага нас нь санхүүгийн асуудлаас үүдэн тарчигхан өнгөрчээ. Энэ тухай тэрбээр “Ээж аав минь хамт амьдраагүй учир ээж минь намайг сайхан амьдруулахын тулд шаргуу хөдөлмөрлөсөн. Би Техаст юу хийж хэрхэн амьдрах вэ гэдэгтээ санаа зовнидог байлаа. Гэхдээ үнэхээр хүчирхэг эмэгтэй ээж үргэлж хажууд минь байдаг байсан. Намайг 16 хүрэхэд ээж надад том хариуцлага ногдуулсан. Тэр гурван ажил зэрэг хийж, бүхий л амьдралынхаа турш намайг дэмжиж, миний төлөө ажиллаж, бүхнээ надад зориулсан” гэж ярьжээ.  Ийн Selena Gomez өвөө эмээтэйгээ ойр дотно өссөн байна.

Тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сараас HBO Max сувгийн “Selena + Chef “ хоолны шоуны  хөтлөгчөөс гадна гүйцэтгэх продюсерээр ажиллаж эхэлсэн. Цар тахлын улмаас тэрээр шоугаа алсын зайнаас тогооч нартайгаа холбогдож хийж байна. Энэ шоуны дугаар бүрт хоол хандивлах тухай сэдвийг онцолдог юм.

Түүний Солонгосын охидын алдартай хамтлаг Blackpink-тай хамтарсан Ice Cream дуу дэлхийн олон улсын анхаарлыг татсан юм. Хамгийн сүүлд тэрбээр 2020 оны арваннэгдүгээр сард “In the Shadow of the Mountain” кинонд дүр бүтээхээс гадна продюсерээр  ажиллаад байна. Түүний инстаграмм хаяг 222 сая дагагчтай, фэйсбүүк хуудас нь 61 сая гаруй дагагчтай дэлхийн хэмжээний нөлөө бүхий эмэгтэй юм.

Эх сурвалж:www.polit.mn

Ок
Манай гомез уу
ub
manai hun aytaihan haragdaj bna shuu
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

5 цаг 3 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

11 цаг 21 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

11 цаг 21 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин