Б.Оюу-Эрдэнэ: Өмгөөлөгч үйлчлүүлэгчийн нууцыг хугацаагүй хамгаалахаар хуульчилсан

2021-04-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчөөр Б.Оюу-Эрдэнэ сонгогдоод хагас жил гаруй болж байна. Тэрбээр “Зууны мэдээ” сонины “Нэгдүгээр хүн” буланд ярилцлага өгөхдөө “Би 17 жил хуульч, өмгөөлөгчөөр ажилласан. 2016-2020 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, Өмгөөллийн тухай хуулийг боловсруулах Дэд ажлын хэсэгт орж, орон нутгаар явж үзэл баримтлалыг танилцуулж, өмгөөлөгчдийн санаа бодлыг сонсох зэргээр идэвхтэй ажиллаж ирсэн. 2020 онд ерөнхийлөгчөөр сонгогдож Өмгөөллийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд надад бэрхшээлтэй зүйл байгаагүй. 2019 оны аравдугаар сарын 18-ны өдөр УИХ-аас Өмгөөллийн тухай хууль батлагдсанаар тухайн хуулийг бодит амьдралд хэрэгжүүлэх нэн хариуцлагатай бөгөөд цаг хугацаа шаардагдсан ажлыг Өмгөөлөгчдийн Холбооны шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй хийж эхлүүлээд хагас жил өнгөрч байна. 93 жилийн түүхтэй өмгөөлөгчдийн байгууллага түүхэндээ дөрвөн удаа хууль батлуулсан байдаг бөгөөд хамгийн сүүлийнх нь өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Өмгөөллийн тухай хууль юм. Ийнхүү анх удаа төрийн мэдэлд байсан чиг үүргүүдийг Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд шилжүүлснээр төрөөс болон улстөрчдөөс хараат бусаар ажиллах өмгөөлөгчдийн эрх зүйн орчныг сайжруулж өгсөн. Тухайлбал, Өмгөөллийн тухай хуулийн 13.1.10-т “хуульд заасан үндэслэл, журмын дагуу шаардлагатай баримт сэлтийг бэхжүүлэх, хуулбарлан авах зорилгоор зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн болон бусад техник хэрэгсэл ашиглах”, 14.1.4-т “өмгөөллийн нууц, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны, байгууллагын, хувь хүний нууцыг задруулахгүй байх” зэрэг өмгөөлөгчийн эрх үүргийг хуульд тодорхой болгож өгсөн. Өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч буй иргэн, хуулийн этгээдийн нууцлалыг хугацаагүй тогтоосон нь Үндсэн хуулиар олгосон хүний эрхийн баталгааг хангасан зохицуулалт болсон. Өмгөөллийн тухай хуулиар зөвхөн дараах гурван тохиолдолд үйлчлүүлэгчийн нууцыг задалж болохыг заасан. Нэгдүгээрт, тухайн үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдэх гэж буй тохиолдолд, хоёрдугаарт мөнгө угаах, терроризмын санхүүжилттэй холбоотой, гуравдугаарт шүүх дээр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний маргаан гарсан тохиолдолд нууцыг задалж болох бөгөөд үүнээс бусад тохиолдолд хугацаагүй үйлчлүүлэгчийн нууцыг чандлан хамгаалах учиртай” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

5 цаг 24 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

11 цаг 42 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

11 цаг 42 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин