
С.САРУУЛ
Улсын хэмжээнд цэрэг татлага зохион байгуулахгүйУлсын хэмжээнд жил бүрийн хавар, намар цэрэг татлага зохион байгуулдаг. Гэвч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж ирэх сард цэрэг татлагыг зохион байгуулахгүй болохыг албаны хүн хэллээ. Засгийн газрын лхагва гаригийн хуралдаанаар энэ оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн алба хаагч татахгүй байх шийдвэрийг гаргажээ. Харин Хилийн цэрэг болон Зэвсэгт хүчний 032 дугаар ангид 2020 оны нэгдүгээр ээлжээр татагдаж албаа хаасан хугацаат албаны дайчид удахгүй халагдах юм.
Эх сурвалж: www.polit.mn