Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн багш Т.Есөн-Эрдэнийн хэлсэн 10 эшлэл

2021-04-28
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Р.ОЮУН

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leadershipsforum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн багш Т.Есөн-Эрдэнийн 10 эшлэлийг хүргэж байна.

-Тухайн үед хүмүүс өдөр тутамдаа радиог хэрэглэдэг, мэдээллийн гол эх сурвалж нь байсан тул олон хүн нэвтрүүлгийн эхний хэсгийг сонссон даруй гэрээсээ дайжиж, зарим нь сууцныхаа хонгилд бүгсэн гэдэг. Уг нь нэвтрүүлгийн төгсгөлд харь гарагийнхан бактериас болж үхсэн тухай бас Английн зохиолч Херберт Веллесийн зохиол болохыг дурддаг.

-Сүүлийн 30 жил интернэт, түүнд суурилсан технологиудаар дамжих мэдээллийн хүртээмж нэмэгдлээ. Хэвлэл мэдээллийн түүх бүхэлдээ технологийн хөгжлийн түүх байдаг.

-Хүмүүс эх сурвалжтай, баталгаатай мэдээллээс илүү худал, бүрэн бус, сурталчилгааны шинжтэй мэдээлэл түлхүү үздэг, түгээдэг гэсэн үг. Гэхдээ фэйсбүүк, твиттер л болохгүй байна гэж яриад байх бас төвөгтэй. Сонгуулийн үеэр уншигчдад сэтгүүл зүйн бүтээл шиг харагддаг далд сурталчилгааны шинжтэй мэдээлэл уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч нэвтрүүлсэн, хэвлэсэн, түгээсэн байсан.

-Нэг үйл явдлыг хэдэн янзаар тайлбарлахад, жирийн иргэд хэн нь үнэн яриад байгаа нь мэдэгдэхгүй гэж бухимддаг гэж судлаач Д.Цэрэнжав гуай хэлсэн юм. Хэвлэл мэдээллийн суурь боловсрол нь маш өргөн ойлголт. Энэ дотор уламжлалт медиаг ойлгох, шинэ тутам медиа буюу нийгмийн мэдээллийн сүлжээг зөв зүйтэй хэрэглэх, худал мэдээлэл, мэдээллийн ёс зүй багтана. Бидэнд шинэ тутам юм шиг энэ хэвлэл мэдээллийн суурь боловсролын тухай асуудлыг ЮНЕСКО 1980-аад оноос ярьж эхэлсэн байдаг.

-Хэвлэл мэдээлэл гэж юу вэ. Худал мэдээлэл гэж юу вэ, Олон нийтийн телевиз гэж юу вэ. Хэвлэл мэдээллийн бизнесийн онцлог, хэвлэл мэдээллийг хэн эзэмшдэг вэ гэх мэт. Бас мэдээлэл авах бусад орчин жишээ нь номын сан, музейг хэрхэн ашиглах вэ гэсэн сууриас нь асуудлыг ярих хэрэгтэй болж байгаа юм. Улмаар мэдээлэлд хэрсүү, шүүн тунгаах сэтгэлгээгээр хандах, энэ төрлийн зан дадал суулгах, ядаж л худал мэдээлэл шиг харагдаж байгаа зургийг магадлаж, нягталдаг, гүүглээр зөв, оновчтой хайлт хийгээд сурах чадварыг хүмүүст суулгах ёстой.

-Манай залуучууд дата хэрэглээ өндөртэй, технологийг маш хурдан хэрэглэж сурдаг болохоор зарим хичээлийг ах эгч нараасаа илүү мэддэг. Харин ч ээж аавдаа заах хэмжээний ойлголттой байх нь бий. Гол нь хэсэг бусаг мэдээлэл ойлголттой байх нь сайн зүйл биш. Эдгээрийг багцалж мэдээллийн ёс зүй, худал мэдээллийн уршиг, мэдээллийг бүтээх багц ойлголт өгөх нь чухал. Ингэж байж хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол гэсэн агуулгадаа дүйнэ.

-УИХ-ын сонгуулийн үеэр фэйсбүүкээр худал мэдээлэл хэрхэн түгээж буй талаар судалгаагаа үргэлжлүүлж Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр орон нутгийн сонгуулийн үеэр судалгаа хийхэд худал мэдээлэл, ил далд сурталчилгааны төрлийн мэдээлэл 70-аас дээш хувьтай гарсан. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр мөн энэ судалгаагаа өргөжүүлж хийнэ. Өнгөц харахад жирийн л нэг худал мэдээлэл байна гэвч өргөн утгаараа худал мэдээллийн хор уршиг хүний сонгох, сонгогдох эрхэнд нөлөөтэй.

-Зөвхөн фэйсбүүк биш твиттерт ч энэ хамаатай. Бидний хийсэн судалгаагаар 40 хүртэлх насны хүмүүсийн 80 гаруй хувь нь фэйсбүүкийг мэдээллийн гол эх сурвалжаа болгодог гэж гарсан. Мөн насны хүмүүсийн 17 хувь нь твиттерийг мэдээллийн гол эх сурвалжаа болгон хэрэглэдэг гэсэн. Тэгэхээр твиттерийг ч бид ажиглаж, судалгаа хийсэн.

-Хэдийгээр цар тахлын улмаас сургалтын үйл ажиллагаа хязгаарлагдмал байгаа ч дунд сургуулийн багш нарт хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын талаар заах нь чухал гэж үзээд өнгөрсөн хавраас хойш 200 гаруй багшид хичээл орсон байна. Мэдээлэл хайх, хүлээн авахаас эхлээд худал мэдээллийг нягтлан шалгах аргад суралцах гэсэн хичээл заасан. Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол нь зөвхөн мэдээллийг хүртэх, хүлээн авах, мэдээллийг шүүн тунгаахаас гадна мэдээллийг бүтээхтэй хамаатай асуудал.

-Фактчек буюу баримт шалгах гэдэг мэргэшил бий боллоо. Энэ ажлыг хийдэг хүнийг баримт шалгагч гэж нэрлэдэг болсон байна. Хэвлэл мэдээллийн салбарынхан энэ суурь боловсролыг дэмжиж олон нийтийг энэ талын ойлголт мэдлэгтэй болговол хэвлэл мэдээллийн салбар маань урагшилна. Хаа хаанаа хожно гэж бодож байна.

Эх сурвалж www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

5 цаг 9 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

11 цаг 27 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

11 цаг 27 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин