Б.Баатархүү: Өглөө эмнэлгийн бичиг үзүүлсэн хүн орой согтуу явж байна

2021-04-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газар болон Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналт, зохицуулалтын хэлтсээс мэдээлэл өглөө. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Энэ удаагийн хөл хорионы үеэр QR код олгох зохицуулалт хийх журам гарсан. Хөл хориог сунгасан 12 хоногийн хугацаанд орой 20:00 цагаас хойш явганы болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана. Уг ажлын хэрэгжилтийг цагдаагийн байгууллага, онцгой байдал, ДХИС-ийн сонсогчид үүрэг гүйцэтгэн гудамж талбайд ажиллаж байна. Сэтгүүлчдийн хувьд өглөө 10:00 цаг хүртэл хувийн тээврийн хэрэгслээрээ зорчоод, өдрийн цагаар байгууллагынхаа лого бүхий QR кодтой тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож ажлаа зохицуулна. Ингэхдээ тухайн сэтгүүлч нь өөрийнхөө бичиг баримттай явна. Өнгөрсөн долоо хоногт илэрсэн зөрчлөөс дурдвал зөвшөөрөлтэй байгууллагын харуул хамгаалалтын албаны машин ардаа төмс ачиж явсан тохиолдолд гарсан.

Журамтай холбоотой холбогдох мэдээллийг цагдаагийн алба хаагчдад хүргэж байгаа. Нэмэлтээр ажиллаж байгаа алба хаагчдад арай хүрээгүй байхыг үгүйсгэхгүй. Аль болох хурдан хүргэж ажиллаж байна. Улаанбаатарын хэмжээнд 5,000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Нэг зүйлийг хэлэхэд, иргэд шалтаг шалтгаан тоочих тохиолдол маш их байгаа. Алба хаагчид аль болох ойлгоод явуулахаар өглөө эмнэлэг явж байсан хүн орой согтуу явж таарах жишээтэй. Үнэхээр шалтаг шалтгаантай явж байгаа бол холбогдох баримт бичгээ үзүүлээд явах хэрэгтэй. Аль болох сул хөдөлгөөн  гаргахгүй байхаар ажиллах болно. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед иргэд хариуцлагатай байж, хамтран ажиллахыг хүсье" хэмээв.

Эх сурвалж: www.polit.mn         

эхлээд наад хэдэн цагдаагаа ёс зүйтэй болгочих дараа нь олон юм яриа
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

5 цаг 16 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

11 цаг 34 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

11 цаг 34 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин