Хөл хорионы үеэр зам засварын ажил үргэлжилж байна

2021-04-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд зам засвар, арчлалтын ажлыг хийж гүйцэтгэх үүргийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өгсөн. Энэ дагуу “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 29-нд гурван бригад Хувьсгалчдын гудамжны замд 3700 метр урт, Энхтайваны өргөн чөлөө Таван шараас Саппоро чиглэлд 4570 метр урт, Бага тойруу ШУТИС-ийн уулзвараас Багшийн дээдийн уулзвар хүртэлх замд 4127 метр урт авто замын ан цав, заадсыг битумаар засварлах ажил хийж гүйцэтгэлээ.

Мөн авто замын нүхэн эвдрэл засварлах ажлын хүрээнд нэг бригад Энхтайваны өргөн чөлөө 25-р эмийн сангийн уулзварын баруун талд гурван байршилд нийт 103.49 ам метр талбайд суурийн тэгшилгээ хийсэн байна. Түүнчлэн нэг бригад Гачууртын эцсийн баруун талын 18 метр урт гүүрний засварын ажлын хүрээнд төмөр бетон гүүрний 35 метр урт дам нурууг sikawrap-аар нааж хүчитгэж, Гачууртын эцсийн 30 метр урт гүүрний 197 ам метр далангийн хажуу бэхэлгээ хийж, 30 метр урт туузан хайс суурилуулах ажил, гүүрний захын тулгуурын доод хэсэгт бетон авах ажлуудыг гүйцэтгэв.Авто замын тэмдэг, засвар, арчлалтын ажлын хүрээнд зургаан бригад нийт хоёр байршилд 48 тэмдэг засварлаж,  хоёр байршилд 147 тэмдгийн шон будаж, мөн Энхтайваны гүүрийг хаахтай холбогдуулан 25 тэмдэг шинээр үйлдвэрлэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

5 цаг 3 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

11 цаг 21 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

11 цаг 21 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин