“Улаан” түвшинд шилжсэн өдрүүдэд 15726 хүн халдвар авч, 55 нас барав

2021-04-26
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

 

COVID-19 халдварын тархалтыг хумихын тулд Монгол Улс гурав дахь удаагаа нийтээр нь хөл хорьж “улаан” түвшинд шилжлээ. Тодруулбал, энэ сарын 10-25-ны 00:00 цагийн хооронд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж 14 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоосон юм. Энэ хугацаанд зайлшгүй ажиллах 15 байгууллагын ажилчдаас бусад нь гэртээ байсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, хатуу хөл хорио тогтоохгүй бол  дөрөвдүгээр сарын дунд үед өдөрт 1000 хүн халдварт өртөж, 20 гаруй хүн нас барна гэсэн тооцооллыг тархвар судлаачид танилцуулсан учраас  эрсдэлийг хоёроос гурав дахин бууруулахын тулд Засгийн газар хөл хорио тогтоох шийдвэр гаргасан юм.

Энэхүү 14 хоногийн хугацаанд иргэд гэрийн ойролцоох дэлгүүрээс хүнс, түлш, зөөврийн ус, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, эмийн сангаар үйлчлүүлэх, буяны ажилд оролцох, таваас доош тоогоор агаар салхинд гарах нь нээлттэй. Харин нийтийн тээвэр цагийн хязгаарлалттайгаар зөвшөөрөгдсөн салбарынханд үйлчилж, автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж тэгш, сондгой зохицуулалт  хийсэн өдрүүд өнгөрлөө. Засгийн газар хөл хорионы үеэр вакцинжуулалтыг эрчимжүүлнэ хэмээн мэдэгдэж байсан ч вакцины татан авалт хойшилсноос дархлаажуулалт удааширсан юм. Гэвч хатуу хөл хорио дуусахад халдварын тархалт буурсангүй. Хүн нас бараагүй өдөр ч байсангүй. Өөрөөр хэлбэл, 14 хоногт 55 нас барж 15726 хүн халдвар авч өнөөдрийн байдлаар 30483 хүн халдварт өртөж, 15403 нь эдгэрч, 86 хүн нас бараад байна. Ийнхүү халдварын тархалт буураагүй эрсдэл улам нэмэгдэж байгаа учраас Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг дахин 14 хоногоор сунгалаа. Ингэхдээ манай улсад мутацид орсон коронавирусын тохиолдол илэрснийг зарласан юм. Энэ талаар ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр  "ХӨСҮТ-ээс хөл хорионы хугацааг хоёр нууц үеийн хугацаа буюу 28 хоног гэж санал гаргасан байсан. Суурь өвчтэй вакцинд хамрагдаагүй иргэд халдварт нэрвэгдвэл хүнд хэлбэрээр өвчилж, нас баралт нэмэгдэнэ гэдэг тооцоог хийж байсан. Тэрний дагуу тохиолдлын тоо нэмэгдсэн тул ахмадууд, хууч өвчтэй хүмүүс халдварт өртөж, тохиолдлын тоо нэмэгдсэн. Тиймээс цаашид дахин 12 хоног зарласан юм. Халдвар буурахгүй байгаа болохоор хөл хорио үр дүнгүй мэт санагдаж магадгүй. Гэхдээ хэрэв хөл хорио тогтоогоогүй бол өдөрт илрэх тоо 3-4 мянгад хүрч, есдүгээр сар гэхэд 190000 хүн халдвар авах бөгөөд эрүүл мэндийн салбар хүндрэлтэй байдалд орох тооцоолол байсан.

Бид өмнө нь БНСУ улс руу 20 орчим сорьц явуулсан байсан. Япон улсад манай гурван вирусологич эмч очсон байгаа. 20 сорьцод судалгаа хийгээд эхний дөрвөн сорьцын хариу гарсан. Энэ бол "whole genome sequencing" буюу нэлээн өндөр түвшний, геномын дарааллыг тогтоох судалгаа юм. Эхний дөрөв дээр мутацилагдсан вирус байхгүй. Үлдсэн сорьцуудад судалгаа үргэлжилж байгаа.

Мэргэжилтнүүд маань ийнхүү суралцаж ирснээр бид тавдугаар сард багтаад Монгол Улсад мутацилагдсан хэлбэрүүдийг тодорхойлох боломж бүрдэнэ.  PCR-ийн шинжилгээгээр тухайн мутацид Британи вариант, Бразил, Өмнөд Африкийн вариантад зориулсан PCR-ийн урвалж уусмалуудыг аваад мутацилагдсан хэлбэр байгаа эсэхийг цөөн хүнд тандалтын байдлаар хийж илрүүлсэн. Ингээд үзэхэд Турк улсаас зөөвөрлөгдсөн тохиолдолд ийм төрлийн гурван хэлбэр байгааг илрүүлсэн. Мөн манай улсад эерэг гэж батлагдсан сорьцод тандалт хийж үзэхэд нэг гэр бүлийн хоёр хүнд илэрсэн. Одоо геномын дараалал тогтоох шинжилгээгээр эдгээрийг батлах ёстой. Тиймд урьдчилсан байдлаар ороод ирсэн байж магадгүй гэж үзэж байгаа юм. Түүнчлэн мутацилагдсан вирусийн тухайд эмнэлзүйн байдал, нас баралт хүнд хэлбэрээр тархалт нь хурдацтай явагддаг. Дээр нь хүнд хэлбэрээр өвчилдөг онцлогтой учраас ороод ирсэн байх боломжтой гэж үзсэн. Халдварын тоо нэмэгдэх тусам ахмад суурь өвчтэй хүмүүс гэлтгүй залуучуудад  хүнд хэлбэрээр тохиолдох зүйл ажиглагдаж байна. Тэгэхээр залуу, хөгшин гэлтгүй вакцинд 100хувь найдахгүйгээр халдвар хамгааллын дэглэмээ сайн барих нь чухал" гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.26 ДАВАА № 83 (6560)

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

5 цаг 16 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

11 цаг 34 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

11 цаг 34 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин