Тоглоомын талбай халдвар тараах эх үүсвэр болж байна

2021-04-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

 

Манай улсад дотоодын халдвар хоногт мянгаас буухгүй 14 хонолоо. Тархалтыг хумихын тулд хатуу хөл хорио тогтоогоод байгаад ч эрсдэл буурсангүй. Харин ч улам нэмэгдэж хүүхдүүд бөөнөөрөө халдварт өртөж  байна. Саяхныг хүртэл томчууд халдвар тараах эрсдэлтэй байсан бол одоо тоглоомын талбай буюу хүүхдүүд халдвар тараах эх үүсвэр болж буйг статистик харууллаа. Тодруулбал, 17-оос доош насныхан шинж тэмдэггүйггүйгээр тээгч болж байгаа бөгөөд халдвар авсан хүмүүсийн тавны нэг нь хүүхдүүд байгаа юм.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын тохиолдол 1169 хүнээс илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 25364 болоод байна. Тэгвэл үүний 4400 гаруй нь хүүхдүүд байгаа юм.  Насны байдлаар нь ангилж үзвэл 0-4 насны 1034, 5-9 насны 1406, 10-14 насны 1356, 15-18 насны 616 хүүхэд байна. Харин нийслэлд 3920 байгаа бол орон нутагт Архангайд 21, Баянхонгор, гурав, Булган зургаа, Говь-Сүмбэр гурав, Дархан 52, Дорноговь 18, Дорнод нэг, Завхан хоёр, Орхон 55, Өвөрхангай 41, Сүхбаатар 16, Сэлэнгэ 81, Төв аймаг 128, Ховд 21, Хөвсгөл арав, Хэнтий дөрөв байна. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүдээ гадуур явуулах, салхинд гаргахдаа анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Аль болох гадуур гаргахгүй байхгүй бол хүүхдүүд тоглоомын талбай дээр нэгэндээ халдвар дамжуулагч болж байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байгаа юм.

Түүнээс гадна халдварын тохиолдлыг насны бүлгээр авч үзвэл дийлэнх нь буюу 35-аас дээш насны иргэдийн талаас илүү хувь нь эмэгтэйчүүд байна. Шинээр илрэх халдварын тохиолдол өсөхийн хэрээр нас баралт нэмэгдэж энэ тоо улсын хэмжээнд 62 болсон. Үүнээс 56  нь COVID-19-ийн шалтгаанаар буюу халдварын хүндрэлээр эндсэн бол зургаан хүнийг хавсарсан өвчний улмаас нас барсан хэмээн ЭМЯ-наас мэдээлээд байгаа юм. Ккоронавируст халдварын хүндрэлээр эндсэн хүмүүсийг насны бүлэг, хүйсээр нь ангилж харвал эрэгтэйчүүд дийлэнх хувийг эзэлж байна. Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын шалтгаанаар нас барсан 56 иргэний 32 нь эрэгтэй, 24 нь эмэгтэй хүн байна. Өөрөөр хэлбэл, цар тахлын халдварт хамгийн ихээр өртөж буй нь эмэгтэйчүүд боловч халдвар аваад хүндэрч нас барсан тохиолдлын ихэнх нь эрэгтэйчүүд байгаа юм. Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн нас баралтын 76.5 хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан бол 21.6 хувь нь эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ нас барсан гэх статистик мэдээлэл байна.

Халдварын тархалтын талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа “Улс орнууд эмийн бус хариу арга хэмжээ буюу тодорхой хязгаарлалтууд болон хатуу хөл хориог хэрэгжүүлээд явж байна. Хатуу хөл хорионы дэглэмийг өвчлөлийн нөхцөл байдлаасаа хамааруулаад өөр өөрийн онцлогт тохируулаад хэрэгжүүлдэг. Тухайлбал, эрүүл мэндийн байгууллагын нөөц хүндэрсэн тохиолдолд хатуу хөл хориог авч хэрэгжүүлж байгаа. Манай улсад дотоодын анхны халдвар 2020 оны арваннэгдүгээр сарын 10-нд бүртгэгдсэн. Түүнээс хойш дөрвөн удаа хөл хорио тогтоогоод байна. Эхний хөл хориог нэг сар, дараагийнх нь 21, гурав дахь нь 10 хоногийн хугацаатай байсан. Дөрөв дэх удаагийн хөд хорио хэрэгжиж байна.

Анхны хөл хориог урт хугацаатай хэрэгжүүлсний үр дүнд өвчлөлийг тодорхой хэмжээгээр бууруулж чадсан. Харин гурав дахь хөл хорионы дараагаас халдварын тоо тасралтгүй нэмэгдэж байна. хний хөл хорионоор хүмүүсийн хөдөлгөөн 40-60 хувиар буурсан бол одоогийн хөл хорионы үеэр хөдлөгөөн 15 хувиар л буурсан байна.  Энэ удаагийн хөл хорио энэ сарын 25-нд дуусахаар байгаа. Гэтэл үргэлжлүүлэн халдварын том давалгаа гарах тооцоолол гарсан.Хэрвээ хөл хорио тавихгүй, вакцин хийхгүй бол өдөрт бүртгэгдэх халдварын тоо 30 мянгад хүрэх магадлалтай. Хөл хориог дахин долоо хоногоор сунгавал хөл хорионы дараа дахин давалгаа гарах ч аажмаар буурах дүр зураг харагдаж байгаа" гэлээ. Эрүүл мэндийн яамнаас хөл хориог дахин 7-14 хоног сунгах санал хүргүүлээд байгаа бөгөөд УОК, Засгийн газраас эцэслэн шийдвэрлэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.22 ПҮРЭВ № 81 (6558)

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

5 цаг 24 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

11 цаг 42 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

11 цаг 42 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин