16 байгууллагын хашаа, хайсыг зөвшөөрсөн

2021-04-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Р.ОЮУН

“Зууны мэдээ” сонины 2021.4.28-ны лхагва гарагийн №84 /6562/ дугаарт Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Гал “Нийтийн эзэмшлийн зам, талбайг тэлэх бодлого барьж байна” гэсэн ярилцлагадаа “Бид Их, бага тойруу дотор иргэдийг чөлөөтэй явах орон зайг нэмэх зорилготой ажиллаж байна. Учир нь хүмүүс чөлөөтэй нэвт гарах боломжгүй, хашаанд тулдаг асуудлыг цэгцлэх үүднээс эхний ээлжинд ИТХ-ын 24/17 гэсэн 2019 оны тогтоолын хашаа, хайс барих, буулгах, ашиглах журмыг баталсан байдаг. Энэ журмын хүрээнд нийслэлийн Засаг даргын 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн А/251 дүгээр захирамж гарсан. Энэ захирамжаар төвийн хэсгийн 10 блокийн 1730 хашаа, хайс байгааг бид газар дээр нь очоод судалгаагаар тогтоосон. 1730 хашаа, хайсыг ангилж авсан байгаа. Энэ удаагийн ажлын гол зорилго нь Улаанбаатар хотын төвийн хэсгийг хашаа, хайсгүй сул чөлөөтэй орон зайг нэмэгдүүлье. Ер нь нийтийн эзэмшлийн зам, талбайг тэлэх бодлого барьж байна. Газрын хувьд тухайн байгууллага, иргэний газар дээр хашаа, хайс барихгүй. Гэхдээ хашаа, хайс барихыг зөвшөөрсөн газрууд гэж бий.

16 байгууллагын хашаа, хайсыг зөвшөөрсөн байгаа. Үүнд улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалттай, тусгай обьект. Гадаад улсын дипломат төлөөлөгч, консулын газрууд, сургууль, цэцэрлэг, ЕБС-ууд, хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүд, инженерийн дэд бүтцийн байгууллагууд, цэнгэлдэх хүрээлэн, амьтны хүрээлэн. Гадна авто цогцолбор болон техникийн зах, ил задгай захууд, бүх төрлийн эрүүл ахуйн болон аюулгүйн шаардлагыг хангуулах зориулалтын барилга байгууламж, хамгаалалтын зурвас байна. Мөн цацраг идэвхт, химийн бодис гээд тэсэрч дэлбэрэх бодис үйлдвэрлэлд ашиглах зориулалттай барилга байгууламж, энгийн болон аюултай хог хаягдлын цэгүүд, үйлдвэрлэлийн агуулахын зориулалттай эдэлбэр газар, цогцолборт барилга байгууламжууд, түүх соёлын өв, дурсгалт газар, хийд тэдгээрийн барилга байгууламжууд, амины орон сууцны гэр бүлийн хэрэгцээгээр өмчилж байгаа хашаанууд, төрөл бүрийн зориулалттай спортын талбайнууд, амралт, сувилал, хүүхдийн зуслангийн зориулалттай барилга байгууламжууд гэсэн 370 нэгж талбар хашаатай байхыг зөвшөөрсөн. Гэхдээ яг одоо байгаа хашаагаараа биш. Үүнд ИТХ, нийслэлийн Стандарт, хэмжилзүйн газраас хашаа, хайсны стандарт гэж баталсан байгаа хэмээн ярьсан юм.

Эх сурвалж www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

5 цаг 3 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

11 цаг 21 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

11 цаг 21 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин