Өмгөөлөгчид шүүх хуралдаанд өмсгөлтэй оролцдог болно

2021-04-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Хуульд заасны дагуу өмгөөлөгч шүүх хуралдаанд өмсгөлтэй оролцдог болох юм байна. Энэ талаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчөөр Б.Оюу-Эрдэнэ “Зууны мэдээ” сонины “Нэгдүгээр хүн” буланд ярилцлага өгөхдөө “Бидний хийхээр төлөвлөж байгаа ажил бол Өмгөөллийн тухай хуульд өмгөөлөгчид шүүх хуралдаанд өмсгөлтэй оролцоно гэж заасны дагуу ажлын хэсэг байгуулагдаж, Өмгөөлөгчийн өмсгөлийн загвар шалгаруулах уралдааныг ОНМХ-ээр зарлаж, удирдамжийг өдөр тутмын сонинд тус тус нийтлүүлсэн. Ер нь Өмгөөлөгчийн өмсгөл бол мэргэжлийн онцлогийг харуулсан, өнгө үзэмж сайтай, авч явахад үрчийхгүй тохиромжтой материалаар хийгдсэн, хэн ч харсан “- Энэ хүн өмгөөлөгч байна” гэж харагдахуйц байдлаар өмсгөлийг хийхийг зорьж байна. Хуульд өмсгөлтэй байна гэж заасан учраас өмгөөлөгч шүүх хуралдаанд өмсгөлтэй оролцох нь зайлшгүй. Түүнээс биш хэдэн жилийн өмнө сошиалаар яваад байсан буруу ташаа мэдээлэлд итгэж, төөрөгдөхгүй байхыг нийт өмгөөлөгчдөөс хүсэж байна. Нийгмийг түүчээлэгч хүч болдог хуульч, өмгөөлөгчдийн шүүх хуралдаанд өмсөх өмсгөлийн загварыг Мэргэжлийн загварын товчоо, хувь хүнээс ирүүлсэн хамгийн шилдэг, шинэлэг загварыг Ажлын хэсгийнхэн шалгаруулна гэдэгт итгэлтэй байна. Цаашид хэдий хугацаанаас эхлэн өмгөөлөгчид шүүх хуралдаанд тус өмсгөлийг өмсөж эхлэх вэ гэдгийг тухайн цаг бүрт нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ” гэж ярилаа.  

Эх сурвалж: www.polit.mn

 

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

5 цаг 16 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

11 цаг 34 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

11 цаг 34 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин