С.Асланбек: Бэлгийн дарамтыг цахимаар мэдүүлэхэд хувийн мэдээлэл хадгалагдахгүй

2021-04-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Бэлгийн дарамт учруулсан талаарх  гомдол, мэдээлэл гаргах, зөвлөгөө авах зэрэг платформыг датад үндэслэн бий болгожээ. Энэ талаар хуульч С.Асланбек “Зууны мэдээ” сонинд ярихдаа “Бэлгийн дарамт учруулах зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг эрх бүхий байгууллага хүлээн авах цахим орчин байхгүй. Бидний явуулсан асуулгаар цахимаар зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл өгөхийг дэмжиж байгаа буюу шаардлага байгаа тухай хариу гарсан. Цаашлаад энэ талаарх гомдол, мэдээллээ харьяалах цагдаад очоод өгдөг, хэвлэдэг, бичдэг гээд хүндрэлтэй байдаг тухайг асуулгаас харсан.Гомдол, мэдээлэл хүлээн авах үйл явцын хувьд шүүхээс өмнөх, шүүхийн шатны гээд ялгаатай. Гэхдээ шүүхийн шатны асуудал манай хэсэгт хамаарахгүй юм. Харин шүүхээс өмнөх шат буюу Цагдаагийн ерөнхий газар, харьяалах дүүрэг эсвэл аймгийн цагдаагийн газар болон прокурор гэсэн субьектын оролцоог хангах байдлаар платформ ажиллана гэсэн үг. Ингэхдээ манайх гомдол, мэдээллийг хүлээн аваад цагдаад илгээж, хэн нэгэн мөрдөгч, хэрэг бүртгэгчид хуваарилагдсанаар дуусаж байгаа гэсэн үг.Манай багийн урьдчилан боловсруулсан шийдлээр бол Цагдаагийн газар мэдээллийг хүлээж аваад, хавсаргасан нотлох баримтыг татаж авснаар манай системээс бүрэн устгагдаж, цагдаагийн байгууллагын хамгаалах ёстой мэдээлэл болно гэсэн үг. Ер нь манайд үүссэн бүх мэдээлэл нэрний эхний үсгээр, нотлох баримтгүй хадгалагдах болно.

Төрийн байгууллага нь цахимаар мэдээлэл, гомдлыг авах урьдчилсан шийдэл хөгжүүлэхэд, хэрэглэхэд бэлэн болсон байгаа. Хэрэглээнд нэвтэрснээр үр дүнг тооцох боломжтой байх. Судалгаагаар энэ асуудлаар гомдол, мэдээлэл гаргах цахим орчныг хуулиар зөвшөөрсөн ч байдаггүй учир бид түүнийг бэлдэж өгсөн. Ийм шаардлага байгааг бас асуулгаар баталгаажуулсан юм. Сайн жишээ хэлэхэд Цагдаагийн ерөнхий газрын гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар манайхтай ижил чатбот, платформоор зөвлөгөө өгөх, гомдол авдаг цахим шийдлийг хэрэглэдэг. Төрийн байгууллага бүрт мэдээлэл, технологийн ажилтантай байдаг байх. Уг ажилтан нь бэлэн болсон шийдэл дээр бүртгэл, хуваарилалт хөтөлж ажиллахаас өөр ажиллах хүч шаардлагагүй болов уу. Харин энэ урьдчилсан шийдлийг бүрэн хөгжүүлж дуусгахад санхүү шаардлагатай” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

5 цаг 24 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

11 цаг 42 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

11 цаг 42 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин